04/06/2021
Audio interface буюу Дууны карт /sound card/ гэж юу вэ ?
ДУУНЫ КАРТ Мэргэжлийн өндөр чанарын дууны карт. Эдгээр нь гадны төхөөрөмжүүдийг холбоход зориулж тодорхой тооны оролт, гараптын (Selection) хэсэгтэй. Тодорхой үүрэг бүхий хяналтын самбартай байдаг. Ийм дууны картууд компьютерт USB, Fireware, thunderbolt, Optical, Madi, Dante LAN зэрэг олон төрлийн интерфэйсээр холбогдох боломжтой байдаг.
Нэмэпт USB эсвэл бусад Интерфэйс холболт бүхий дууны карт нь оновчтой худалдан авалт болж чаддаг.
Аливаа дууны картын гол үүрэг боп дижитал өгөгдлийг чихэвч эсвэл чанга яригч руу шилжүүлэх аналоги өгөгдлийг дижиталруу хөврүүлэх явдал бөгөөд Норматив нь 16 бит юм. Энэ үзүүлэлт өндөр байх тусам илүү чанартай болдог гэж ойлгож болно.
Зөвлөгөө: Хямд үнэтэй гадны загварыг сонгохдоо, хамгийн сайн сонголт болох холболтууд нь өндөр хурдны USB порт байвал тун зүгээр.
Дүгнэж хэлэхэд, дууны картын төрлийг сонгохдоо юуны өмнө шаардлагатай нөхцөлийг бодож зөв сонголт хийх нь чухал байдаг. Дууны чанар, ашиглахаар төлөвлөж буй акустик, юунд зориулсан гэдгээ сайтар тооцоолж авах хэрэгтэй. Жишээ нь амьд хөгжим бичих гэж байгаа бол танд олон замаар бичлэг хийдэг дууны карт хэрэг болно. Эсвэл зөвхөн хоолой бичлэг хийх гэж байгаа бол түүнээс бага замаар бичдэг дууны карт сонгож болно.