Gaon Smart Platform

Gaon Smart Platform "Gaon Smart Platform" нь Улаанбаатар дахь AI програм хангамжийн компани бөгөөд тоног төхөөрөмжийн эвдрэл, ослоос урьдчилан сэргийлэх шийдлийг санал болгодог.

28/02/2026

"Яаралтай тусламжийн нэгдсэн 112 дугаарлалтад шилжих" бэлтгэл ажлын хүрээнд 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 05-ны өдрүүдэд "Яаралтай тусламжийн дуудлагыг нэгдсэн дугаарлалтад шилжүүлэх төсөл"-ийн Техникийн уулзалт, хэлэлцүүлэг семинар, газар орны судалгааны ажлуудыг зохион байгуулан ажиллалаа.
#АюулгүйНийгэм #ЯаралтайТусламжийнНэгдсэнДугаарлалт

13/02/2026
13/02/2026
13/02/2026
20/01/2026

Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан манай байгууллага "Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны Газар (KOICA)"-ын дэмжлэгээр "Мэдээлэл, Шуурхай удирдлагын төв"-тэй хамтран "Яаралтай тусламжийн нэгдсэн 112 дугаарлалтад шилжих" бэлтгэл ажлын хүрээнд 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс "Яаралтай тусламжийн дуудлагыг нэгдсэн дугаарлалтад шилжүүлэх төсөл"-ийн Техникийн уулзалтыг хамтран зохион байгуулах гэж байна.

Тус техникийн уулзалтад Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны газрын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар (KOICA Mongolia), Солонгос Улсын Электроник ба харилцаа холбооны судалгааны хүрээлэн (ETRI), Солонгос Улсын Gaon Platform Inc, Солонгос Улсын ETRI Co., Ltd, Монгол Улсын холбогдох байгууллагууд оролцоно.

#АюулгүйНийгэм #ЯаралтайТусламжийнНэгдсэнДугаарлалт

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2026 оны 01 дүгээр 06-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирд...
08/01/2026

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2026 оны 01 дүгээр 06-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаа болон яаралтай тусламжийн нэгдсэн 112 дугаарлалтад шилжих бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй ажил, арга хэмжээтэй танилцсан байна.

Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүний хүрээнд манай компани БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгуулага (KOICA)-ын буцалтгүй тусламжаар “Яаралтай дуудлагын нэгтгэл, аюулгүй байдлын нөхцөл байдлыг хянах чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.06/ Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаа болон яаралтай тусламжийн нэг....

31/12/2025
“Яаралтай дуудлагын нэгтгэл, аюулгүй байдлын нөхцөл байдлыг хянах чадавхыг бэхжүүлэх” төслийг эхлүүлэх хурал 2025 оны 11...
26/12/2025

“Яаралтай дуудлагын нэгтгэл, аюулгүй байдлын нөхцөл байдлыг хянах чадавхыг бэхжүүлэх” төслийг эхлүүлэх хурал 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд амжилттай болж өндөрлөлөө.

Энэ хугацаанд бид Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Харилцаа, холбооны зохицуулах хороо, Монголын цахилгаан холбоо зэрэг төслийн үйл ажиллагаанд хамааралтай голлох байгууллагуудтай техникийн хамтын ажиллагааны уулзалтуудыг зохион байгуулж, төслийн үр дүнг хэрхэн үр ашигтай гаргах талаар санал солилцлоо. Мөн Сүхбаатар дүүргийн телекамер хяналтын дэд төвд зочлон, төвийн үйл ажиллагаатай танилцсаж, бодит нөхцөл байдлыг ойроос харж, ойлгосон үр дүнтэй уулзалт болсон.

Монгол Улсын аюулгүй ирээдүйг цогцлоох хиймэл оюунд суурилсан олон нийтийн аюулгүй байдлын түнш Gaon Smart Platform байх болно.

#УхаалагХот #ОлонУлсынХөгжлийнХамтынАжиллагаа #НийтийнАюулгүйБайдал #ДүрсШинжилгээ #ГамшгийнАюулгүйБайдал #ТехнологийнХамтынАжиллагаа

Та бүхэнд Intelligence Plant Condition Management Standard Edition (IPCM) системийг танилцуулж байна. Процесс болгоны тө...
05/09/2025

Та бүхэнд Intelligence Plant Condition Management Standard Edition (IPCM) системийг танилцуулж байна.

Процесс болгоны төлөвийг дижитал твин болон метаверс дээр суурилсан дүрслэлээр хянах

Бодит цагийн болон өмнөх өгөгдөл дээр суурилсан мэдээллээр хангаж ажиллана

2D Symbol дээр суурилсан процессын диаграммаар хангаж ажилладаг

3D Modeling-оор дамжуулан дижитал твин жолоодлогын мэдээллээр хангаж ажилладаг

Дижитал твинд суурилсан төхөөрөмжийн ажиллагааны хяналтын мэдээллээр хангаж ажиллана

Төхөөрөмжийн ажиллагааны хяналтын мэдээллээр хангаснаар бодит цагаар хяналт хийж, засвар үйлчилгээг урьдчилан хийх боломжтой болох бөгөөд төхөөрөмжийн бүтээмж, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх боломжтой.

Панорам харууц дээр үндэслэн төхөөрөмжийн ажиллагааны хяналтын мэдээллээр хангаж ажилладаг

Бүх төхөөрөмжийн ажиллагааг нэг дороос харж, асуудлыг бодит цагаар тодорхойлж, нэн даруй арга хэмжээ авч ажиллах боломжтой.

Бүрэн бүтэн байдлын хангах хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллээр хангаж ажиллана
Тоног төхөөрөмжийн доголдлыг урьдчилан илрүүлж, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийснээр сул зогсолтыг багасгах боломжтой.

Дуут дохиоллын мэдээллийг нэгтгэх, статистик дүн шинжилгээ хийх, дуут дохиоллын давтамж, хэв маягийг тодорхойлж, шалтгааныг шинжлэх, асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай ойлголтыг өгч, үр дүнтэй бөгөөд хурдан арга хэмжээ авч ажиллах боломжийг олгодог.

Та бүхэнд Artificial Intelligence Video Analysis(AIVA) системийг танилцуулж байна.Тоног төхөөрөмжийн IoT Sensor ба хянал...
05/09/2025

Та бүхэнд Artificial Intelligence Video Analysis
(AIVA) системийг танилцуулж байна.

Тоног төхөөрөмжийн IoT Sensor ба хяналтын камерыг нэгтгэсэн дүрс бичлэг шинжлэх ухаалаг хэлбэрийн систем юм.

Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дүрс бичлэгийг ухаалаг хэлбэрээр шинжлэх

Олон сувгийн хяналтын камерын сонгомол хяналтын удирдлагаар дамжуулан ослоос урьдчилан сэргийлэх мэдээллээр хангаж ажилладаг

Барилга байгууламж доторх ажилчдын аюулгүй байдлын удирдлагыг хангах зорилгоор сэжигтэй хөдөлгөөнийг илрүүлэх

- Халдлагын хяналт
Аюулгүй байдлын эрсдэлийг бодит цагаар илрүүлж, хариу арга хэмжээ авч ажиллах замаар байгууламж, эд хөрөнгөө хамгаалах боломжтой.

- Галын хяналт
Гал түймрийн голомтыг цаг тухайд нь илрүүлж, яаралтай дуут дохиолол дуугаргаснаар хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах боломжтой.

- Объект таних
Компьютерын системүүд нь зураг эсхүл дүрс бичлэг дээрх объектуудыг автоматаар ялгаж, ангилах боломжтой.

- Үйлдэл таних
Гэрийн ухаалаг систем, эрүүл ахуйн хяналтын төхөөрөмж, аюулгүй байдлын систем зэрэг хэрэглээний төрөл бүрийн салбарт ашиглагдаж, хэрэглэгчийн тав тух, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсаар ирсэн.

Address

504, Hunnu Street 420/2, BZD/26 Khoroo
Bayandzürh
13312

Alerts

Be the first to know and let us send you an email when Gaon Smart Platform posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Gaon Smart Platform:

Share