Novelsoft

Novelsoft Data & AI Novelsoft is an experienced Software Development and Data Management company located in Mongolia.

Offering Software and BI, AI Data management developments - we help our customers enhance their Business values and set up a digital culture in their company.

Новелсофт компани нь Програм хангамж хөгжүүлэлт болон Дата менежмент, BI, AI төслүүдээрээ харилцагчийнхаа үнэ цэнийг нэмэгдүүлж, дижитал соёлыг бүтээн байгуулахад нь тусалдаг. Нийтдээ төрийн болон хувийн хэвшлийн 60 гаруй төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн чадварлаг, туршлагатай хамт олон тантай хамтран ажиллахад бэлэн байна.

21/05/2026

🤖 Монголын бизнесүүд 𝐀𝐈 𝐀𝐆𝐄𝐍𝐓-уудыг хэрхэн нэвтрүүлж байгаа талаар хэлэлцүүлэг болно.

✅ Бодит кейсүүд
✅ Практик аргачлал
✅ Бизнест нэвтрүүлэх алхмууд
✅ Шууд асуулт-хариулт

✨ 𝐁𝐎𝐎𝐒𝐓 𝐖𝐈𝐓𝐇 𝐀𝐈: 𝐀𝐆𝐄𝐍𝐓𝐈𝐂 𝐖𝐎𝐑𝐊𝐅𝐎𝐑𝐂𝐄 эвентийн бүртгэл дуусахад цөөхөн хоног үлдлээ 🔥

Та хоцрох уу, эсвэл AI Agent-аар ажлаа boost хийх үү? 🚀

📅 𝟐𝟎𝟐𝟔.𝟎𝟓.𝟐𝟔 | 🕗 𝟎𝟖:𝟎𝟎–𝟏𝟑:𝟎𝟎 |📍 𝐊𝐡𝐚𝐧 𝐁𝐚𝐧𝐤 𝐓𝐡𝐞𝐚𝐭𝐞𝐫

🎫 𝐑𝐞𝐠𝐮𝐥𝐚𝐫 𝐭𝐢𝐜𝐤𝐞𝐭: 𝟐𝟒𝟗,𝟎𝟎𝟎₮
👥 𝐆𝐫𝐨𝐮𝐩 (𝟓+ хүн) – 𝟏𝟎% хөнгөлөлт

🔗 БҮРТГҮҮЛЭХ: https://forms.gle/5CBzu4ZEWC4PEKBT7

🌐 Дэлгэрэнгүй: https://www.digitalworks.mn/boost-with-ai-agentic-workforce

💥 𝘽𝙪𝙞𝙡𝙙 𝙉𝙚𝙭𝙩: 𝙃𝙪𝙢𝙖𝙣 + 𝘼𝙄 𝘼𝙜𝙚𝙣𝙩𝙨

✨ 𝐁𝐎𝐎𝐒𝐓 𝐖𝐈𝐓𝐇 𝐀𝐈: 𝐀𝐆𝐄𝐍𝐓𝐈𝐂 𝐖𝐎𝐑𝐊𝐅𝐎𝐑𝐂𝐄🤝 𝐏𝐀𝐑𝐓𝐍𝐄𝐑𝐄𝐃 𝐁𝐘 Novelsoft 💙 Манай арга хэмжээний хүндэт ивээн тэтгэгч, програм хангамжи...
21/05/2026

✨ 𝐁𝐎𝐎𝐒𝐓 𝐖𝐈𝐓𝐇 𝐀𝐈: 𝐀𝐆𝐄𝐍𝐓𝐈𝐂 𝐖𝐎𝐑𝐊𝐅𝐎𝐑𝐂𝐄

🤝 𝐏𝐀𝐑𝐓𝐍𝐄𝐑𝐄𝐃 𝐁𝐘 Novelsoft

💙 Манай арга хэмжээний хүндэт ивээн тэтгэгч, програм хангамжийн ухаалаг шийдлийг нийлүүлэгч 𝐍𝐎𝐕𝐄𝐋𝐒𝐎𝐅𝐓 компанитай гар нийлэн ажиллаж буйдаа бахархаж байна. 🎉

💻 𝐍𝐎𝐕𝐄𝐋𝐒𝐎𝐅𝐓 нь технологийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тусгасан програм хангамжийн бүтээгдэхүүнүүдээ AI болон автоматжуулалтын хүчээр баяжуулж, дотоодын аж ахуйн нэгжүүдийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, дижитал эриний шинэ боломжуудыг нээж өгөх үйл хэрэгт идэвхтэй оролцож байна. ⚡

🙌 Хамтран ажиллаж буй 𝐍𝐨𝐯𝐞𝐥𝐬𝐨𝐟𝐭-ийн хамт олонд талархал илэрхийлье!

📅 𝟐𝟎𝟐𝟔.𝟎𝟓.𝟐𝟔 | ⏰ 𝟎𝟖:𝟎𝟎–𝟏𝟑:𝟑𝟎 | 📍 𝐊𝐡𝐚𝐧 𝐁𝐚𝐧𝐤 𝐓𝐡𝐞𝐚𝐭𝐞𝐫

🌐 Дэлгэрэнгүй: https://www.digitalworks.mn/boost-with-ai-agentic-workforce

🔗 𝐑𝐞𝐠𝐢𝐬𝐭𝐞𝐫: https://forms.gle/5CBzu4ZEWC4PEKBT7

💥 𝘽𝙪𝙞𝙡𝙙 𝙉𝙚𝙭𝙩: 𝙃𝙪𝙢𝙖𝙣 + 𝘼𝙄 𝘼𝙜𝙚𝙣𝙩𝙨

Дата танай байгууллагын хамгийн үнэ цэнтэй хөрөнгө мөн үү? Тэгвэл түүнийг үнэн зөв, найдвартай, хурдан боловсруулах нь ө...
27/04/2026

Дата танай байгууллагын хамгийн үнэ цэнтэй хөрөнгө мөн үү?

Тэгвэл түүнийг үнэн зөв, найдвартай, хурдан боловсруулах нь өрсөлдөх давуу тал болж байна. Дэлхийн 40,000 гаруй компани өнөөдөр dbt (data build tool)-ыг ашиглан өөрсдийн дата хувиргалтын процессоо орчин үеийн түвшинд авчраад байна.

Novelsoft LLC танд зориулан dbt-ийн талаарх тусгай вэбинарийг зохион байгуулж байна. Энэхүү вэбинарт оролцсоноор та dbt-ийн жинхэнэ үнэ цэнэ, бизнест авчрах үр өгөөжийг бодит туршлагаар дамжуулан танилцах болно.

Энэхүү вэбинараар:

🔹 Орчин үеийн data stack-ийн талаар цогц ойлголттой болно,
🔹 Өөрийн байгууллагын дата процессоо хэрхэн оновчлохоо мэдэх болно,
🔹 dbt-ийг POC хийх алхмын зааварчилгаа авна,
🔹 Дата багийнхаа бүтээмжийг 3-5 дахин нэмэгдүүлэх аргуудыг сурна,
🔹 Novelsoft-ийн дата мэргэжилтнүүдийн DBT Community-д нэгдэх боломж зэрэг олон давуу талуудтай сургалтаас илүү ихийг олж мэдээрэй.

Бүртгүүлэх линк : https://bit.ly/41XkM94

Tableau Advanced~Ахисан шатны танхимын сургалтын 4 сарын бүртгэл эхэллээ. 🔹 Манай байгууллага Tableau-ийн дараах 3 төрли...
26/03/2026

Tableau Advanced
~Ахисан шатны танхимын сургалтын 4 сарын бүртгэл эхэллээ.

🔹 Манай байгууллага Tableau-ийн дараах 3 төрлийн сургалтыг зохион байгуулж байна. Үүнд:
-Tableau анхан, дунд шат
-Tableau ахисан шат (Advanced)
-Tableau Prep

🔹 Сургалт нь төлбөртэй танхимын хэлбэрээр явагдах бөгөөд 1 суралцагчийн төлбөр: 800,000.00₮

🔹 Хамгийн багадаа 10 оролцогч бүрдсэн тохиолдолд сургалт эхэлнэ.

Сургалтын хөтөлбөр, агуулга болон үнийн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7222-2828 дугаарт холбогдоно уу.

🔹 Бүртгүүлэх:

Tableau ~ Лицензийн урамшуулал ✨Шинээр Tableau лиценз худалдан авч буй хэрэглэгчдэд дараах урамшууллыг олгож байна.🎁 Tab...
23/03/2026

Tableau ~ Лицензийн урамшуулал ✨

Шинээр Tableau лиценз худалдан авч буй хэрэглэгчдэд дараах урамшууллыг олгож байна.

🎁 Tableau Enterprise Creator лиценз шинээр нэмсэн хэрэглэгчдэд анхан, дунд шатны 4 цагийн онлайн сургалт,
🎁 25 сая төгрөгөөс дээш дүнтэй Tableau Enterprise багц шинээр худалдан авсан хэрэглэгчдэд 1 шалгалтын эрх.

Та дэлгэрэнгүй мэдээллийг доорх сувгуудаар холбогдон аваарай.👇
📞 7222-2828
🌐 www.novelsoft.mn
📩 [email protected]

DAMA Mongolia Chapter-с зохион байгуулж буй "DAMA Mongolia chapter Launch event"-ийн нээлтийн арга хэмжээнд Новелсофт ХХ...
12/03/2026

DAMA Mongolia Chapter-с зохион байгуулж буй "DAMA Mongolia chapter Launch event"-ийн нээлтийн арга хэмжээнд Новелсофт ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Пүрэвмаа "How dbt Enables Scalable Data Governance" сэдвээр талаар танилцуулах болно.

📅 2026.03.13
🕓 16:00
📍 Blue Sky Hotel, Diamond Hall, 3-р давхар
🔗 www.dama-mongolia.org

🎤 Нээлтийн арга хэмжээнд Новелсофт ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Пүрэвмаа "How dbt Enables Scalable Data Governance" сэдвээр илтгэл тавина.

DBT (Data Build Tool) нь modern data engineering-ийн хамгийн чухал tools-ийн нэг болж байна. Энэ нь уламжлалт урт SQL script-үүдийг modular, version-controlled, team collaboration-той software-ийн хөгжүүлэлттэй төстэй хэлбэрт оруулдаг.

DBT-ийн тусламжтайгаар data engineers урт, төвөгтэй SQL-ийг нэг дор бичихийн оронд modular data models үүсгэж, илүү scalable ба maintainable data pipeline байгуулж чадна.
Мөн DBT нь code-based workflow дээр ажилладаг тул AI-assisted development-тэй маш сайн нийцдэг. Энэ нь уламжлалт UI-based ETL tools-оос илүү хурдан хөгжүүлэлт хийх боломж олгодог.

Дэлхийд DBT нь data engineers-ийн хувьд бараг de facto standard tool болж байна. Харин Монголд DBT adoption одоогоор эхний шатандаа явж байна. Цаашид DBT нэвтрүүлснээр байгууллагууд data governance, data management, болон modern data platform-аа илүү чанартай хөгжүүлэх боломжтой.

🤝 Нээлтийн арга хэмжээний дэмжигч байгууллагууд:
Khan Bank 💚 | CU Mongolia 💙 | DATA GER 🚀 | Novelsoft 💻 | Dremio 🧩 | DAMA International 🌐
📅 2026.03.13
🕓 16:00
📍 Blue Sky Hotel, Diamond Hall, 3-р давхар
🔗 www.dama-mongolia.org

Та бүхэндээ учран золгож буй XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье. Төрлөөрөө ...
16/02/2026

Та бүхэндээ учран золгож буй XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье. Төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан, төр улсаараа элбэг дэлбэг, төрөл хотлоороо сар шинэдээ сайхан шинэлээрэй. 🐎

DBT Labs бол өгөгдлийн аналитик инженерчлэл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тус компани нь өгөгдлийн хувирг...
14/01/2026

DBT Labs бол өгөгдлийн аналитик инженерчлэл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тус компани нь өгөгдлийн хувиргалт болон өгөгдлийн удирдлага чиглэлээр аналитик инженерчлэлийн хэрэгслүүд хөгжүүлдэг.

DBT Labs нь өгөгдлийн загварчлал болон өгөгдлийн хувиргалтын ажлын урсгалыг хялбарчилж, байгууллагуудад өгөгдлийн аналитик кодыг хурдан, хамтран ажиллах боломжтойгоор байрлуулахад тусалдаг.

DBT Labs нь дараах гол бүтээгдэхүүнүүдийг санал болгодог:

1. dbt Core: Энэ нь нээлттэй эхийн өгөгдлийн хувиргалтын хэрэгсэл бөгөөд өгөгдлийн загварчлал, хувиргалт, тест, баримтжуулалтыг SQL кодоор гүйцэтгэх боломжийг олгодог. dbt Core нь өгөгдлийн инженерүүдэд өгөгдлийн хувиргалтыг хялбарчилж, өгөгдлийн чанарыг сайжруулахад тусалдаг.

2. dbt Cloud: Энэ нь dbt Core-ийн үүлэн дээр суурилсан хувилбар бөгөөд өгөгдлийн хувиргалтын ажлын урсгалыг автоматжуулж, хяналт, тест, баримтжуулалтыг хялбарчилдаг. dbt Cloud нь өгөгдлийн инженерүүдэд өгөгдлийн хувиргалтыг хурдан, найдвартай гүйцэтгэх боломжийг олгодог.

3. dbt Semantic Layer: Энэ нь өгөгдлийн метрикүүдийг нэгтгэж, аналитик багуудад өгөгдлийнметрикүүдийг нэг удаа тодорхойлж, олон газарт ашиглах боломжийг олгодог. dbt Semantic Layer нь өгөгдлийн метрикүүдийг хялбарчилж, өгөгдлийн чанарыг сайжрууллагдаг.

Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх сувгуудаар холбогдон аваарай.👇
📞 7222-2828
🌐 www.novelsoft.mn
📩 [email protected]

Starburst нь аналитик платформ хөгжүүлдэг компани бөгөөд өгөгдлийг хурдан, хялбархан ашиглахболомжийг олгодог ба энэхүү ...
07/01/2026

Starburst нь аналитик платформ хөгжүүлдэг компани бөгөөд өгөгдлийг хурдан, хялбархан ашиглах
боломжийг олгодог ба энэхүү платформ нь олон төрлийн өгөгдлийн сангаас өгөгдлийг хайж, реал-тайм өгөгдлийн анализ хийх боломжийг бий болгодгоороо давуу талтай юм.

🔹 Starburst-ийн гол онцлог нь:

1. Өгөгдлийн хөдөлгөөн болон хуулбар хийх төвөгтэй байдлыг арилгах.
2. Вендорын түгжээг арилгах.
3. Инфраструктурын болон аналитикийн хөрөнгө оруулалтын нийт зардлыг бууруулах.

Starburst нь өгөгдлийн анализ хийхэд зориулсан хүчирхэг хэрэгслүүдийг санал болгодог бөгөөд өгөгдлийн хэрэглэгчдэд олон төрлийн эх сурвалжаас өгөгдлийг хялбархан авах боломжийг олгодог.

Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх сувгуудаар холбогдон аваарай.👇
📞 7222-2828
🌐 www.novelsoft.mn
📩 [email protected]

Боловсролын салбарын Их Өгөгдөл үүсгэх төсөлЗахиалагч: Боловсрол Шинжлэх Ухааны ЯамХэрэгжүүлсэн он: 2022Товч танилцуулга...
02/01/2026

Боловсролын салбарын Их Өгөгдөл үүсгэх төсөл
Захиалагч: Боловсрол Шинжлэх Ухааны Яам
Хэрэгжүүлсэн он: 2022

Товч танилцуулга:
Боловсролын салбар дахь өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор "Big Data Ecosystem" буюу Боловсролын салбарын их өгөгдлийн экосистемийг нэвтрүүлсэн. Өмнө нь салбарын хэмжээний мэдээлэл тус тусдаа хадгалагдаж, нэгтгэсэн дүн шинжилгээ хийх боломж хязгаарлагдмал байсан бол одоо төвлөрсөн их өгөгдлийн дэд бүтэц бий болсноор ахисан түвшний дүн шинжилгээг бодит цагийн горимоор хийх боломжтой болсон.

Төслийн цар хүрээ:
"Big Data Ecosystem" нь боловсролын салбар дахь өгөгдөлд суурилсан удирдлагын шийдвэр гаргалтыг шинэлэг түвшинд хүргэх зорилгоор бүтээгдсэн ба дараах байгууллагуудын өгөгдлийг уялдуулан нэгтгэж дүн шинжилгээнд ашиглаж байна. Үүнд:

- Боловсролын яамны салбар байгууллагууд
- УБЕГ
- Нийгмийн даатгалын ерөнхий газар
- Үндэсний статистикийн хороо зэрэг төрийн үндсэн байгууллагууд багтана.

Экосистем нь өгөгдөл татах, боловсруулах, хадгалах, шинжлэх, дүрслэх, дүн шинжилгээний дүгнэлт гаргах
өгөгдлийн амьдралын бүхий л үе шат хамрагдаж байна.
- 10+ үндсэн систем
- 30+ өгөгдлийн сан
- 160 гаруй өгөгдлийн хүснэгтийн мэдээллийг нэгтгэн, их өгөгдлийг бий болгож 5 өгөгдлийн
шинжилгээний хүрээг тодорхойлон хөгжүүлсэн. Энэхүү цар хүрээ нь зөвхөн боловсролын салбар төдийгүй бусад төрийн байгууллагуудтай өгөгдөл солилцох, олон талт шинжилгээ хийх үндэс суурийг тавьж буй стратегийн томоохон алхам болсон.

Үр өгөөж:
- Шийдвэр гаргагч нар өгөгдөлд суурилсан бодит дүн шинжилгээ хийх боломжтой болсон.
- Төрийн байгууллагуудын өгөгдөл солилцоо, хамтын ажиллагаа сайжирсан.
- Хоцрогдолгүй, бодит цагийн хяналт - шинжилгээ, үнэлгээ хийх боломжтой болсон.
- Нэгдсэн дашбоард ашигласнаар олон түвшний хэрэглэгчид өөрт хэрэгтэй мэдээллийг төвөггүй хүлээн авч, шийдвэр гаргах хурдаа нэмэгдүүлсэн.

Address

Khan Bank Tower, 22nd Floor, Ulaanbaatar City
Ulaanbaatar
17010

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 06:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00

Telephone

+97672222828

Alerts

Be the first to know and let us send you an email when Novelsoft posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Novelsoft:

Share