ANT Logistic

ANT Logistic ANT LOGISTICS CO.,LTD

21/10/2026

📢 ТЭЭВРИЙН ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ МЭДЭГДЭЛ

Эрхэм харилцагч, үйлчлүүлэгчдийн анхааралд!

Өнгөрсөн долоо хоногоос Хятад–Монголын хилийн боомтоор Монголын ачааны автомашин нэвтрүүлэхэд хязгаарлалт үүсэж, Эрээн хот руу нэвтрэх тээврийн хэрэгслийн дараалал, хүлээлгийн хугацаа эрс нэмэгдээд байна.

Хятад тээвэр зуучдын ирүүлж буй мэдээллээр өдөрт ойролцоогоор 100~ 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа бөгөөд зарим автомашин Эрээн орох гэж 5~8гаруй хоног дараалалд хүлээж байна. Үүний улмаас БНХАУ-ын талд Монголын ачааны автомашины хүрэлцээ огцом буурч, авто тээврийн зардал тасралтгүй өсөж байна.

Мөн одоогийн нөхцөлд шаардлагатай хүнсний ногоо болон яаралтай тусламжийн хэрэгслийг тээвэрлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч байгаа тул энгийн карго бараа тээвэрлэх ачааны автомашин бараг байхгүй болсон. Энгийн транзит бараа тээвэрлэх боломжтой цөөн хэдэн ачааны автомашины хүрэлцээ хязгаарлагдмал байгаа нь тээвэрлэлтийн хугацаа болон зардал нэмэгдэхэд нөлөөлж байна.

Түүнчлэн Тяньжин боомтоос чингэлэг тээвэрлэн ирсэн автомашинууд буцах хоосон чингэлэг ачих боломжгүй болсны улмаас Эрээн хотод саатаж, тээврийн хэрэгслийн эргэлт удааширч байна. Үүний зэрэгцээ Тяньжин–Эрээн чиглэлийн чингэлэг тээвэрлэлтийн хугацаа 1–3 хоногоор нэмэгдэж байна.

Иймд өмнөх үнээр ачааны автомашин захиалах боломжгүй болсон тул авто замаар тээвэрлэж буй бүх чингэлгийн тээврийн үнийг нэмэгдүүлэхээс аргагүй болсныг мэдэгдэж байна.

Шинэчилсэн үнэ болон тухайн ачааны тээвэрлэлтийн мэдээллийг хариуцсан менежерээсээ тодруулна уу.

Нөхцөл байдлыг ойлгон хүлээн авч, хамтран ажиллаж буй та бүхэнд талархал илэрхийлье.

ANT LOGISTICS CO.,LTD

📢 Амралтын өдрийн мэнд хүргьеБНХАУ-ын Үндэсний баярын амралт болон хилийн боомтуудын үйл ажиллагаатай холбоотойгоор авто...
11/10/2026

📢 Амралтын өдрийн мэнд хүргье

БНХАУ-ын Үндэсний баярын амралт болон хилийн боомтуудын үйл ажиллагаатай холбоотойгоор авто зам, төмөр замын тээвэрт үүсээд буй нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг хүргэж байна.

🚛 1. АВТО ЗАМЫН ТЭЭВРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

БНХАУ-ын Үндэсний баярын өдрүүд буюу 10 дугаар сарын 1–7-ны хооронд авто замын хилийн боомтын үйл ажиллагаа 7 хоног түр зогссонтой холбогдуулан Замын-Үүдээс Эрээн хотын чиглэлд нэвтрэхээр хүлээж буй монгол 2,000 гаруй ачааны автомашин 4–5 хоног оочирлож байж Эрээн ороод байна.

Одоогийн байдлаар Эрээн боомтын зүгээс Монгол Улсын ачааны автомашиныг хязгаарлагдмал тоогоор нэвтрүүлж байгаа бөгөөд 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Эрээн–Замын-Үүдийн авто замын хилийн боомт өвлийн цагийн хуваарьт шилжиж, ажиллах цаг богиноссонтой холбоотойгоор тээврийн хэрэгслийн дараалал улам нэмэгдэж, тээврийн зардал өсөх нөхцөл байдал үүсээд байна.

БНСУ болон БНХАУ-аас хийгдэж буй ачаа тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа хэдий ч Эрээн хотод Монголын ачааны автомашины хүрэлцээ хангалтгүй байгаагаас шалтгаалан авто замын тээврийн хугацаа 7хоног 2–4 хоногоор нэмэгдэх төлөвтэй байна.

🚆 2. ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Тяньжин боомт:

Тяньжин боомтоор дамжин тээвэрлэгдэж буй төмөр замын транзит чингэлгүүдийн боомт дээрх хүлээлтийн хугацаа уртасч, одоогийн байдлаар 30–45 хоногт хүрээд байна.

Чинхуандао боомт:

Чинхуандао боомтын төмөр замын тээвэрлэлтийн хугацаа мөн уртассан бөгөөд БНХАУ-аас ОХУ-ын чиглэлд тээвэрлэгдэх ачааны хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор транзит чингэлэг тээвэрлэх галт тэрэгний цувааны хуваарилалт эрс багасаад байна.

⚠️ ХАРИЛЦАГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан төмөр замын тээвэрлэлтийн хугацаа урьд саруудаас илүү уртасж байгаа

Иймд тээвэрлэлт хийхээр төлөвлөж буй эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхэн тээвэр зуучлагчтайгаа урьдчилан зөвлөлдөж, ачааны онцлог, тээвэрлэлтийн хугацаа болон тухайн үеийн нөхцөл байдалд тохирсон тээврийн төрлийг сонгохыг зөвлөж байна.

Үүсээд буй нөхцөл байдлыг ойлгон, хамтран ажиллаж буй эрхэм харилцагч та бүхэнд баярлалаа

Хүндэтгэсэн,

ANT LOGISTICS CO., LTD

Таны итгэл – Бидний хариуцлага!

Ложистикийн зөвлөх:
☎️ 7211-6363 , 010-4178-2681
✉️[email protected]
📧antlogistics.co.kr

#АчааТээвэр #тээвэрзууч
ANT Logistics

🇰🇷Солонгосын Үндэсний баяр болон Хангыл үсгийн өдрийн амралтын хуваарьИрэх долоо хоногт Солонгосын Үндэсний баяр (10-р с...
01/10/2026

🇰🇷Солонгосын Үндэсний баяр болон Хангыл үсгийн өдрийн амралтын хуваарь

Ирэх долоо хоногт Солонгосын Үндэсний баяр (10-р сарын 3) болон Хангыл үсгийн өдөр (10-р сарын 9) тохиож байгаатай холбоотойгоор солонгос талын Оффис дараах хувиараар ажилана.

* 10-р сарын 5 (Даваа): → Амарна
* 10-р сарын 6 (Мягмар): Хэвийн ажиллана
* 10-р сарын 7 (Лхагва): Хэвийн ажиллана
* 10-р сарын 8 (Пүрэв): Хэвийн ажиллана
* 10-р сарын 9 (Баасан): → Амарна

Амралтын өдрүүдэд Гааль, банк, дүүргийн захиргаа, гаалийн зуучлагч болон холбогдох төрийн байгууллагууд ажиллахгүй тул гаалийн бүрдүүлэлт болон захиргааны ажилтай холбоотой тээвэр, бичиг баримтын ажлыг урьдчилан тооцоолно уу.

Баярлалаа.

🌸개천절 및 한글날 휴무 안내

안녕하세요.

다음 주는 **개천절(10월 3일)과 한글날(10월 9일)**이 있는 관계로 아래와 같이 업무 일정을 안내드립니다.

* 10월 5일(월): 대체공휴일 → 휴무
* 10월 6일(화): 정상 업무
* 10월 7일(수): 정상 업무
* 10월 8일(목): 정상 업무
* 10월 9일(금): 한글날 → 휴무

휴무일에는 세관, 은행, 구청 등 관련 공공기관 및 유관기관의 업무가 진행되지 않으므로, 통관 및 행정업무가 필요한 경우 일정에 참고해 주시기 바랍니다.

따라서 10월 5일(월)과 10월 9일(금)은 업무가 진행되지 않으며, 10월 6일(화)~8일(목)에는 정상적으로 업무를 진행합니다.

업무 일정에 차질이 없도록 미리 참고해 주시기 바랍니다.
감사합니다.

Ложистикийн зөвлөх:
☎️ 7211-6363 , 010-4178-2681
✉️[email protected]
📧antlogistics.co.kr

#АчааТээвэр #тээвэрзууч
ANT Logistic

📣ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛДЭрээн – Замын-Үүдийн авто замын хилийн боомт хаах хуваарь “Хятад-Монголын хил...
20/09/2026

📣ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД

Эрээн – Замын-Үүдийн авто замын хилийн боомт хаах хуваарь

“Хятад-Монголын хилийн боомт болон түүний удирдлагын тогтолцооны тухай хэлэлцээр”-т заасан, хоёр талын хуульд заасан бүх нийтийн амралтын өдрүүдэд боомтыг хаах тухай тохиролцооны дагуу:

🟢2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр — Намрын дунд сарын баяр (中秋节)-ын улмаас 1 өдөр хил хаана.

🔴2026 оны 10 дугаар сарын 1~7ны өдөр — БНХАУ-ын Үндэсний баяр (国庆节)-ын улмаас 7 өдөр хил хаана.

📌Төмөр зам хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Иймд эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхэн энэхүү мэдэгдэлтэй танилцаж, тээвэрлэлтийн болон ажлын зохицуулалтаа урьдчилан сайтар төлөвлөж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллана уу.

Ложистикийн зөвлөх:
☎️ 7211-6363 , 010-4178-2681
✉️[email protected]
📧antlogistics.co.kr

#АчааТээвэр #тээвэрзууч
ANT Logistic

Сайн байна уу. Өнөөдөр БНХАУ-ын China Railway Multimodal Transport (中铁多联) талаас тээвэрлэлтийн талаар шинэ шаардлага мэд...
18/09/2026

Сайн байна уу.

Өнөөдөр БНХАУ-ын China Railway Multimodal Transport (中铁多联) талаас тээвэрлэлтийн талаар шинэ шаардлага мэдэгдлээ.

Цаашид шингэн бүтээгдэхүүнтэй том оврын торх/бочик савлагаатай ачаа, тухайлбал Lubricant Oil (тосолгооны тос), Water Paint (усан суурьтай будаг) зэрэг ачааг чингэлэгт ачихдаа: Чингэлгийн хаалганы хэсэгт заавал хаалт/хашлага хийх Ачааг татлага болон нэмэлт бэхэлгээгээр сайтар тогтоох Тээвэрлэлтийн явцад ачаа хөдөлж, хазайж, унахаас сэргийлж шаардлагын дагуу бэхэлгээ хийх шаардлагатай болсон байна.

Хилээр нэвтрэх үед уг төрлийн ачаанд санамсаргүй түүврийн шалгалт хийх бөгөөд шаардлагын дагуу бэхэлгээ хийгдээгүй, стандарт хангаагүй тохиолдолд тээвэрлэлтийг хүлээн авахгүй байх нөхцөлтэй байна.

Тус байгууллагаас ирэх долоо хоногт энэхүү шаардлагатай холбоотой албан ёсны журам/мэдэгдэл гаргахаар төлөвлөж байгаа тул албан бичиг гарахаас өмнө ачаа ачихаар төлөвлөж байгаа бол шинэ шаардлагыг урьдчилан мэдэгдэж, шаардлагатай бэлтгэлийг хангуулж өгнө үү.

Мөн цаашид ачааг ачсан болон бэхэлгээ хийж дууссаны дараа чингэлгийн дотор хэсэг болон аман хэсгийн бэхэлгээний зургийг урьдчилан авч, шалгалтад зориулан бидэнд илгээж өгнө үү. Тээвэрлэлтийг саадгүй үргэлжлүүлэхийн тулд дээрх шаардлагыг урьдчилан анхаарч, зохих арга хэмжээг авч ажиллана уу.

Баярлалаа.

*********************************************

안녕하세요.

금일 중국 China Railway Multimodal Transport(中铁多联) 측으로부터 향후 운송과 관련한 새로운 요구사항을 전달받아 안내드립니다.

앞으로 Lubricant Oil(윤활유), Water Paint(수성 페인트) 등 액체 제품이 담긴 대형 드럼통 포장 화물을 컨테이너에 적재할 경우, 아래와 같은 추가 고정 및 보강 조치가 필요하다고 합니다.

컨테이너 도어 부분에 반드시 차단막 또는 보호 울타리를 설치해야 합니다.
화물이 움직이지 않도록 고정 벨트 및 추가 보강 장치를 사용하여 단단히 고정해야 합니다.
운송 중 화물의 이동, 기울어짐 및 전도를 방지할 수 있도록 규정에 따라 충분한 고정 및 보강 작업을 실시해야 합니다.

또한, 국경 통과 과정에서 해당 화물에 대한 무작위 검사가 진행될 예정이며, 고정 및 보강 상태가 요구사항 또는 기준에 부합하지 않을 경우 운송이 허용되지 않을 수 있으니 각별히 유의해 주시기 바랍니다.

China Railway Multimodal Transport 측에서는 다음 주 중 관련 공식 지침 및 공문을 발행할 예정이라고 합니다.

따라서 공식 공문이 발행되기 전이라도 위 신규 요구사항을 선적지 및 출발항 측에 사전에 전달하여 필요한 준비와 조치가 이루어질 수 있도록 협조 부탁드립니다.

아울러 향후 해당 화물의 적재 및 고정 작업이 완료된 후, 컨테이너 내부 및 도어 부분의 차단막·고정 상태를 확인할 수 있는 사진을 사전에 촬영하여 보내주시기 바랍니다. 해당 사진은 사전 확인 및 국경 검사 시 참고 자료로 활용할 예정입니다.

원활한 운송 진행을 위해 위 사항을 사전에 확인하시고, 필요한 조치를 취해 주시면 감사하겠습니다.

감사합니다.

Ложистикийн зөвлөх:
☎️ 7211-6363 , 010-4178-2681
✉️[email protected]
📧antlogistics.co.kr

#АчааТээвэр #тээвэрзууч
ANT Logistic

Сайн байна уу.📣Солонгосын Ургацын баяр (Хятад / Солонгос) 9/24~9/27 амрана.🔴Хятадын Намрын дунд сарын баяр (зөвхөн Хятад...
07/09/2026

Сайн байна уу.

📣Солонгосын Ургацын баяр (Хятад / Солонгос) 9/24~9/27 амрана.

🔴Хятадын Намрын дунд сарын баяр (зөвхөн Хятад) 10/1~10/7 амрана.

🔴Бид одоогоор 9/28~9/30-ны хил гаалийн ажиллах цагийн хуваарийг баталгаажуулж байна.

🟢Холбогдох мэдээлэл баталгаажмагц бид цаашид шинэчлэлт хийх болно.

Ложистикийн зөвлөх:
☎️ 7211-6363 , 010-4178-2681
✉️[email protected]
📧antlogistics.co.kr

안녕하세요

9/24~9/27 추석휴무 (중국 / 한국)
10/1~10/7 중국 국경절휴무 (중국만)

현재 9/28~9/30 국경세관 운영시간 확인중입니다.
관련 내용이 확인되는 대로 추가 업데이트하여 안내드리겠습니다.

#АчааТээвэр #тээвэрзууч
logistics

앤트로지스틱스는 해상/항공 등 복합운송을 통한 컨테이너/BULK/RORO 등 모든 분야에서 최상의 물류서비스를 제공하는 글로벌 포워더입니다.

  🇨🇳🇲🇳 Үндэсний их Баяр Наадамаар Эрээн- Замын үүд Авт замын Хил 5өдөр хаана. 🆗Төмөр зам хэвийн цагийн хуваарийн дагуу а...
26/06/2026


🇨🇳🇲🇳 Үндэсний их Баяр Наадамаар Эрээн- Замын үүд Авт замын Хил 5өдөр хаана.

🆗Төмөр зам хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

🔷Эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхэн экспресс ачаа тээврээ урьдчилан тээвэр, ложистикийн зөвлөхтэй холбогдон тохиролцож, зохих төлөвлөлтийн дагуу ачуулна уу.

Ложистикийн зөвлөх:
☎️ 7211-6363 , 010-4178-2681
✉️[email protected]
📧antlogistics.co.kr

#АчааТээвэр #тээвэрзууч
ANT Logistic

📢Эрээн-Замын үүдын авто замын боомт түр хаах тухай мэдээ Ложистикийн зөвлөх:☎️ 7211-6363 , 010-4178-2681✉️bayarmaa@antlo...
30/05/2026

📢Эрээн-Замын үүдын авто замын боомт түр хаах тухай мэдээ

Ложистикийн зөвлөх:
☎️ 7211-6363 , 010-4178-2681
✉️[email protected]
📧antlogistics.co.kr

#АчааТээвэр #тээвэрзууч
ANT Logistics

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭЗамын-Үүдийн боомтоор орж ирж буй зарим ачаанд хяналт шалгалтаар мэдүүлээгүй бара...
27/05/2026

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ

Замын-Үүдийн боомтоор орж ирж буй зарим ачаанд хяналт шалгалтаар мэдүүлээгүй бараа, бүтээгдэхүүн илэрсэн талаар ГЕГ-аас мэдээлжээ.

📌 Үүнд:
• Дарс, шар айраг, ахуйн газ
• Өндөг, хүнсний бүтээгдэхүүн
• Хөргөлтийн болон үл мэдэгдэх шингэн бодисууд

❗️Гаалийн байгууллага “үндэслэлгүйгээр ачаа саатуулдаггүй” бөгөөд эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын дагуу ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

#Гааль #ЗамынҮүд #Мэдэгдэл #Тээвэр #ААН #ХилГааль

29/04/2026

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Эрээн боомтоос Монгол Улс руу Авто замаар нэвтрэх тээврийн хэрэгслийн дараалал эрс нэмэгдсэн байна.

Хил 5/1 ~ 5/3 гурван хоног хаагдана ачаалал цаашид улам нэмэгдэх төлөвтэй байна.

Ложистикийн зөвлөх:
☎️ 7211-6363 , 010-4178-2681
✉️[email protected]
📧antlogistics.co.kr

#АчааТээвэр #тээвэрзууч
ANT Logistic

Address

인천광역시 연수구 센트럴로 313 송도씨워크인테라스한라 B동 2401호
Incheon
22006

Alerts

Be the first to know and let us send you an email when ANT Logistic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category

Nearby computer & electronics services