07/09/2023
Украины СERT онц чухал дэд бүтэцтэй эрчим хүчний салбаруудад хийсэн кибер халдлагыг илрүүлсэн байна
Украины "Computer Emergency Response Team" (CERT-UA) 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр эрчим хүчний салбар руу чиглэсэн халдлагыг таслан зогсоосон бөгөөд тус газрын мэдээлснээр хортой код агуулсан “zip” файлыг тухайн салбарын цахим шуудангууд руу илгээсэн байна. Уг файлын дотор 3 ширхэг "JPG" өртгөлтэй файл болон "BAT" , “weblinks.cmd” гэсэн файлууд байсан бөгөөд "CMD" ажиллуулах үед вэб хуудаснууд нээгдэж "BAT" файлыг ажиллуулах бөгөөд мэдээлэл хулгайлах зорилготой байсныг илрүүлсэн байна. Уг халдлагын ард ОХУ-ын Хакерын бүлэг байгаа гэж (CERT-UA) мэдээллэсэн байна.
Эх сурвалж: Thehackernews.com
#МэдээллийнАюулгүйБайдал
#кибераюулгүйбайдал