Aleph Mongolia

Aleph Mongolia Making digital advertising accessible around the world.

We empower global growth through digital solutions to unlock opportunities in advertising, payments, and technology for all

Наран мандсан Монгол Улсынхаа түүхт Баяр Наадмын мэндийг та бүхэндээ хүргэе!Сайхан наадаарай.
10/07/2026

Наран мандсан Монгол Улсынхаа түүхт Баяр Наадмын мэндийг та бүхэндээ хүргэе!

Сайхан наадаарай.

ЧУХАЛ: Дараах 6 улсыг чиглүүлж сурталчилгаа явуулдаг бол нэмэлт төлбөр төлнө...Метагаас гаргасан мэдэгдэл дээр доорх зур...
25/06/2026

ЧУХАЛ: Дараах 6 улсыг чиглүүлж сурталчилгаа явуулдаг бол нэмэлт төлбөр төлнө...

Метагаас гаргасан мэдэгдэл дээр доорх зургаан улсыг target хийсэн сурталчилгааны гүйцэтгэл дээр тухайн улс бүрийн хуулийн дагуу нэмэлт татварын төлбөр нэхэмжлэгдэх болж байгааг тайлбарласан байна. Эдгээр татвар нь Мета платформын авч байгаа төлбөр биш, тухайн улсуудын Дижитал Үйлчилгээний Татвар нэртэй хуулиар авч байгаа төлбөр болно гэжээ.
🔵 Австри - 5%
🔵 Турк - 5%
🔵 Франц - 3%
🔵 Испани - 3%
🔵 Итали - 3%
🔵 Их Британи - 2%

Товчоор хэлбэл таны сурталчилгаан дунд Австрийг чиглэсэн сурталчилгааны зарцуулалт 100$ гарсан бол Метагаас танд ирэх нэхэмжлэх 105$, Италийг чиглэсэн сурталчилгаа 200$ гарсан бол Метагийн нэхэмжлэх 206$ байх нь ээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://business.facebook.com/business/help/1238737454289085 хуудсаас авах боломжтой

Сүүлийн үед харилцагч компаниуд дээрээ сургалт орох гээд очихоор л ийм ч хүн ингэж хэлсэн, тийм хүн тэгж сургалт орсон г...
18/05/2026

Сүүлийн үед харилцагч компаниуд дээрээ сургалт орох гээд очихоор л ийм ч хүн ингэж хэлсэн, тийм хүн тэгж сургалт орсон гэсэн юм олон сонсогдоод байх юм аа. Тэгээд хэлж өгсөн заавар зөвлөмж, өгсөн зөвлөгөө нь шал худлаа. Бүр ном ч бичээд, гарын авлага ч хийсэн зарж байх шиг.

Метагийн платформ дээр мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг баталгаажуулдаг Meta Blueprint гэж нэг сертификат, тэрийг нь яг албан ёсоор нийтэлдэг тусдаа Credly вебсайт гэж бий. Сертификатыг авахын тулд үнэхээр бодит мэдлэг, туршлагаа шалгуулж байж авдаг, тиймдээ ч дэлхий дахинд хүчинтэйд тооцогддог юм.

Цаашид сургалт зөвлөгөө авах ч бай, Метагийн платформтой холбоотой асуудлаа шийдүүлэх ч бай аль болох баталгаажсан сертификаттай, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч байгаарай. Монгол улсаас баталгаажсан мэргэжилтнүүдийг харж болох жагсаалтыг доорх холбоосоор орж үзээрэй.

https://www.credly.com/organizations/facebook-blueprint/directory?filter%5Blocation_name%5D=Mongolia

Харилцагчдын маань маркетингийн багаас "яааааг манай санал болгосноор Метагийн платформ дээр сурталчилгааны кампанит ажл...
16/03/2026

Харилцагчдын маань маркетингийн багаас "яааааг манай санал болгосноор Метагийн платформ дээр сурталчилгааны кампанит ажлаа төлөвлөх гэхээр түрүүлж бэлдэж оруулсан криетив хамаг төсвийг нь зарцуулаад байх юм" гэдэг түгээмэл асуудалд Мета шийдэл гаргасан байна.

Сурталчилгааны криетив буюу Ad нийтлэх цонхны тохиргоонд 𝐏𝐮𝐬𝐡 𝐝𝐞𝐥𝐢𝐯𝐞𝐫𝐲 𝐭𝐨 𝐭𝐡𝐢𝐬 𝐚𝐝 гэсэн сонголт гарч ирснээр шинээр нийтэлж буй сурталчилгааны криетивд хүчээр тодорхой хэмжээний төсөв хуваарилж, learning phase-ийг сайн дуусгаж, төсвийн зарцуулалтыг илүү ашигтай болгох боломжтой болсон байна шүү.

Тухайн функц ямар ч байсан туршилтын зорилгоор олон маркетад нэвтэрсэн байна. Монголын хэрэгчлэгчдэд нэг их удахгүй нээлттэй болох байх аа.

Метагийн платформ дээр сурталчилгаа явуулах үндсэн ойлголт сэдэвт сургалтаа 3 сарын 5-нд дахин зохион явуулах гэж байна....
27/02/2026

Метагийн платформ дээр сурталчилгаа явуулах үндсэн ойлголт сэдэвт сургалтаа 3 сарын 5-нд дахин зохион явуулах гэж байна.

Өмнө нь хамрагдаж байгаагүй харилцагчид маань хариуцсан Client Partner-тайгаа холбогдоорой.

Монгол түмэндээ Гал морин жилийн сар шинийн мэнд дэвшүүлье!
16/02/2026

Монгол түмэндээ Гал морин жилийн сар шинийн мэнд дэвшүүлье!

2025 оны эцсээр -аас танилцуулсан 🇲🇳 Монгол улс дахь Meta-гийн платформуудын хэрэглээтэй холбоотой тоо баримтууд:Манай у...
09/02/2026

2025 оны эцсээр -аас танилцуулсан 🇲🇳 Монгол улс дахь Meta-гийн платформуудын хэрэглээтэй холбоотой тоо баримтууд:

Манай улсад нийт Facebook хэрэглэгчдийн тоо 2.7 сая байна.
2025 онд Facebook дээр Монголын нийт хүн амын 76.5%-тай тэнцэх хүнд бизнес эрхлэгчид сурталчилгаагаа харуулжээ.

Харин идэвхтэй хэрэглэгчийн хувьд Instagram дээрх Монгол хэрэглэгчид 1.2 сая байв. Сурталчилгааны хувьд нийт хүн амын 34%тай тэнцэх хүнд Инстаграм платформ сурталчилгаа хүргэсэн. Тус платформын сурталчилгааны хүртээмж(potential ad reach) өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.2% буюу 185000-аар өссөн байна. Цаашид боломжит худалдан авагчдын ерөнхий персона бага багаар Инстаграм руу шилжин нэмэгдэх төлөвтэй.

Метагийн отгон платформ болох -ийг манай улсад 400'000 хүн хэрэглэж байгаа юм байна. Харин сурталчилгааны хүртээмж нь 11.3% байсан гэх тайланг Digital 2026 танилцуулсан байна.

Дэлгэрэнгүй: https://datareportal.com/reports/digital-2026-mongolia

Сурталчилгааны campaign ганцхан криетив медиатай байвал❌ Тухайн криетив шаардлагатай үр дүнгээ авч байгаа нэгж зардал ха...
04/02/2026

Сурталчилгааны campaign ганцхан криетив медиатай байвал
❌ Тухайн криетив шаардлагатай үр дүнгээ авч байгаа нэгж зардал хангалттай бага, үр ашигтай байгаа талаар харьцуулалт байхгүй болно
❌ Нэг л сурталчилгааг танай Audience-д хэтэрхий олон давтамжтай харуулснаар үзэгчид залхаж, сурталчилгааны криетив "хөлдөх" үзэгдэл гарна

✅ Тэгвэл нэг campaign-д байгаа сурталчилгааны криетивүүдийг төрөлжүүлэхдээ юу юу анхаарах вэ?
☑ Мессэж - Харилцагч/хэрэглэгчийнхээ сегмент бүрт тохирсон ялгаатай мессэжүүдээр
☑ Медиа формат - Видео болон хөдөлгөөнгүй зураг, карусель карт зэргийг хослуулснаар
☑ Криетивийн төрөл - Таны брендэд тохирох олны танил хүмүүстэй хамтрахаас гадна, рекламны шинжтэй бүтээгдэхүүнд голчлон анхаарсан криетив, хөдөлгөөнт зураг гэх мэт ялгаатай хийцүүдээр
☑ Placement - Ялгаатай хэмжээ, техникийн шаардлагуудад тохирсон хэлбэр хэмжээтэй эцсийн криетивүүдийг гаргах гэх мэтээр төрөлжүүлснээр Метагийн платформ таны хэрэгтэй үр дүнг хамгийн боломжит хямд зардлаар авах боломжийг бүрэн бүрдүүлнэ.

Address

Olympic Street
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Aleph Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Aleph Mongolia:

Shortcuts

Share