15/10/2024
Би үүнийг ойлгох гэж 50 жил амьдарсан юм шүү !!
Харин чамд би ганцхан минутанд тайлбарлаад өгье ЗАЛУУ минь...
1-рт Амьдрал чамайг хэзээ ч хүлээдэггүй юм. Тийм болхоор үргэлж хичээж зүтгэж бай. Юуны ч төлөө байж болно...
2-рт Өөрийгөө хайрлаж халамжлаж бай. Чамд асуудал тулгархад хэн ч чамайг бодохгүй чи ганцаараа тэр асуудалтай нүүр тулна.
3-рт Чи өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээнэ. Өөр хэн ч чиний өмнөөс, чиний амьдралыг бүтээхгүй. Тэгэхгүй бол өөр хүн өөрийнхөө мөрөөдөлыг биелүүлэхийн тулд чамайг өөртөө ажилуулах болно...
4-рт Чив чимээгүй зүтгэ. Баяраа ганцаараа тэмдэглэж бай. Хүмүүс хүний сайн сайхныг СҮЙТГЭХ их дуртай байдаг юм.
5-рт Өнгөрсөн алдаандаа хэзээ ч битгий харамсаарай. Харин тэр алдаа бүрээ мартахгүй үргэлж санаж яв. Мартахгүй байна гэдэг тэр алдаагаа давтахгүй түүнээс суралцаж байна гэсэн үг...
6-рт Хэзээ ч залхуурч болохгүй шүү. Шаргуу хөдөлмөрлө. Хурдтай байгаарай...
7-рт Амжилтанд хүрч чадаагүй бас ядуу хүмүүсийн үгийг бүү сонс. Тэд өөрөө чадаагүй байж хүнд зөвлөж заах дуртай байдаг юм. Тэдний үгийг сонсох нь цагын гарз болдог...
8-рт Сэтгэл хөдлөлөө маш сайн захирч сур. Би сэтгэл хөдлөлөөр шийдэх бүртээ алдаа гаргаж байсан юм. Оюун ухаан тайван байх тусмаа ямар ч зүйлийг зөв шийдэж давж чаддаг...
9-рт Өөрөөсөө илүү хүнийг хүмүүс үзэн ядаж муу хэлж байдаг нь ХУУЛЬ. Харин чи өөрөөсөө илүү хүмүүсийг үзэн ядаж болохгүй шүү. Харин тэднээс зөвлөгөө авахыг хичээж байгаарай... copy...