Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ийн Булган аймгийн газар

  • Home
  • Mongolia
  • Bulgan
  • Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ийн Булган аймгийн газар

Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ийн Булган аймгийн газар Төрийн байгууллага

02/02/2026

📢📢E-Business систем хуулийн этгээдийн нэр баталгаажуулах үйлчилгээндээ AI технологийг нэвтрүүллээ.📣📣

💫Ингэснээр бизнес эрхлэгч таны сонгосон нэр давхардсан, бүртгэлтэй байгаа эсэхийг хиймэл оюуны тусламжтайгаар шуурхай, шалгах боломж бүрдэж, нэр баталгаажуулах үйл явц илүү хурдан, хялбар боллоо.✨✨

🌟ГАР УТАСНААСАА БИЗНЕСЭЭ ХЯНАЖ, УДИРДАНА🌟

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Улсын бүртгэлийн ерөнхий газар

02/02/2026

2026 оны эхний кабельчины мэргэжил олгох эхэллээ.

“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Сургалтын төв нь 2026 оны 02 дугаар сарын 02- ны өдрөөс эхлэн “Кабель шугамын мэргэжил олгох” сэдэвт 14 хоногийн ээлжилт сургалтын бүртгэлээ эхлүүлж байна.

“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 2012 оноос “Кабель шугамын мэргэжил олгох сургалт”-ыг тасралтгүй зохион байгуулж 800 гаруй техникийн ажилтныг бэлтгэн гаргасан бөгөөд 2020 оноос эхлэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын Сургалт, үнэлгээ, судалгааны институтийн олгох онол, дадлага хосолсон 80 цагийн хөтөлбөртэй сургалтыг олон жилийн туршлагатай багш нараар удирдуулан амжилттай зохион байгуулж байна.

Чадварлаг багш
Чанартай сургалт
Тохилог танхим

Хаяг: Баянгол дүүрэг, Хасбаатарын гудамж, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн 2-р байр, №103 тоот өрөө

Утас: 70112601, 70140040, 99274858, 95105141, 99227753 , 99169299

25/07/2025

🇲🇳 🇲🇳 🇲🇳 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойн мэнд хүргэе

👏 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, мэргэжилтнүүд, холбоочид, инженер техникийн ажилтнууд, судлаачид, албан хаагчдадаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 👏👏 👏

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

https://mddic.gov.mn/mn/2025/07/21972/

"Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдөр" -ийн баярын мэнд хүргэе 😇
25/07/2025

"Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдөр" -ийн баярын мэнд хүргэе 😇

10/07/2025

🌟МЭНДЧИЛГЭЭ🌟
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын халуун мэндийг "МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ" ХХК -ийн нийт холбоочин хамт олны нэрийн өмнөөс эрхэм харилцагч, хамтрагч байгууллагууд, Монгол түмэндээ өргөн дэвшүүлье. 🇲🇳🇲🇳🇲🇳

Цахим шуудан, долгион сүлжээнд
Цагаан мэндийн үгс жигүүрлэж,
Холын бараа дөхүүлэн хүрч
Холбоочид үүргээ бахдам хариуцна.
Хурдан хүлэг нь тоосоо өргөн
Хүчит бөх нь өндөлзөн гарч
Хавтгай талын эгшиглэнт өдрүүдэд
Хамаг Монгол мишээн наадна.
Өргөн ертөнцөд дуу хоолойгоо түгээж,
Өнөө цагийн хөгжилд гүүр болон дөтөлсөн
“Мэдээлэл Холбооны Сүлжээ” ХХК-с
Хөгжил дэвшилд хүрэхийн өлзийтэй ерөөл өргөе 👏👏👏

01/07/2025
 #МэдэхэдИлүүдэхгүй 🔊🔊🔊✅✅✅ Та хөдөө хээр ийм бетон тэмдэглэгээтэй таарч байсан л биз дээ?🇲🇳🇲🇳🇲🇳 Энэ нь үндэсний шилэн ка...
30/06/2025

#МэдэхэдИлүүдэхгүй 🔊🔊🔊
✅✅✅ Та хөдөө хээр ийм бетон тэмдэглэгээтэй таарч байсан л биз дээ?
🇲🇳🇲🇳🇲🇳 Энэ нь үндэсний шилэн кабелийн тэмдэглэгээ бөгөөд та бидний өдөр тутмын хэрэглээ үүрэн холбоо, интернэтийн шугам явж байгааг илтгэнэ. Ийм тэмдэглэгээтэй газарт айл буух, газар шорооны ажил хийх нь шилэн кабель гэмтээх эрсдэлтэйг анхааруулж байна. ❗️❗️❗️

Мэдээлэл Холбооны Сүлжээ ХХК-ийн Булган аймгийн газар дараах нээлттэй ажлын байранд таныг урьж байна.     Ээлжийн инжене...
06/05/2025

Мэдээлэл Холбооны Сүлжээ ХХК-ийн Булган аймгийн газар дараах нээлттэй ажлын байранд таныг урьж байна.

Ээлжийн инженер
Тавигдах шаардлага:
-Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн инженер чиглэлээр их дээд сургууль төгссөн
-Бүх шатны харилцааны ур чадвар, соёлтой
-Багаар ажиллах чадвартай, идэвхи санаачлагатай
-Хувийн зохион байгуулалт сайтай
-Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Ажилд орохыг хүссэн өргөдөл, анкетыг Холбооны газрын 2 давхарт 201 номерт авна. Бусад мэдээллийг дараах утсаар холбогдож лавлана уу. Утас: 95953401, 99348088

01/03/2025

Шинэ цагийн хөгжил дэвшлийг улс орныхоо өнцөг булан бүрт хүргэж, хүн бүрийг мэдээллийн технологи, харилцаа холбооны гүүрээр өргөн ертөнцтэй холбох эрхэм үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбарын үе үеийн ахмадууд, инженер, техникийн ажилтнууд, нийт хамт олон, бидэнтэй хамт байдаг эрхэм харилцагч та бүхэндээ XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Хөхөгчин модон могой жилийн мэнд дэвшүүлье!
Ирж буй жилдээ харилцаа холбооны салбарын хөгжил дэвшил улам бүр эрчимжиж, дижитал шилжилт, технологийн шинэчлэл эрчтэй өрнөхийн зэрэгцээ та бүхний ажил үйлс өөдөө өрнөж, эрүүл энх, энх амгалан, аз хийморьтой, хөгжил дэвшил арвин сайхан жил болох болтугай!

Эртний өвөг дээдсийн өв соёлоо эрхэмлэж,
Эрин цагийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн,
Эх орон, элгэн саднаа сэтгэлээр холбосон
Энх сайхан жил айлчлан ирлээ.

Луу жилийн хийморьт талархан
Лусын золбоог даатган үдэж,
Могой жилийн мэргэн билгээр
Мөнх хөх тэнгэрийн дор золгож байна.

Холыг ойртуулж, хотлыг учруулдаг
Холбооны салбарын хамт олондоо
Сүлжээний ажиллагаа нь найдвартай,
Системийн ажиллагаа нь хэвийн байхыг ерөөе

Эвтэй Монголын ажил үйлс өөдөө,
Элгэн садангийн жаргал дүүрэн
Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Address

Bulgan

Telephone

+976 95953401

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ийн Булган аймгийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ийн Булган аймгийн газар:

Share