06/03/2026
🎤 Нээлтийн арга хэмжээнд DAMA Mongolia Chapter-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Их Сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн ахлах багш, PhD З.Цолмон “Нээлттэй өгөгдөл” сэдвээр илтгэл тавина.
Тэрээр өгөгдлийн удирдлагын чиглэлээрх манай улсын хамгийн туршлагатай мэргэжилтнүүдийн нэг буюу 15 гаруй жилийн туршлагатай мэргэжилтэн бөгөөд академик болон бодлогын түвшинд идэвхтэй судалгаа, зөвлөх хийж ирсэн.
Мөн МУИС-ийн Машин оюуны лабораторийн Мэдлэг ба өгөгдлийн инженерчлэлийн судалгааны багийн судлаач бөгөөд "Ухаалаг засаг" төслийн зөвлөхөөр ажиллаж байсан. Түүний судалгааны чиглэлд өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээ, нээлттэй өгөгдлийн бодлого, хиймэл оюуны хэрэглээ зэрэг багтдаг бөгөөд эдгээр чиглэлээр ахисан түвшний судалгаа, шинжилгээ хийж байна. 📊🤖
Энэхүү илтгэлээр нээлттэй өгөгдөл нь төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, инновацыг хурдасгах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг хөгжүүлэхэд ямар ач холбогдолтой талаар хуваалцах болно.
🤝 Нээлтийн арга хэмжээний дэмжигч байгууллагууд:
Khan Bank 💚 | CU Mongolia 💙 | DATA GER 🚀 | Novelsoft 💻 | Dremio 🧩 | DAMA International 🌐
📅 2026.03.13
🕓 16:00
📍 Blue Sky Hotel, Diamond Hall, 3-р давхар
🔗 www.dama-mongolia.org