19/05/2026
🎓✨ МОНГОЛЫН ХУВИЙН СУРГУУЛИУДЫН ХОЛБООНЫ БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
📅 2026 оны 05 сарын 15-ны өдөр “Орхон ХаСү” сургуулийн хурлын танхимд Монголын Хувийн Сургуулиудын Холбооны Бүх гишүүдийн ээлжит бус хурал 11:00–17:00 цагийн хооронд амжилттай зохион байгуулагдлаа.
🤖📚 Тус хурлыг “AI ба боловсрол: Хувийн сургуулиудын хөгжил, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулж, боловсролын салбар дахь төр–хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиглэлийн талаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
👥 Хүндэт зочдоор:
• Л.Энх-Амгалан – Улсын Их Хурлын гишүүн, Боловсролын сайд
• Ж.Галбадрах – Улсын Их Хурлын гишүүн
• Л.Ганбат – Боловсролын сайдын зөвлөх
• Х.Тамираа – Боловсролын ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгч болон Боловсролын яам, боловсролын салбарын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
💡 Мөн хурлын өмнөх сургалтыг “Хиймэл оюуныг сургуулийн менежментэд нэвтрүүлэх боломж, туршлага” сэдвээр:
• Э.Өсөхбаяр – Google компанийн Монгол дахь төлөөлөгч
• Д.Тэмүүлэн – Google компанийн албан ёсны түнш iCore компанийн технологи хариуцсан менежер нар удирдан зохион байгууллаа.
🏫 Тус хуралд нийт 68 сургуулийн 107 захирал, удирдах түвшний төлөөлөл биечлэн оролцож, цахимаар 12 сургуулийн төлөөлөл нэгдэн оролцов.
🚀 Энэхүү уулзалтад Гэрэгэ Эдтек ХХК өөрийн боловсруулж буй e-bolovsrol.mn сургуулийн менежментийн нэгдсэн системээ танилцууллаа.
🖥️ Энэхүү систем нь:
✔️ Цэцэрлэг
✔️ Ерөнхий боловсролын сургууль
✔️ Коллеж
✔️ Их, дээд сургуулиудын
өдөр тутмын менежмент, бүртгэл, тайлан, санхүү, дотоод үйл ажиллагаа, харилцаа холбоо, сургалтын процессыг нэг платформд төвлөрүүлсэн үндэсний хэмжээний EdTech ecosystem шийдэл юм.
📊 Мөн сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын системийг орон даяар хэрэгжүүлсэн туршлагадаа тулгуурлан:
✨ AI дэмжлэгтэй менежмент
✨ Нэгдсэн өгөгдлийн удирдлага
✨ Ухаалаг тайлан, хяналт
✨ Сургуулийн дотоод үйл ажиллагааны автоматжуулалт
зэрэг боломжуудыг танилцуулсан нь оролцогчдын сонирхлыг татлаа.
🎯 Бид боловсролын байгууллагын менежментийн үйл ажиллагааг технологиор хялбарчилж, нэгдсэн системийн тогтолцоог бүрдүүлэх зорилгын хүрээнд ажиллаж байна.
🌐 Демо үзэх: www.e-bolovsrol.mn
📩 Хамтран ажиллах: inbox / холбоо барих хэсгээр холбогдоно уу.
#монголынхувийнсургуулиудынхолбоо
#боловсролынтехнологи
#сургуулийнменежмент