12/06/2020
ӨНГӨ МӨНГӨӨР БИШ ҮНЭН ШУДАРГААР…
Би баян мөнгөтэй хүн биш. Би оффшор данстай, уурхайн лицензтэй хүн биш. Эмч хүний хувьд эрүүл улс төр, цэвэр өрсөлдөөнд үлгэрлэх үүрэгтэй. Түмэн олныхоо төлөө төр улсаа эмчилье гэвэл өнгө мөнгөнд бохирдох учиргүй. Үг хэлний хорноор биш үйл хэргийн зөвөөр өрсөлдье гэвэл өөрөөсөө эхлэх нь зүй билээ.
Баянзүрх дүүрэг, УИХ-ын 23 дугаар тойргийн 17 хорооны хүн ам 130 мянга гаруй өнөр, газар нутаг өргөн боловч өнгөөр биш үнэнээр, мөнгөөр биш бодлогоор өрсөлдөх боломж бодитой бий. Сонгогч та ч хийх ажил, шийдэх асуудал, барих бодлого, хүлээх даалгавраараа өрсөлдөж, үнэн ялаасай гэж хүсч хүлээж байгаа нь гарцаагүй. Тиймийн учир миний бие сонгуулийн кампанит ажлаа алган дээр тавьсан мэт ил тод, эрүүл цэвэр, эгэл даруу эрхлэн явуулах болно.
Та бүх Монголоо эмчилж, төрөө анагааж, түмнээ аврах бодлого зорилгыг дэмжиж, эрүүл цэвэр орчинд аж төрөх хүслээрээ хүчээ нэгтгэхийг хүсвэл хуулийн дагуу хандив өргөөрэй. Аливаа хандивт их багын ялгаа үгүй. Сэтгэлийн дэм бүхэн хүчээ нэгтгэх, хүслээ нийлүүлэх маш их тус дэм болно шүү.
Жигжидсүрэнгийн #ЧИНБҮРЭН
УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт
/Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20,
21, 22, 23, 24, 27, 28-р хороо/
Монгол Ардын Намаас нэр дэвшигч