07/04/2026
Хүмүүс Старлинкийн талаар хангалттай сайн мэдээлэлгүй байна. Гадуур борлуулж байгаа хүмүүс бас хэрэглэгчдэд буруу ташаа мэдээлэл өгөөд байдаг. Өөрийн хэмжээнд төхөөрөмжүүдийн ялгаа болон төлбөрийн багцуудын ялгааг мэдээлэл болгон оруулж байна.
Старлинк төхөөрөмжүүдийн ялгаа
1. Жен 3 төхөөрөмж нь Олон хүн зэрэг холбогдоход хурдын хувьд хангалттай, 450мбс хүртэл хурдаар холбогдох техник үзүүлэлттэй, хурд хэмжигч дээр 450-480мбс хүртэл заримдаа заадаг, бодит хэрэглээн дээр 230-340 мбс хурдаар тогтмол холбогддог. Амралт сувилал, оффис, уул уурхайн кэмп, хувь хүн, өрхийн хэрэглээ зэрэгт хэрэглэхэд илүү тохиромжтой. Одоо зах зээл дээр борлуулагдаж байгаа төрөл дотроо хамгийн сүүлийн загвар.
2. Жен 2 төхөөрөмж нь түрүү үеийн загвар бөгөөд одоогоор албан ёсны худалдаанд байхгүй, үйлдвэрлэл зогссон. Хурдын хувьд 250мбс хүртэл хурдаар холбогдох техник үзүүлэлттэй, хэрэглээнд ихэнхидээ 150-220 мбс орчмоор холбогддог. 30 хүртэлх хүнтэй байгууллага, болон өрхийн хэрэглээнд ашиглахад хурд гологдохгүй, үйлдвэрлэл зогссон учраас цаашид хөгжүүлэлт программын шинэчлэлт дагаад зогсож байгаа.
3. Starlink Mini Шинээр гарсан төхөөрөмж, давуу тал нь жижиг авсаархан, роутер нь дотроо учраас гадаа антенн байрлаад өрөөн дотор вайфай сигнал орж ирэхгүй сул талтай. Өөр дээрээ лантай учраас дахин утас татаж өөр вайфай роутер нэмэлтээр холбож ашиглах боломжтой. Хурдын хувьд техник үзүүлэлтээрээ 150мбс хүртэл хурдаар холбогдох заалттай бөгөөд өөрийх нь хурд хэмжигч апп дээр 160-180мбс хүртэл заримдаа заадаг. Яг холболтын хурд нь хот доторхи хэрэглээнд 60-80мбс орчмоор холбогддог, хотоос гадагш бол 120-180мбс ээр холбогддог. Өмнө нь Жен2, Жен3 ашиглаж байсан хүмүүст бол мэдэгдэхүйц хурд багатай. 10 аас дээш хүн зэрэг холбогдох эсвэл өндөр нягтралтай видео дамжуулалт хийх бол хурд гологдоно.
Дагалдах дата багцуудын ялгаа.
1. 118,000₮ Нэг байрлалд буюу суурин ашиглах зориулалттай хязгааргүй дататай хамгийн хямд багц, оргил цагуудаар хурд удааширна гэсэн тайлбартай ч одоогоор энэ багцуудыг ашиглаж байгаа хүмүүс ам сайтай байгаа. Жен 3 төхөөрөмж дээр дээрх багцыг сонгож ашиглаж байгаа хүмүүсийн хурд 150-250мбс орчмоор холбогдож байна лээ
2. 170.000₮ 100гб дататай суурин болон хөдөлгөөнт байдалд зориулагдсан багц. Төхөөрөмжийн хурд хэвийн холбогдох хэдий ч Старлинкийн хувьд дата хязгаартай тул хэмжээ хязгааргүй юм шиг хэрэглэж болохгүй өөрийн хэрэгцээтэй зүйлдээ датагаа зарцуулж хяналттай хэрэглэх багц
3. 210.000₮ Нэг байрлалд буюу суурин ашигладаг хүмүүст зориулсан хязгааргүй дататай багц, хурдны ямар нэгэн хязгаарлалтгүй. Оффис, амралт сувилал гэх мэт байгууллага болон өрхийн хэрэглээнд хэрэглэж байгаа хүмүүст ХАМГИЙН ТОХИРОМЖтой багц
Машин дээр суурилуулдаг төхөөрөмжүүд 2 дугаарын багцыг ашиглаж байгаа.
Эдгээр тайлбаруудыг сайн уншиж танилцаад та өөрт хэрэгцээтэй төхөөрөмжөө авч багцын сонголтоо зөв хийн ашиглаарай.
Бид Жен3 болон Мини загваруудыг суурин болон автомашинд хөдөлгөөнт байдлаар ашиглахад тохиромжтой маш сайн чанарын хамгаалалтын кэйсээр тоноглон зах зээлд борлуулж байна. Гадуур зарагдаж байгаа ижил төрлийн бүтээгдэхүүнээс бат бөхийн хувьд маш сайн бөгөөд хэд хэдэн удаагийн хэрэглэгчийн буруугаас болж машинаас унагасан тохиолдолд төхөөрөмжид ноцтой гэмтэл огт гараагүй болно.
Мөн төхөөрөмж худалдан аваад тохиргоо хийнэ гэсэн зарын дагуу төхөөрөмжийнхөө бүртгэлийг хийлгэхдээ маш сайн ойлгож мэдээлэл сайн авч хийлгэх хэрэгтэй. Ингээгүйгээс болж хохирох тохиолдол гарч болзошгүй тул буух эзэн буцах хаягтай газраас худалдан авалт хийгээд сэтгэл ханамжтэйгаар үйлчилгээгээ авахыг зөвлөе.
Цааш нь түгээж өгөөрэй.
Starlink Mongolia - Zoomlink 77179922, 86025222, 86068222