26/11/2021
Амарханаар хэлбэл та албан ёсны эрх бүхий дэлгүүр /authorized store/ -с худалдан аваагүй хийгээгүй л бол 2nd hand ангилал руу орж хувь хүнээс, хар захаас аль эсвэл дахин борлуулагчаас авсан гэсэн үг
Харин та аль хэдийнээ 2nd hand product сонгохоор шийдсэн бол шинэ бүтээгдэхүүн гарахын хэрээр үүсэх электрон хог хаягдлыг багасгахад ихээхэн нөлөө үзүүлж байгаагийн нэг хэлбэр
Зах зээл дээр олон тооны хуучин технологийн бүтээгдэхүүнүүд байдаг ч найдвартай шугамаар дамжуулан янз бүрийн ил, далд олон гэмтэлгүй нэг үгээр хэлбэл ЧАНАРТАЙ бүтээгдэхүүн худалдан авахад маш олон хүндрэл үүсдэг
Тэгвэл 2nd hand элекрон бүтээгдэхүүн сонгон авахдаа юуг анхаарах вэ ?
Бүтээгдэхүүний загварыг сонгох
Мэдээж юу авах гэж байгаагаа тодорхойлсны дараа яг алийг нь аввал сэтгэл хангалуун байх тал дээр худалдан авагч эргэлзэж эхэлдэг.
Технологи хуучрахийн хэрээр үнэ нь улам бүр багасаж байдаг гэдгийг бид бүгд мэддэг
Үнийн харьцангүй байдал
Аль хэдийнээ хоцрогдсон бүтээгдэхүүнийг өндөр үнээр авна гэдэг нь байж боломгүй мэт санагдаж болох ч ихэнхи тохиолдолд сэтгэл хөдлөлөөр хандаж чанаргүй бүтээгдэхүүнийг дамын буюу нэмсэн үнээр авсаар байдаг нь түгээмэл үзэгдэл.
Тиймээс худалдан авалт хийхээсэээ өмнө загвар болон үнийг сайтар шалгаж гадаад дотоодын сайтуудаас үнийн баримжаа авах нь ухаалаг сонголт
Насжилт болон сэв, зураас, гэмтэл
Бүтээгдэхүүн тэр тусмаа электрон бүтээгдэхүүн онлайнаар худалдан авах тал дээр хэрэглэгчид тийм ч таатай ханддаггүй. Учир нь тэдэнд бүтээгдэхүүний тухай ҮНЭН ЗӨВ мэдээлэлийн хэрэгцээ, онлайн дэлгүүрт итгэх ИТГЭЛ НАЙДВАР хэрэгтэй байдаг
Ийм ч учраас тухайн бүтээгдэхүүний нээлт хийсэн жил, үйлдвэрлэгдсэн он сар болон хаанаас импортлогдож байгаа зэрэг мэдээлэллийг ил тод байлгахаар манай хамт олон ТУН УДАХГҮЙ онлайн дэлгүүрээ нээх гэж байна