Мэдээлэл холбооны сүлжээ ХХК Дорноговь аймгийн газар

  • Home
  • Mongolia
  • Sain-Shand
  • Мэдээлэл холбооны сүлжээ ХХК Дорноговь аймгийн газар

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК  Дорноговь аймгийн газар Монгол Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны үйл?

18/05/2026
13/05/2026

‘Эв нэгдэл Champion-2026’ гурван төрөлт тэмцээнд МХС ХХК-ийн Дорноговь аймгийн газрын хамт олон нийлбэр дүнгээр тэргүүлж аваргын цомын эзэд боллоо🏆🏆🏆

Дорноговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос зохион байгуулсан “Эв нэгдэл Champion-2026” гурван төрөлт спортын тэмцэ...
13/05/2026

Дорноговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос зохион байгуулсан “Эв нэгдэл Champion-2026” гурван төрөлт спортын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээний нийлбэр дүнг бага онооны системээр тооцоход 20 оноогоор Мэдээлэл холбоо сүлжээний Үйлдвэрчний эвлэлийн хорооны баг тамирчид тэргүүлж, аваргын цомын эзэд боллоо.

Тус тэмцээнд идэвх санаачилгатай оролцсон нийт тамирчдадаа талархал илэрхийлж, спортын өндөр амжилт, ажил хөдөлмөрийн арвин их амжилтыг хүсэн ерөөе.

Эвтэй байхдаа хүчтэй Нэтком 🏆🏆🏆

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Дорноговь аймгийн газар нь 2026 оны 4 дүгээр сарын 28–29-ний өдрүүдэд ХАБЭА-н ахуйн дав...
01/05/2026

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Дорноговь аймгийн газар нь 2026 оны 4 дүгээр сарын 28–29-ний өдрүүдэд ХАБЭА-н ахуйн давтан сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад төвийн ажилтнууд танхимаар, салбарын ажилтнууд цахимаар оролцож, цахим зохион байгуулалтыг оновчтой ашигласнаар өргөн хүрээний хамрагдалт, идэвхтэй оролцоог ханган үр дүнтэй хэрэгжүүлсэн.

Түүнчлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ХАБЭА-н сарын аяны хүрээнд АСТ тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Тус тэмцээн нь багийн мэндчилгээ, мэдлэг сорьсон асуулт-хариулт зэрэг олон төрлийн үе шаттайгаар явагдаж, оролцогчдын ХАБЭА-н мэдлэг, багаар ажиллах ур чадварыг сорьсон онцлогтой боллоо. Багууд идэвх санаачилгатай оролцож Ашиглалтын менежер Б.Хишигбат ахлагчтай “Optic” баг нийлбэр оноогоор тэргүүлж, тэргүүн байр эзэлсэн амжилтыг үзүүллээ.

"ЦАХИМААР НЭН ТЭРГҮҮНД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ДОРНОГОВЬ АЙМГААС ЭХЭЛЛЭЭ         Цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчил...
29/03/2026

"ЦАХИМААР НЭН ТЭРГҮҮНД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ДОРНОГОВЬ АЙМГААС ЭХЭЛЛЭЭ
Цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хурдан, хялбар, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар албан ёсоор ийнхүү эхэлсэн билээ.
Энэхүү өдөрлөг нь төр, хувийн хэвшил, технологийн салбар болон иргэдийн хамтын оролцоонд тулгуурласан, 1000 гаруй хүнийг хамарсан өргөн хүрээний арга хэмжээ байлаа. Уг арга хэмжээнд Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК-ийн Дорноговь аймгийн газрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, байгууллагынхаа зорилго, чиг үүргийг иргэдэд танилцуулан мэдээлэл хүргэв. Мөн арга хэмжээний интернет сүлжээний хэвийн, тасралтгүй ажиллагааг ханган ажиллаж, үйл ажиллагааг саадгүй зохион байгуулахад чухал хувь нэмэр орууллаа.

🗼
08/03/2026

🗼

XVII-р жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн босгон дээр ахмад холбоочдоо хүлээн авч хүндэтгэл үзүүлэ...
26/02/2026

XVII-р жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн босгон дээр ахмад холбоочдоо хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, Монгол ёс заншил, ардын уламжлал өв соёлоо эрхэмлэн дээдлэх, үндэс угсаагаараа бахархах, ахмад буурлуудаасаа суралцах, оюунаа тэлэх зорилгоор “Таван-Эрдэнэ” шагайн наадгай тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд Ашиглалтын инженер Б.Танхилуун ахлагчтай “Ямаачин” баг нийлбэр оноогоор тэргүүн байр эзэлж, хурд хүч, мэргэн оюун, эвсэг хамтын ажиллагаагаараа бусдыгаа манлайллаа. Дэд байрт Дамжуулах байгууламжийн инженер М. Хүүцэцэг ахлагчтай Хоньчин баг, гутгаар байрт Зай тэжээлийн инженер С. Лхагвадорж ахлагчтай Адуучин баг шалгарч, оролцсон баг тамирчид бүгд ур чадвар, идэвх зүтгэл гарган өрсөлдлөө

Энэхүү арга хэмжээ нь ахмад үеэ хүндэтгэн дээдлэх, залуу үед өв соёлоо өвлүүлэн таниулах, хамт олны уур амьсгалыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан, сар шинийн босгон дээрх бэлгэдэл дүүрэн сайхан үйл явдал болж өндөрлөлөө. Цаашид ч уламжлалт ёс заншлаа эрхэмлэн дээдэлж, эв нэгдлээ бататган, амжилт бүтээл дүүрэн он жилүүдийг хамтдаа угтахын ерөөл өргөн дэвшүүлье.

ХАБЭА сарын аяны хүрээнд ХАБЭА-н асуултаар ажилчдын дунд АХА тэмцээн амжилтай зохион явагдлаа. АХА тэмцээнд тэргүүн баяр...
21/04/2025

ХАБЭА сарын аяны хүрээнд ХАБЭА-н асуултаар ажилчдын дунд АХА тэмцээн амжилтай зохион явагдлаа. АХА тэмцээнд тэргүүн баяр эзэлсэн POWER багийн ахлагч ЗТ инженер С.Лхагвадорж, дэд байр эзэлсэн START UP багийн гишүүн жолооч Б.Түвшинбат нартаа баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье. ХАБЭА-н зөвлөлөөс.

03/04/2025
Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-н Дорноговь аймгийн газар ХАБЭА-н давтан сургалтаа 4-р сарын 2,3,4-ний өдрүүдэд зохион байг...
03/04/2025

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-н Дорноговь аймгийн газар ХАБЭА-н давтан сургалтаа 4-р сарын 2,3,4-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус сургалтаар ОБЕГ, Эрүүл мэндийн газар болон ХАБЭА-н тухай шинэчилсэн хуулиар мэргэжлийн байгууллагаас сургалт авч мөн Дорноговь аймгийн газрын инженерүүд онол практикийн сургалт хийж салбарын ажилчдын ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлсэн үр дүнтэй сургалт зохион байгуулагдах юм.
Холбоочиддоо цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөрт амжилт хүсье.

Address

Noyon Hutagt
Sain-Shand
44100

Telephone

+97695102501

Alerts

Be the first to know and let us send you an email when Мэдээлэл холбооны сүлжээ ХХК Дорноговь аймгийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Мэдээлэл холбооны сүлжээ ХХК Дорноговь аймгийн газар:

Share