19/05/2026
Өмнөговь аймгийн Дата төвийн Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн А. Мөнхбат нь Батлан хамгаалахын сайдын тушаал, Цэргийн штабын сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу цэргийн чухал мэргэжлийн офицер бэлтгэх сургалтад амжилттай хамрагдаж, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар цэргийн бэлтгэл албаны дэслэгч цол хүртлээ.
Өнөө цагт эх орны батлан хамгаалах их үйлс, кибер аюулгүй байдлын салбарт эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж буй бэлтгэл албаны дэслэгч А.Мөнхбат-даа ажлын амжилт хүсье.