15/07/2026
🇲🇳 The MongolZ баг өчигдөр 🇲🇳 cobrazera-г bench-д суулгаж, шинээр 🇲🇳 tikuak 🇲🇳 DarkMeister нарыг багтаа нэгтгэж байгааг албан ёсоор зарласан байна. 🇲🇳 tikuak-ийн хувьд өмнө нь 🇲🇳 The MongolZ багийн академид байж байгаад 🇲🇳 Chinggis Warriors баг руу орсон бол ийнхүү 🇲🇳 The MongolZ -ийн үндсэн багт буцаж ирж байгаа бол харин 🇲🇳 DarkMeister-ийн хувьд 🇲🇳 The MongolZ багийн академиас шууд дэвшиж байгаа нь энэ юм.
Тэд сүүлд 3 жилийн өмнө ингэж нэг дор 2 тоглогчоо сольж шинээр тоглогчид авч байсан бөгөөд тэр цагаас 2 жилийн дараа үр дүн нь гарч тэд мажорын гранд финалд шалгарч, түүний дараагаар Esports World Cup 2025 тэмцээнд аварга болсон юм. Ямар ч багт мэдээж дасан зохицох, сайжрах хугацаа хэрэгтэй. Тиймээс бид тэдний амжилт гаргахыг харахад жоохон хугацаа орох болов уу.
Ийнхүү 🇲🇳 The MongolZ багийн бүрэлдэхүүн:
🇲🇳 bLitz /in-game leader/
🇲🇳 Techno4k
🇲🇳 910 /AWPer/
🇲🇳 tikuak
🇲🇳 DarkMeister
🇲🇳 maaRaa /coach/
болоод байна.
Тэдний шинэ бүрэлдэхүүнээрээ оролцох эхний тэмцээн 7/21-нд эхлэх 🇩🇰 BLAST Bounty Summer 2026 байх бөгөөд тэмцээний эхний шатны тоглолтууд Европ тивд онлайнаар явагдах юм.
---
CSGO-SKINS дээр "META" кодыг ашиглан шинэ хэрэглэгч болж $0.50 аваад цэнэглэлт дээрээ 10% бонус нэмж аваарай. Мөн манай зүгээс оруулсан gift-д оролцох боломжтой. https://csgo-skins.com/?ref=meta