DAC - Digital Asset Coin

DAC - Digital Asset Coin DIGITAL ASSET COIN (DAC) project merges the crucial concepts of cryptocurrencies and real estate asset management through blockchain and smart contracts.

Эрхэм хүндэт DAC эзэмшигчдээ,Дижитал Ассет Капитал ХХК нь 2022 онд “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд 1...
13/01/2023

Эрхэм хүндэт DAC эзэмшигчдээ,

Дижитал Ассет Капитал ХХК нь 2022 онд “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд 17.2 тэрбум ширхэг DAC койноор 4 үл хөдлөх хөрөнгийг солилцон, түрээсийн орлогыг койн эзэмшигчдэд ногдол орлого хэлбэрээр тарааж байсан.

Зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч дээрх 4 үл хөдлөх хөрөнгүүдээс 3 хөрөнгөтэй холбоотой гэрээ цуцлагдаж, 1 үл хөдлөх хөрөнгө нь компанийн өмчлөлд албан ёсоор шилжсэн. Зах зээлд эргэлдэж буй нийт 22.3 тэрбум ширхэг DAC койноос 17.2 тэрбум ширхэг DAC койныг дээрх цуцлагдсан гэрээтэй холбоотой зах зээлээс буцаан татсан. Одоогоор зах зээлд нийт 5.1 тэрбум ширхэг DAC койн эргэлдэж байна. Энэ нь компанид шилжин ирсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй хувь тэнцүү байгаа.

Компанийн өмчлөлд байгаа 1 үл хөдлөх хөрөнгөөс өнгөрсөн 6 сарын хугацаанд нийт 60 сая төгрөгийн түрээсийн орлого орсон (yield 7%). Бид 2022 оны сүүлийн хагас жилийн хуримтлагдсан “Ногдол орлого”-ыг тооцохдоо дээрх түрээсийн орлогоос үйл ажиллагааны зардал хасаж цэвэр ашгаа 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тараана.

Дараагийн ногдол орлого 2023 оны 07 сарын 15-нд тараана. Бид ногдол орлогыг тодорхой давтамжтай тогтмол хуваарилахаас гадна хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлж урт хугацаанд эрсдэл багатай, өндөр өгөөжийг өгөхөөр ажиллаж байна.

Цаашид урт хугацаанд зах зээлийн нөхцөл байдал, компанийн үйл ажиллагаа зэргээс хамаарч ногдол орлогод суурилсан бизнес загвараас үнэ цэнэд суурилсан бизнес загварт шилжихээр төлөвлөж байна. Бидэнд итгэл хүлээлгэн хөрөнгө оруулж, блокчэйнд суурилсан үл хөдлөх хөрөнгийн төслийг дэмжин, хамтран ажиллаж буй DAC койн эзэмшигч нартаа баярлалаа.

Дэлхийн эдийн засгийн хямрал болон крипто өвлийг хамтдаа даван туулж, урт хугацаанд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Үл хөдлөх хөрөнгийн өгөөжийг хүн бүрд.

DAC виртуал хөрөнгө гарч ирсэн шалтгаан:Үл хөдлөх хөрөнгө сайн хөрөнгө оруулалтын хэрэгсэл боловч хүн бүр хөрөнгө оруула...
20/12/2022

DAC виртуал хөрөнгө гарч ирсэн шалтгаан:

Үл хөдлөх хөрөнгө сайн хөрөнгө оруулалтын хэрэгсэл боловч хүн бүр хөрөнгө оруулалт хийх боломжгүй байдаг. Гол шалтгаан нь: хөрөнгө оруулах дүн өндөр, хөрвөх чадвар сул, хууль эрх зүйн орчин дутмаг байсан.

Бидний Зорилго:

Хөрөнгө оруулагчдын мөнгөн хөрөнгийг үл хөдлөх хөрөнгөтэй уях замаар, үнийн өсөлт буюу инфляцийн эрсдэлээс хамгаалах, тогтмол өгөөж хүртээх, хөрвөх чадвар бүхий хөрөнгө оруулалтын хэрэгслийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх.

Бид жилийн санхүүгийн тайлангууддаа "Шинэ Их Тэрбум Аудит" ХХК-аар аудит хийлгэсэн байгаа.Санхүүгийн Зохицуулах Хороо (С...
16/12/2022

Бид жилийн санхүүгийн тайлангууддаа "Шинэ Их Тэрбум Аудит" ХХК-аар аудит хийлгэсэн байгаа.

Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 175 тоот тогтоолоор батлагдсан “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам”-ын 5.4, 5.4.6 заалтаар виртуал хөрөнгө гаргагчид нь санхүүгийн тайлангийн аудит хийлгэсэн байхыг шаардсан байдаг.

СЗХ-ны хамаарах журмын заалтууд:
- 5.4. ВХҮҮ виртуал хөрөнгө гаргагчийн виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдах танилцуулгад дор дурдсан мэдээллийг тусгуулсан байна.
- 5.4.6. виртуал хөрөнгө гаргагчийн сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, түүний талаар аудитын байгууллагаас гаргасан дүгнэлт.

DAC виртуал хөрөнгө технологийн аудит хийлгэлээ.Санхүүгийн Зохицуулах Хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 175 ...
12/12/2022

DAC виртуал хөрөнгө технологийн аудит хийлгэлээ.

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 175 тоот тогтоолоор батлагдсан “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам”-ын 5.4, 5.4.11 заалтаар технологийн аудит хийлгэсэн байхыг шаардсан байдаг.
- 5.4. ВХҮҮ виртуал хөрөнгө гаргагчийн виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдах танилцуулгад дор дурдсан мэдээллийг тусгуулсан байна.
- 5.4.11.виртуал хөрөнгөнд хийсэн технологийн аудитын дүгнэлт;

Иймд DAC виртуал хөрөнгө нь дээрх шаардлагыг хангуулж, "SecureBlock" LLC байгууллагаар технологийн аудит хийлгэлээ.

Аудитын дүгнэлттэй дараах линкээр орж танилцана уу:
https://secureblock.io/reports/58dc216d-c2c5-4808-b96a-6bf812d82391.pdf

Үл хөдлөх хөрөнгөд зайлшгүй анхаарах шаардлагатай зүйлийн нэг нь үл хөдлөх хөрөнгийн хэмжээ байдаг бөгөөд тусгай зөвшөөр...
07/12/2022

Үл хөдлөх хөрөнгөд зайлшгүй анхаарах шаардлагатай зүйлийн нэг нь үл хөдлөх хөрөнгийн хэмжээ байдаг бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн хэмжилтийн компаниар үл хөдлөх хөрөнгийн хэмжилтийг хийлгэх нь чухал.

DAC үл хөдлөх хөрөнгийн багцад буй хөрөнгийн хэмжилтийг “Эй Би Эн Дизайн” ХХК нь MNS:3-113:1986 стандартын шаардлага хангасан хувиарт уртын хэмжих хэрэгслээр хэмжин, 385.72 мкв гэж дүгнэсэн.

"Зах зээлд нийлүүлэгдсэн DAC виртуал хөрөнгө" = "Үл хөдлөх хөрөнгийн багц"Нийт зах зээл дээр байгаа DAC виртуал хөрөнгий...
05/12/2022

"Зах зээлд нийлүүлэгдсэн DAC виртуал хөрөнгө" = "Үл хөдлөх хөрөнгийн багц"

Нийт зах зээл дээр байгаа DAC виртуал хөрөнгийг анхны үнэ болох 0.33 төгрөгөөр тооцоход ҮХХ-ийн багцын үнэлгээтэй тэнцүү байгаа.

"Олон нийт эзэмшиж буй DAC" x "Анхны үнэ" = "ҮХХ-ийн багцын үнэлгээ"

5,126,818,182DAC x MNT0.33/DAC = MNT1,691,850,000.00

Нийлүүлэлтэд хүлээгдэж буй DAC виртуал хөрөнгө нь СЗХ болон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч (Coinhub бирж)-ийн зөвшөөрлөөр Exchange offer хэлбэрээр гарна.

Зах зээлд нийлүүлэгдээгүй DAC виртуал хөрөнгө:
https://bscscan.com/token/0xc565c2a9c9bd5aeaf4d6581cad6be111231adcca?a=0x7fe79deaeb2a99ce84eb88d85050a6f0a50e5ea5

Шинэчлэгдсэн DAC токеномикс: - DAC виртуал хөрөнгө нь нийт 250.0 тэрбум ширхэг байдаг. Токеномиксын өөрчлөлтөөр үүсгэн б...
02/12/2022

Шинэчлэгдсэн DAC токеномикс:

- DAC виртуал хөрөнгө нь нийт 250.0 тэрбум ширхэг байдаг. Токеномиксын өөрчлөлтөөр үүсгэн байгуулагчид, багийн нөөцийг 0 болголоо. Ингэснээр цаашид DAC виртуал хөрөнгийг “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хууль болон СЗХ-оос баталсан журмын дагуу ВХҮҮ-ээр дамжуулан 100% “Бид Хамтын Хүчээр” ҮХХ-ийн багц бүрдүүлэх зорилгоор үе шаттай олон нийтэд нээлттэй санал болгох зарчмаар нийлүүлнэ.

- Үл хөдлөх хөрөнгө худалдан авахаас бусад зориулалтаар DAC виртуал хөрөнгө нь зах зээлд нийлүүлэгдэхгүй тул Хэрэглэгчийн эзэмшиж буй DAC бүр үл хөдлөх хөрөнгөтэй уягдаж, үнэ цэн нэмэгдэж байна.

- Зах зээлд нийлүүлэгдээгүй DAC виртуал хөрөнгийг нэг хэтэвчинд нэгтгэн байршуулсан. Зах зээлд нийлүүлэгдээгүй хэсгийг олон нийт нээлттэй хянах боломжтой. Линк:
https://bscscan.com/token/0xc565c2a9c9bd5aeaf4d6581cad6be111231adcca?a=0x7fe79deaeb2a99ce84eb88d85050a6f0a50e5ea5

Сайн байцгаана уу хүндэт DAC эзэмшигчид ээ,Сүүлийн саруудад крипто зах зээлд үүсээд буй нөхцөл байдал, уналттай холбогду...
01/12/2022

Сайн байцгаана уу хүндэт DAC эзэмшигчид ээ,

Сүүлийн саруудад крипто зах зээлд үүсээд буй нөхцөл байдал, уналттай холбогдуулан хөрөнгө оруулагч, DAC эзэмшигчдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор, DAC багийн зүгээс бизнес төлөвлөлтөд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж нэмэлтээр хэд хэдэн үе шаттай ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Хийж гүйцэтгэж буй ажлуудаа хураангуйлан танилцуулбал (цаашид тус бүрийг дараах жагсаалтын дагуу дэлгэрэнгүй танилцуулна):
• Токеномикс шинэчлэлт
• “Багцын үл хөдлөх хөрөнгийн дүн” = “Зах зээлд эргэлдэж буй токен” (MNT0.33/DAC ханшаар)
• Whitepaper 2.0
• Аудитлагдсан санхүүгийн тайлан

Жич: Бидний үйл ажиллагаа, төлөвлөгөөнд тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгаа хэдий ч, бидний үндсэн үйл ажиллагааны зарчимд өөрчлөлт ороогүй болно.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ӨГӨӨЖИЙГ ХҮН БҮРД...

Дижитал Ассет Койн ХХК-ийн 2022 оны бизнес төлөвлөгөө (whitepaper)-нд тусгасан ажил болох "Үл хөдлөх хөрөнгийн Платформ"...
05/07/2022

Дижитал Ассет Койн ХХК-ийн 2022 оны бизнес төлөвлөгөө (whitepaper)-нд тусгасан ажил болох "Үл хөдлөх хөрөнгийн Платформ" удахгүй ашиглалтад ороход бэлэн болж байна. Уг платформын тусламжтайгаар үл хөдлөх хөрөнгийг токенжүүлж, үл хөдлөх хөрөнгөөс хүртэх өгөөжийг платформоор дамжуулан хүртэх боломжтой болох юм.

#Үлхөдлөххөрөнгийнөгөөжийгхүнбүрд

2022 оны 6-р сарын ногдол орлого хуваарилагдаж дууслаа.DAC койн нь үл хөдлөх хөрөнгөд суурилсан, урт хугацаанд койн эзэм...
15/06/2022

2022 оны 6-р сарын ногдол орлого хуваарилагдаж дууслаа.

DAC койн нь үл хөдлөх хөрөнгөд суурилсан, урт хугацаанд койн эзэмшигч нарт өгөөж өгөх зорилготой. Энэхүү өгөөж нь одоогоор (богино хугацаанд) үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлогоос бүрдэж байна.
- Энэ сарын ногдол орлогын өгөөж 2.0% буюу нэгж DAC койнд ₮0.0059 хуваарилагдсан.
- Өнгөрсөн саруудад 2.4% байсантай харьцуулахад өгөөжийн хувь 0.4%-иар буурсан нь түрээсийн орлогын бууралтаас шалтгаалж байна.

Мөн 2022 оны 06 дугаар сарын 06 өдөр болсон компанийн ТУЗ-ийн хурлаар дараах шийдвэрийг гаргалаа:
- "Ногдол орлого хуваарилах давтамжийг сар бүр байсныг зогсоож, жилдээ 2 удаа буюу хагас жил тутамд болгон өөрчилж байна. Дараагийн ногдол орлого хуваарилалт: 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр."
- Олон улсын хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтыг голлон гүйцэтгэдэг REIT (Real Estate Investment Trust) бүтэц нь ихэнхдээ жилдээ 1 удаа ногдол тараадаг бөгөөд REIT бүтцийг хэрэгжүүлэх хүрээнд энэ удаагийн шийдвэрийг гаргасан.

Жич, компанийн болон үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд бид 2022 оны 3-р улиралд багтаан үл хөдлөх хөрөнгийг арилжаалах, токенжүүлэх, цаашлаад урт хугацаанд DAC койн эзэмшигч нарт өгөөж хуваарилах боломжийг бүрдүүлэх -ийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Бидэнтэй хамт байгаа та бүхэнд баярлалаа.

"Монгол, Япон бизнес экспо 2022" өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж уг өдөрлөгөөр "Япон менежмент ба боломж" панель х...
16/05/2022

"Монгол, Япон бизнес экспо 2022" өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж уг өдөрлөгөөр "Япон менежмент ба боломж" панель хэлэлцүүлэг болж Модератор : Ц.Дөлгөөн Дижитал Ассет Койн ХХК гүйцэтгэх захирал
Панелистууд:
- Р.Жигжид, Монгол улсаас Япон улсад суух бүрэн эрхэт элчин сайд асан, Монгол улсын ЗГ Уул уурхайн яамны сайд асан
- К.Фүжимото, TDB Leasing LLC CEO
- Т.Ибүкүро, Mihachi LLC CEO Tomoko Ibukuro
- Ж.Билгүүн, Соргодогийн Жаргалсайхан Сангийн УЗ дарга нар оролцлоо.

- Сүүлийн үеийн залуу компаниуд нь илүү хурдацтай шийдвэр гаргалт хийж байгаа ч, Монгол талаас стандартад нийцүүлэх, хамтран ажиллах хурд, ялангуяа гүйцэтгэл ба нийлүүлэлт, хэмжээний шаардлагыг хангах чадвараа нэмэх хэрэгтэй байна.

5-р сарын НОГДОЛ ОРЛОГО хуваарилж дууслаа. DAC-ын сар бүрийн өгөөж 2.4% бөгөөд энэ нь банкны хүүгээс 3.5 дахин ӨНДӨР ӨГӨ...
16/05/2022

5-р сарын НОГДОЛ ОРЛОГО хуваарилж дууслаа.

DAC-ын сар бүрийн өгөөж 2.4% бөгөөд энэ нь банкны хүүгээс 3.5 дахин ӨНДӨР ӨГӨӨЖийг өгдөг.

DAC Telegram Community Chat group-т нэгдэх бол https://t.me/digitalassetcoin... линкээр ороор

Address

Sukhbaatar District, Embassy Street, 14th Building, 4F
Ulaanbaatar
14220

Alerts

Be the first to know and let us send you an email when DAC - Digital Asset Coin posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to DAC - Digital Asset Coin:

Share