18/03/2024
Монгол Цэргийн өдрөөр “Цэнхэр дуулгатнууд"-ыг онцлох нь
Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд анх 2002 онд элссэн бөгөөд өдгөө "Цэнхэр дуулгатнууд"-ын үүрэг хариуцлага, хэрэгцээ улам нэмэгдэж байгаа энэ үед манай улсын 900 гаруй албан хаагч энхийг сахиулах үйлсэд хүчин зүтгэж байна.
Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн орны хувьд НҮБ-ын олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, үндэстнүүдийн тэгш байдал, хамтын ажиллагааг дэмжих зорилтыг хүндэтгэн, дэмжихэд Монгол улсын энхийг сахиулагч нарын оролцоо тун чухал үүрэг гүйцэтгэж байна.