05/12/2025
🚀 Системийн шинэчлэлт: Шинэ боломжууд нэмэгдлээ!
Манай платформд томоохон шинэчлэлтүүд хийгдэж, хэрэглэгчдийн ажиллагааг хөнгөвчилж, уян хатан байдлыг нэмэгдүүллээ.
🔹 Дундын аккаунтын систем (Shared Accounts)
Хэрэглэгчид одоо:
Үндсэн аккаунт дээрээ дэд аккаунтууд үүсгэж, хөрөнгөө салгаж удирдах боломжтой боллоо.
Дэд аккаунт нь бүх үйлдлийг хийх боломжтой боловч зарлага гаргах эрхгүй.
2 төрөлтэй:
✓ Виртуал дэд аккаунт
✓ Имэйлд суурилсан дэд аккаунт (өөр хэрэглэгч өөрийн имэйлээр нэвтэрч ашиглах боломжтой)
🔹 Аккаунт хуваалцах систем
Хэрэглэгч өөрийн аккаунтад өөр хэрэглэгч нэвтрэх эрх олгох боломжтой боллоо.
Эрх авсан хэрэглэгч нь үндсэн эзэмшигчийн адил бүх үйлдэл хийх боломжтой — итгэмжлэгдсэн нэвтрэлттэй адил ажиллагаа.
🔹 OTC Broker — JSONPath дэмжлэг
OTC брокер одоо ямар ч JSON эх сурвалцаас үнэ татах боломжтой.
➡ Илүү нарийн, уян хатан Custom Price Logic хэрэгжүүлэх боломж нээгдлээ!
🔹 Шинэ WebSocket — Бодит цагийн USD үнэ
Хэрэглэгчид бүх төрлийн хөрөнгийн real-time USD үнэ авах боломжтой шинэ суваг нэмэгдсэн.
🔹 Convert — Advanced Price Options
Convert хэрэгсэлд нарийвчилсан тохиргоо нэмэгдэж:
Өөрийн дурын үнээр,
Orderbook эсвэл Broker-ийн үнэд суурилан
арилжаа хийх боломжтой боллоо.
NCX National Crypto Exchange нь төгрөгөөр арилжаа хийх боломжтой хамгийн бага шимтгэлтэй, СЗХ-нд бүртгэлтэй крипто бирж.