06/11/2025
🎉 OneHR & WeeOne Хүний нөөцийн систем хэрэглээнд гарлаа!
Бид “OneHR - WeeOne” хүний нөөцийн цогц системийн UX/UI дизайн шийдлийг боловсруулж, хүний нөөцийн үйл ажиллагаа, түүний дотроос ажилтан сонгон шалгаруулалттай холбоотой хэсгийг автоматжуулах ажлыг хамтран гүйцэтгэв.
📌Энэхүү төсөл дээр бид:
❓Асуудал: Ажил олгогч болон ажил горилогчдод тулгардаг сонгон шалгаруулалттай холбоотой асуудлуудыг user interview (хэрэглэгчийн ярилцлага), user test (хэрэглэгчийн туршилт) гэсэн судалгааны аргачлалаар дамжуулан тодорхойлсон.
💡Шийдэл: Захиалагчаас ирүүлсэн төслийн шаардлага болон судалгаагаар тодорхойлсон асуудлуудыг системийн түвшинд болон үйл ажиллагааны түвшинд хоорондоо уялдаа холбоотой байдлаар шийдвэрлэх стратеги баримталсан.
✅Төслийн үр дүнд ажил горилогч болон ажил олгогчид хялбар шийдэл бүхий системийн UX/UI дизайныг хөгжүүлэлтийн багт хүлээлгэн өгөхийг зорьсон. Харин өнөөдөр энэхүү систем маань аль хэдийн хэрэглээнд нэвтэрсэн байгааг дуулгахад таатай байна.
WeeOne аппликейшн цаашид бодит хэрэглээний туршлага дээр үндэслэн үе шаттайгаар сайжрах болно.
Та ч бас бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн туршлагад тулгуурлан хөгжүүлж бизнесийн үр ашгийг нэмэгдүүлээрэй.😊