03/07/2021
Өчигдөр, өнөөдөр, маргааш орох хур борооны эрчимшил хэмжээнээс хамаарч гол усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх магадлалтай байна шүү Иймд голын сав дагуу суурьшин /Намаг хавиар/ зусаж буй манай багийн малчид, тариаланчид, иргэдийг үeр усны аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг нийт эцэг эхчүүддээ анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Үүнд:
• Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрт нь танилцаж болзошгүй гэнтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлээрэй
•гуу жалгын ойролцоо, гэр, хашаа, саравч, орон байраа барьсан суурьшсан иргэд маань үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлээрэй.
•Бага насны хүүхдийг гол ус, гуу жалганы ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулаарай.
•Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчоорой.
•Хол замд тээвэр хийж яваа жолооч нар, найз нар минь ээ? баталгаат гүүр гармаар гараарай...
Манай БАЯНХОНГОР СУМ ЕСӨНБУЛАГ 9-Р БАГ -ынхан илүү анхаараарай.