27/10/2021
Таксинд суугаад явж байтал том цагаан машинтай залуу хажуу талаас их хурдтай дайраад ороод ирлээ, манай жолооч овсгоотой хүн байсан тул жолооны хүрдээ мушгиад аюул ослыг холдуулж чадлаа. Хэдийгээр нөгөө машины буруу байсан ч том машиныхаа цаанаас жолооч залуу нь их л олон хараал урсагалаа. Харин таксины жолооч өөдөөс нь инээмсэглээд, найрсагаар толгой дохилоо.
Тэгээд би асуулаа: Таны буруу биш ш дээ. Та яаж......?
Жолооч: Өнөөдөр олон хүн яг хог ачсан машин шиг өөртөө уур, бухимдал, айдас, түгшүүр, атаархал, үзэн ядалт, өшөө хорсол зэргийг өөр дээрээ баглаж боогоод овоолсоор л байдаг. Заримдаа тэр овоолттой ачсан зүйлсээсээ заримыг нь чиний дээр асгахыг хүсдэг. Тиймээс тэдгээрийг бүү хувьчлан хүлээж ав. Хүний амьдрал гэдэг богинохон шүү дээ бусдын тэр их хогийг өөр дээрээ асгуулаад яахав дээ!
Зүгээр л тэдэнтэй эелдэг харьцаад холд