25/02/2026
𝐂𝐮𝐜𝐤𝐨𝐨 брэнд нь:
Sungkwang Electronics нэртэйгээр анх 1978 онд үүсгэн байгуулагдсан ба 1998 онд Cuckoo electronics хэмээн нэрээ өөрчлөн, өнөөдрийг хүртэлх 40 гаруй жилийн хугацаанд нийт хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжыг өндөрт хадгалсаар Өмнөд Солонгосын №1 брэнд болж чадсан юм.
Энэхүү брэндийн өнөөг хүртэл амжилттай байгаа нууц бол хэрэглэгч төвтэй үнэт зүйлс дээр суурилсан, бүтээлч технологи, өвөрмөц дизайн, өндөр чанарт төвлөрөн ажилладагт оршино.
Cuckoo брэндийн үнэ цэнэ нь таны цагийг илүү хэмнэх, хялбараар хөнгөвчлөх, сэтгэл ханамжыг нэмэгдүүлэхийн тулд орчин үеийн чиг хандлага, эрүүл мэнд, байгальд ээлтэй, тасралтгүй инновацид суурилсан үйлдвэрлэлийг эрэлхийлэн ажилладагтай уялдаа, холбоотой юм.