29/06/2026
📰 XR NEWS
✨ Samsung болон дэлхийн эрүүл мэндийн технологийн тэргүүлэгч Abbott компаниуд БНСУ-ын Улаан Загалмайн Нийгэмлэг-тэй хамтран Солонгосын анхны XR технологид суурилсан цусны донорын аяныг Сувон хот дахь Samsung Digital City цогцолборт хэрэгжүүлсэн байна.
💉 Дэлхийн Цусны Донорын Өдөр-ийг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү санаачилгын хүрээнд Samsung-ийн ажилтнууд цусаа хандивлахдаа Galaxy XR төхөөрөмжийг зүүж, тааз ширтэн хэвтэх уламжлалт эмнэлгийн өрөөний оронд тайвшруулах, гүн автуулах виртуал орчинд цусаа хандивласан байна.
🏞️ Энэхүү туршлагыг аль болох энгийн бөгөөд хэрэглэхэд хялбар байхаар зохион бүтээжээ. Донорууд Zen цэцэрлэгээс сэдэвлэсэн виртуал орчинд нэвтэрч, ямар нэгэн удирдлага эсвэл гарын хөдөлгөөн ашиглахгүйгээр зөвхөн харааны чиглэлээрээ (gaze interaction) бүх үйлдлийг гүйцэтгэнэ.
🚀 "Энэхүү төсөл нь өргөтгөсөн бодит байдлын технологи зөвхөн бүтээмж, зугаа цэнгэлд бус, нийгэмд бодит эерэг нөлөө үзүүлэх боломжтойг харуулж байна. Донорууд цусаа хандивлах явцдаа тайвшруулах XR орчныг мэдэрснээр айдас, түгшүүр нь оролцоо, эерэг туршлага болон хувирдаг." Хэмээн Samsung-ийн B2B Wearable & XR бүтээгдэхүүний менежментийн дэлхийн захирал Даниел Сын Ли ийнхүү LinkedIn хуудсандаа нийтэлжээ.
🥽 XR solution providing company