Мандал түмэн

Мандал түмэн Сэлэнгэ аймаг Мандал сумын мэдээ мэдээлэл

06/04/2026

Аваргууд бие биедээ хүндэтгэл үзүүлэх агшин 🇲🇳
Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярын нэрэмжит барилдаан

02/04/2026

УРИЛГА
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын 21 дэх аварга Гунаажавын Эрхэмбаяр аваргын нэрэмжит хүчит бөхийн барилдаан 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Монгол үндэсний бөхөө шимтэн сонирхдог эрхэм хүндэт үзэгч, дэмжигч болон нутгийн ахан дүүс та бүхнийг аваргын авшиг шингэсэн энэхүү бай шагнал өндөртэй хүчит бөхийн барилдааныг хүрэлцэн ирж, өргөнөөр сонирхон үзэхийг хүндэтгэн урьж байна.

🔴"Сүрээр дарагч " хэмээх гал морин жилийн  шинийн нэгний өглөө мөр гаргах заавар.
17/02/2026

🔴"Сүрээр дарагч " хэмээх гал морин жилийн шинийн нэгний өглөө мөр гаргах заавар.

16/02/2026

"ХАРААГИЙН МӨНГӨН ӨВӨЛ-2026" ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛЫН НААДАМД УРЬЖ БАЙНА
🇲🇳Үндэсний өв соёлоо хадгалах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор "ХАРААГИЙН МӨНГӨН ӨВӨЛ-2026" ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛЫН НААДАМ-ыг 2026 оны 02 дугаар сарын 22,23-ны өдрүүдэд буюу Гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5, 6 -ны өдрүүдэд Мандал нутгийн хийморийн шүтээн болсон “ХОЛБОО ТОЛГОЙ”-д зохион байгуулна.
✅Монгол бахархал болсон өв соёлоо хүндэтгэн дээдлэгч эрхэм нутгийн зон олон та бүхнийгээ болон нийт Монгол түмнээ хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урьж байна.
✅"ХАРААГИЙН МӨНГӨН ӨВӨЛ-2026" наадмын
🔶Ерөнхий зохион байгуулагч: Мандал сумын Засаг даргын Тамгын газар
🔶Ерөнхий ивээн тэтгэгч: Уул уурхайн тэргүүлэх аж ахуйн нэгж “МОН ЗОЛ” групп
🔶Хамтран ажиллагч: Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар,
🔶Мандал сумын төр, төсвийн байгууллага, Аж ахуйн нэгжүүд
🔶Мандал сумын "Мандал хүлэг морин спорт уяачдын холбоо",
🔶Мандал сумын адуучдын холбоо.

Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө болон маргааш өдөр нойтон цас, цас орж, зарим сумдын нутгаар явган ...
13/10/2025

Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:
Өнөө шөнө болон маргааш өдөр нойтон цас, цас орж, зарим сумдын нутгаар явган шуурга шуурч, зам даваа гүвээнд хальтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
2025 оны 10 дугаар сарын 13-ны 20 цагаас 10 дугаар сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
СЭЛЭНГЭ АЙМГИЙН НУТГААР: Үүлэрхэг. Нойтон цас, цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр хүрч зарим сумдын нутгаар явган шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан байна. СҮХБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Нойтон цас, цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр явган шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө -1...+1 градус дулаан байна. 2025 оны 10 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 19-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 15-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд зарим сумдын нутгаар нойтон цас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байх бол 15, 16-нд түр зуур секундэд зарим сумдын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -4..+1 градус дулаан, бусад сумдын нутгаар -5...-10 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан байна.

УБ-ын замын хөдөлгөөнд оролцох хуваарь
25/08/2025

УБ-ын замын хөдөлгөөнд оролцох хуваарь

29/06/2025

Монгол 🇲🇳18 vs Польш 17🇵🇱🔥🔥🔥🔥
Үүнийг Гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ🇲🇳🇲🇳🇲🇳 🔥🔥🔥🔥

ONE. GAME. AWAY! 🇲🇳🏆🇲🇳Монгол улсын эмэгтэй шигшээ FIBA 3x3 ДАШТ-ий финалд шалгарлаа!
29/06/2025

ONE. GAME. AWAY! 🇲🇳🏆🇲🇳Монгол улсын эмэгтэй шигшээ FIBA 3x3 ДАШТ-ий финалд шалгарлаа!

17/05/2025

🌳💚Иргэн бүр нэг мод тарьж эх дэлхийгээ хайрлацгаая

10/03/2025

Жороо мориороо улсдаа алдартай Сэлэнгэ аймгийн Мандал сум
/ 2025.02.01 /

Address

Zuunkharaa
Mandal
43000

Telephone

+97699241174

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мандал түмэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Мандал түмэн:

Share