Total Software

Total Software Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Total Software, Computers & Internet Website, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Жуучны гудамж, MX center, 401 тоот, Ulaanbaatar.
(2)

07/01/2026

Цахим Урилга 🧧 хийх хиймэл оюун ухаант App-уудыг мэдээд аваарай.

⬇️

05/01/2026

Манай албан ёсны вэбсайтыг сонирхоод үзээрэй. Totalsoftware.mn

Tab SolutionОлон жилийн дадлага туршлагатай манай байгууллага нь бүх төрлийн Windows, Mac- Формат засвар үйлчилгээ- Комп...
11/08/2025

Tab Solution
Олон жилийн дадлага туршлагатай манай байгууллага нь бүх төрлийн Windows, Mac
- Формат засвар үйлчилгээ
- Компьютерийн гацалт арилгаж, хурд сайжруулна. ssd hard, ram нэмнэ.
- Код тайлна
- Хэрэглээний & бүх төрлийн мэргэжлийн програмууд(Autocad, 3dmax Vray, Corona, Revit, Adobe, Coreldraw, Acrobat, Lumion, Abbyy Finereader, Sketchup Vray, Civil 3d, Maya, Arnold, Fusion 360, Autocad Architecture, Naviswork)
- Албан ёсны вирусны хамгаалалтууд
- Мacbook, imac, mini mac дээр Windows сууулгана
- E-barimt шивнэ
Microsoft Office 2019 Professional Plus аккаунттай холбогддог - 150.000₮ (Хугацаагүй)
Microsoft Office 2021 Professional Plus аккаунттай холбогддог- 250.000₮ (Хугацаагүй)
Microsoft Office 2021 Professional Plus onetime - 60.000₮ (Хугацаагүй)
Microsoft Office 2024 Home and Business аккаунттай холбогддог- 450.000₮ (Хугацаагүй)
Microsoft Visio 2019 - 100.000₮ (Хугацаагүй)
Microsoft Project 2019 - 100.000₮ (Хугацаагүй)
Microsoft Visio 2021 - 120.000₮ (Хугацаагүй)
Microsoft Project 2021 - 120.000₮ (Хугацаагүй)
Windows 11 Pro Oem - 40.000₮
Windows 10 Pro Oem - 30.000₮
Windows Server Standart 2022 - 250.000₮
Windows Server Data Center 2022 - 250.000₮
Kaspersky Total security - 150.000₮ (1 жил 5 төхөөрөмж)
Kaspersky Total security - 500.000₮ (1 жил 20 төхөөрөмж)
Adobe Creative Cloud All Apps - 450.000₮ (1 жил 2 төхөөрөмж)
Autodesk All Apps - 550.000₮ (3 жил 1 төхөөрөмж)
MAC OS
Microsoft Office 2021 Home and Business for mac - 250.000₮ (Хугацаагүй)
Microsoft Office 2024 Home and Business аккаунттай холбогддог- 450.000₮ (Хугацаагүй)
Autodesk Autocad 2025 - 100.000₮ (3 жил 1 төхөөрөмж)
Parallels Desktop 18 - 250.000₮ (1 жил)
Adobe Creative Cloud All Apps - 450.000₮ (1 жил 2 төхөөрөмж)
НӨАТ +10%
Утас -75358778, 99772013, 97007770

💢НОЙР 💤🧠 : Нойр дутуу байх нь зөвхөн уур уцаартай болгоод зогсохгүй таны тархийг өөрийг нь өөрийнх нь эсрэг ажиллуулдаг ...
30/06/2025

💢НОЙР 💤🧠 :
Нойр дутуу байх нь зөвхөн уур уцаартай болгоод зогсохгүй таны тархийг өөрийг нь өөрийнх нь эсрэг ажиллуулдаг гэнэ.
Эрдэмтдийн судалгаагаар удаан хугацааны нойр дутуу байдал тархины хамгаалалтын Микроглиаль эсүүдийг идэвхжүүлж, тэдгээр нь мэдрэлийн холбоосуудыг “идэж” эхэлдэг. Энэ нь тархины бүтцийг задлах аюултай нөхцөл юм байна.

Хэрвээ хангалттай амрахгүй яваад байвал ой санамж, сэтгэл санаа, танин мэдэхүйгээ Та өөрөө аажмаар сүйтгэж байна гэсэн үг!☝️

📌 ДУТУУ НОЙРТОЙ ЯВСНААР БИДЭНД ЮУ ТОХИОЛДОХ ВЭ?
Насанд хүрсэн хүн хоногт 7-9 цаг унтах ёстой. Гэвч бид Ажил төрөл, Архи дарснаас болоод нойр гэгчийг умартаж орхих нь бий. Нойрсох үед хүний тархи өдрийнхөө чухал мэдээллүүдийг хадгалж, зүрх судасны үйл ажиллагаа тогтворждог ба дотоод эрхтнүүд нян бактер мэтийн гадны хортой биетүүдийг устгаж, хамгаалалт үүсгэдэг юм байна.

14. Хий юм харах:
Хий юм харах зөвхөн сэтгэцийн өвчтэй хүмүүст бус нойр дутуу яваа хүмүүст ч мөн тохиолддог ажээ. Нойргүйдэх өвчний үед хий юм харах нь бүр ихэсдэг ба нойр хомсодсон хүмүүсийн 2%-д нь шизофрен өвчний шинж тэмдэг илэрч байжээ. Гэхдээ сайн мэдээ гэвэл буцаад нойрондоо сайжрахаар хий үзэгдлүүд алга болдог гэнэ.

13. Гуниглах:
Ядруу харагдаж байна гэж сонсохоос дор зүйл бол яасан гунигтай байх юм бэ? гэх үгс юм. Учир нь нойргүйдсэнээс таны нүд, ам хавийн арьс унжчихдаг ба энэ нь таны нүүрнийхээ булчингуудыг удирдах чадваргүй болсныг илтгэж байгаа аж.

12. Дуу хоолой өөрчлөгдөх:
Хүн ядарсан үедээ сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс төвөгшөөн робот аятай нэг өнгөөр ярьдаг ба эргэн тойрных нь хүмүүс энэхүү "ядарсан хоолойг" сонсоод шуудхан саад болж болохгүйгээ ойлгодог болохыг та анзаарсан биз ээ. Учир нь хэл, амтай холбоотой ярих механизм болон хоолойны булчингууд таныг хангалттай амарч чадаагүйгээс болоод мөн л сульдаж орхидог ажээ.

11. Хошигнол ойлгохоо болих:
Хошигнол ойлгоход үнэндээ хэлний мэдлэг, ой тогтоолт, анхаарал, түргэн сэтгэхүй гээд л маш олон зүйл шаардагддаг ажээ. Харин нойрны хомсдол хүний тархин дахь хэл яриа, хошин шогийн мэдрэхүйг удирддаг хэсэг болон анхаарал, дурсамжийн хэсгүүдэд муугаар нөлөөлдөг учраас хүн хошигнол ойлгохоо больдог гэнэ.

10. Царай зүс алдах:
Нойр дутуу хоносны маргааш хүний нүд улайж, бүлцийж, нүдийг нь тойрон хөхөлбий туяа татахаас гадна цонхийж, зарим тохиолдолд бүр батгатай болчихсон байдаг. Учир нь нойргүйдлийн үед арьсны гадаргуутай ойрхон байдаг хялгасан судаснуудын цусны эргэлт муудчихдаг аж. Мөн арьсны чийгшлийн түвшин багасаж, арьс хуурайшиж, өнгөө алддаг байна.

9. Мэдрэхүй өөрлөгдөх:
Шөнөжин нойргүй байх үед нар маш хурц байгаа мэт санагдаж, нүд гялбах тохиолдол элбэг байдаг. Энэ нь нойргүйдэл хүний 5 мэдрэхүйн хүлээх авах чадварыг будлиантуулж орхидгоос болдог ажээ.

8. Хоолны дуршил ихдэх:
Хүн шөнийн цагаар сэрүүн байхдаа маш ихээр өлсдөгийг та анзаарсан л биз дээ? Учир нь шөнө унтаагүй байхад хоол нэхдэг даавар буюу грелин ихээр ялгарч, харин хоол идсэний дараа цадсан гэсэн дохио илгээдэг лептин гэгч даавар идэвхигүй болж орхидог ажээ. Шөнө идсэн хоол ердийн үеийнхээс 1000 калори илүү байдгаар зогсохгүй шөнө идэх зуршил тун амархан тогтдог гэж судалгаагаар тогтоосон байдаг гэнэ.

7. Дотоод эрхтэн өвчлөх:
Хүн өвдсөн үедээ унтахыг л хүсдэг. Энэ нь ч учиртай. Хүний дотоод эрхтний тогтолцоо унтаж байх үед өвчинтэй тэмцэлддэг аж. Нойргүйдэх үед биед аюул учирсныг бусад эсүүдэд дамжуулагч молекулууд хорогддогоос гадна биеийн эсэргүүцэх чадварт нөлөөтэй эсүүд цөөрч орхидог байна. Тиймээс та нойр дутуу яваад байвал өвчин тусах аюултай ба шалгалтын үеэр оюутан сурагчдын өвддөг нь ийм учиртай ажээ.

6. Ой тогтоолт муудах:
Хүний нойр багасахад тархины тогтоох болон суралцахад нөлөөлдөг хэсэг мэдрэлийн эсүүдтэй холбоо тасарч хүн мартамхай болдог аж. Тиймээс л багш нар шалгалтынхаа өмнө сайн унтаж амрах хэрэгтэй гэж хэлцгээдэг бөгөөд хүн унтахын өмнө уншсан зүйлээ сайн тогтоодгийг бүгд мэдэх биз ээ.

5. Сарын тэмдэг тасалдах:
Сарын тэмдэг идэвхижүүлдэг дааврууд болон мелатоны түвшин нойртой хамааралтай байдаг. Хангалттай унтахгүй юм уу, өөр өөр цагт унтаж, хэмнэл алдагдах үед эмэгтэй хүний бие махбодийн цагийн хэмжүүр алдагдаж орхидгоос мелатонын түвшин болон дааварт нөлөөлж, сарын тэмдэг хугацаанаасаа зөрдөг гэнэ.

4. Бэлгийн дур хүсэлгүй болох:
Эрдэмтэд 2023онд Ковидын нөлөөг ажиглахаар хэд хэдэн судалгаа хийсэн байдаг 7 хоногийн турш 5 цаг унтсан эрчүүдэд судалгаа хийж үзсэн байна. Тэдний анхаарал төвлөрөх чадвар огцом буурч, эрч хүчгүй болсны дээр с**с хийх сонирхолгүй болсон байжээ. Гэхдээ дан ганц ядарснаас болж ийм дүнд хүрсэн гэж болохгүй. Нойргүйдэл Тестостерон тэргүүтэй бэлгийн даавруудыг 20-25%-иар бууруулж орхидог тул эрчүүдийн бэлгийн дур хүсэл огцом буурдаг аж.

3. Үр тогтоох чадвар муудах:
Эрчүүд минь хэзээ нэгэн цагт хүүхэдтэй болно гэж боддог бол нойроо сайн авч байгаарай. 2013 онд Данийн эрдэмтийн хийсэн судалгаагаар хоногт 8 цаг унтдаг эрчүүдийн үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн үр тогтоох чадвар нойрны хомсдолтой эрчүүдийнхээс даруй 40%-иар илүү байсан байна.

2. Удаашрах:
Нойр хомсдол хүнийг удаашруулдаг ажээ. Бодоод байх видео тоглоом тоглож байхад хүртэл мэдэгддэг байсан Найз нартайгаа PC-д хонох үед Кк. Хамгийн аюултай нь ядарсан үедээ жолоо барих нь согтуугаар жолооны ард суухтай ижил гэж судлаачид үздэг ба та дутуу нойртой яваа бол машин барих, элдэв хүнд техникийн ажил хийх хэрэггүй юм.

1. Хэт их сэтгэл хөдлөлд автах:
Хамгийн сүүлд нь Та ямар ч шалтгаангүй бухимдаж, уурлаж байсан уу? Тэгвэл энэ нь нойр багадсанаас болсон байж магадгүй. Учир нь нойр нь тархины сэтгэл хөдлөл удирддаг хэсэгтэй шууд холбоотой байдаг аж. Тархины Амигдал гэсэн хэсэг хүний айдас болон уур бухимдлыг удирддаг ба хангалттай нойр авч чадаагүй үед амигдал тархины бүрхүүлтэй холбоо тасарч, хүний сэтгэл санаа хяналтаас гарч орхидог гэнэ.

📌 НОЙРНЫ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
➖ Хэрэв та 18-60 настай бол өдөрт хамгийн багадаа 7 цаг унтах шаардлагатай
➖ Хэрэв та 7-9 цагийн хангалттай нойр авдаг бол энэ нь таны дархлааны системийг дэмжиж өвчинд амархан өртөх, хөгшрөлтөөс сэргийлдэг.
➖ Эсрэгээрээ 6-аас бага цаг унтаж, хангалтгүй нойр авдаг бол энэ нь таны дархлааны системийг бууруулж, эмгэг өвчинд амархан өртөх магадлалыг 2/3 дахин ихэсгэдэг.
➖ Хурхирдаг хүмүүсийн 10 хувь нь Апноэ хэмээн нэрлэгддэг амьсгал түр саатах байдалд ордог. Ийм өвчний үед хүн шөнийн туршид 300 орчим удаа дутуу амьсгалдаг нь зүрх-судасны элдэв өвчин тусах эрсдэлийг маш ихэсгэдэг гадна Гүн нойронд орж чадахгүйгээс болж Бүтэн нойроо авч чаддаггүй.
➖ Сонсголгүй хүмүүс унтаж байхдаа дохионы хэл ашигладаг.
➖ Хүн бүр дунджаар хоёр цагийн турш зүүдэлдэг.
➖ Унтаж байх үед бодисын солилцоо 15%-20% хувиар удааширдаг
➖ 5 болон түүнээс бага цаг унтдаг эмэгтэй хүн илүүдэл жинтэй болох магадлал 15 хувиар нэмэгддэг.
➖ 7-9 цаг хангалттай унтах үед ой санамж бэхжиж, ой тогтоолт сайжирдаг. Харин нойр дутуу бол тархинд ой санамж хадгалагдах үйл явж удааширч, мартамхай болох магадлал ихэсдэг.
➖ Дутуу нойртой хонодог бол таны анхаарал төвлөрөл, шинийг сурах чадвар, сэтгэн бодох хурд 40% хувь буурдаг. Мөн нэг л шөнө хангалтгүй унтахад согтууруулах ундаа хэрэглэсэн хүнтэй адил хэмжээний Анхаарал төвлөрөл мууддаг.
➖ Хамгийн удаан сэрүүн байсан хүний рекорд 18 хоног 21 цаг 40 минут. Судалгааны үр дүнд хий юм харж, хараа төвлөрөхөө больж, богино хугацааны ой санамж нь алдагдаж, уур уцаартай болох, Сэтгэн бодох чадвар 8настай хүүхдийн дөшинд очих шинж тэмдгүүд илэрч байжээ.
➖ Дэлхийн хүн амын 10% нь зүүдэндээ явдаг.
➖ Тав хоногийн турш өдөрт зургаагаас бага цаг унтахад нүүрэнд үүсэх нарийн хялгасан үрчлээсний хэмжээ 45% хувиар, нөсөө толбо үүсэх нь 25% хувиар, улайлт 20% хувь ихэсдэг
➖ Тогтмол 4-5 цаг унтдаг хүний ашигтай дааврын хэмжээ 10 насаар ах хүнийхтэй ижил хэмжээнд очдог. Өөрөөр хэлбэл нойр дутуу хүний хөгшрөлт 10 насаар түргэсдэг байна.

📝 Энэхүү мэдээллийг маань уншаад магадгүй дахин дэмий зүйлд нойроо хугаслахаа болих биз ээ.

Манайх Bitdefender-ийн албан ёсны түнш байгууллага боллоо
07/05/2025

Манайх Bitdefender-ийн албан ёсны түнш байгууллага боллоо

💢 Data Analyst буюу өгөгдлийн шинжээч хэрэглэгчийн судалгааг хийхдээ дараах үе шатуудыг дагаж ажилладаг:   1. Зорилго то...
31/03/2025

💢 Data Analyst буюу өгөгдлийн шинжээч хэрэглэгчийн судалгааг хийхдээ дараах үе шатуудыг дагаж ажилладаг:

1. Зорилго тодорхойлох
Судалгааны зорилго, хүрэх үр дүнг тодорхойлно. Жишээ нь, хэрэглэгчдийн зан төлөвийг судлах, бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээнд хэрхэн хандаж байгааг ойлгох гэх мэт.
2. Өгөгдөл цуглуулах
Судалгаанд ашиглах өгөгдлийг цуглуулна. Энэ нь:
• Анхдагч өгөгдөл: Судалгааны асуулга, санал асуулга, хэрэглэгчийн ярилцлага, туршилт гэх мэтээр шууд хэрэглэгчээс цуглуулна.
• Хоёрдогч өгөгдөл: Өмнө нь цуглуулсан өгөгдөл, бизнесийн мэдээллийн сан, вебсайтын хэрэглэгчдийн үйлдлийн түүх зэрэг өгөгдөлүүдийг ашиглаж болно.
3. Өгөгдлийг цэвэрлэх, боловсруулах
Цуглуулсан өгөгдлийг дүн шинжилгээнд бэлдэхийн тулд хэрэгцээгүй эсвэл давхардсан мэдээллийг устгах, дутуу өгөгдлийг нөхөх зэрэг цэвэрлэгээ хийнэ.
4. Өгөгдөлд шинжилгээ хийх
Статистик, өгөгдлийн шинжилгээний аргуудыг ашиглан өгөгдлийг боловсруулж, дүгнэлт гаргана. Өгөгдлийг ангилах, бүлэглэх, график дүрслэл ашиглах гэх мэт аргуудыг хэрэглэнэ.
5. Үр дүнг тайлагнах, дүгнэлт гаргах
Судалгааны үр дүнг ойлгомжтой тайлан, график, дүрслэлээр илэрхийлж, хэрэглэгчдийн зан төлөв, хэрэгцээ шаардлагыг тодорхойлно. Энэ тайланг удирдлагуудад, эсвэл шийдвэр гаргахад оролцогч талуудад танилцуулна.
6. Зөвлөмж гаргах
Судалгааны үр дүнд үндэслэн бизнесийн стратегид хэрэгтэй зөвлөмж, санаа, шийдвэр гаргах санал тавина.
Эдгээр шат дамжлагаар дамжуулан өгөгдлийн шинжээч нь хэрэглэгчдийн талаар бодитой, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргахад туслах мэдээллээр хангадаг.

Windows 11 хэрэглэх 11 шалтгаанСүүлийн үед Windows 11-ийн талаар их ярих болсон.Тэгвэл Windows 11 нь Windows 10-с юугаар...
31/03/2025

Windows 11 хэрэглэх 11 шалтгаан

Сүүлийн үед Windows 11-ийн талаар их ярих болсон.Тэгвэл Windows 11 нь Windows 10-с юугаар өөр, яагаад Windows 11 суулгах ёстой юм гэдэг асуулт гарж ирнэ.
Бид танд Windows 11 суулгах 11 шалтгааныг танилцуулж байна.

1️⃣т... Шинэчлэгдсэн interface
Windows 11 нь Start товчлуур болон цэсийг өөрөө суулгасан системийг шинэчилдэг "Эхлэх" дэлгэцийн төвд хамгийн шаардлагатай товчлолуудын хамт байрлуулсан байна.
Шинэ интерфэйс нь програмын цонхны илүү нарийн боловсруулалт, тохиргооны илүү тодорхой зохицуулалтыг багтаасан.
Үйлдлийн төв нь Wi-Fi гэх мэт хамгийн их ашиглагддаг тохиргооны товчлолтой бөгөөд тодорхой мэдэгдлүүдийг унтраах боломжийг олгодог
шинэ фокусын горимтой бөгөөд ингэснээр та ажил дээрээ анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болно.

2️⃣т... Цонхны ажлыг илүү сайн зохион байгуулах
Windows нь олон програм зэрэг ачааллах, видео үзэх, тоглоом тоглох зэрэг нь урьд өмнө байгаагүй хялбар болсон.

3️⃣т... Суурилуулсан Microsoft Teams
Сүүлийн үед Microsoft Teams програм нь хэрэглэгчдийн дунд түгээмэл болсон.
Майкрософт компани үүнийг сайн мэдэж байгаа бөгөөд үүнийг Windows 11-т суулгасан байхаар шийдсэн.

4️⃣т... Widget
Дэлхийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, цаг агаарын мэдээ, төлөвлөсөн ажлуудыг хурдан шалгах сайхан газар юм.
Мэдээллийг бидний сонирхол, үйл ажиллагаанд тулгуурлан сонгодог бөгөөд төрөл зүйлээ өөрчлөх, виджет байрлуулах эрх чөлөө нь үйлдлээ төлөвлөх эсвэл одоогийн үүргээсээ салгах боломжийг олгодог.

5️⃣т... Мэдрэгчтэй дэлгэц
Windows 11 нь мэдрэгчтэй дэлгэц бүхий олон төрлийн төхөөрөмж дээр ажилладаг.
Mэдрэгчтэй дэлгэц дээр ашиглахад хялбар болгох үүднээс Windows 11 нь taskbar болон системийн бусад газруудын дүрс хоорондын зайг нэмэгдүүлэх бөгөөд энэ нь ажлыг илүү үр дүнтэй болгоно.

6️⃣т... Дэлгэц дээр тав тухтай, үр дүнтэй ажиллах
Бид цонх болон виртуал ширээний компьютеруудын байршлыг өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн
зохион байгуулах дуртай байдаг тул зөөврийн компьютерын дэлгэцийг салгаж, буцаж ирэхдээ дахин холбогдох үед орхисон байрлал руугаа буцахыг хүсдэг.
Windows 11 нь таны программууд болон ширээний компьютеруудаа өөр дэлгэц дээр хэрхэн зохион байгуулсныг санаж байгаа тул та одоо эхлүүлсэн зүйлээ үргэлжлүүлэх эсвэл илүү хурдан сурах боломжтой.
Энэ функц нь тоглоомчдын хувьд маш тохиромжтой. Учир нь тэд зөөврийн компьютер дээрээ тоглоом эхлүүлж, шууд том дэлгэц рүү шилжих боломжтой.

7️⃣т... Танд хэрэгтэй файлууд үргэлж таны гарт байдаг
Windows 11 нь үүлэн үүлэн технологи буюу onedrive -тай гайхалтай зохицож ажиллана. Жишээ нь
ухаалаг утсаар авсан зургуудыг автоматаар onedrive руу илгээж, шууд компьютерт татаж авах боломжтой.

8️⃣т... Шилдэг тоглоомын платформ
Тоглоомчдын хувьд Майкрософт шинэ үйлдлийн системд хэд хэдэн сонирхолтой функциональ сайжруулалтыг бэлдсэн.
Зөвхөн Windows 11 нь шууд хадгалах өгөгдлийг татаж авах хурдатгалын механизмыг дэмждэг, өөрөөр хэлбэл NVMe SSD хөтчүүдийг дэмждэг бөгөөд энэ нь системийн өмнөх хувилбаруудад байхгүй унших, бичих хурдыг авах боломжийг олгодог.

9️⃣т... Таны програм, тоглоомыг нэг газар.
Апп дэлгүүр одоо энгийн хэрэглэгчдэд асар их үүрэг гүйцэтгэдэг. Өмнө нь бид интернетээс ямар нэгэн програм, програм татаж авах шаардлагатай байсан бол одоо тэгэх шаардлагагүй юм.

🔟т...Android програмууд
Бусад програмын дэлгүүрүүдэд зориулсан дэмжлэг ирсэн нь Windows 11 хэрэглэгчдэд шинэ боломжуудыг нээж өгсөн юм.
Амазон AppStore нь тэдний нэг бөгөөд сая сая хэрэглэгчдийн өдөр тутам ашигладаг Андройд аппликейшнүүдийг санал болгодог бөгөөд удахгүй тэд ч мөн адил компьютер дээрээ хийх боломжтой болно.

1️⃣1️⃣т... Хамгийн найдвартай үйлдлийн систем.
Windows 11 бол олон талаараа аюулгүй байдлын тулгуур юм. Windows-н шинэ хувилбар нь танд уламжлалт нууц үгээ орхиж, Windows Hello програмаар нэвтрэх боломжийг олгоно.
Үүнийг хийхийн тулд бид өөрсдийн нүүр царай юм уу хурууны хээ ашиглаж болно.
Мэдээж системээ хамгийн найдвартайгаар хамгаалахын тулд албан ёсны лицензтэй хэрэглэх ёстой гэдгийг мартаж болохгүй.
Microsoft, Trend Micro, Avast, Mcafee лицензийг Монгол дахь албан ёсны түнш Total Software ХХК -с худалдан авах боломжтой.

#Анхааруулга!!!
Сошиал орчинд нэр бүхий пэйж хуудсаар хэсэг хугацаанд ажилладаг туршилтын Volume лицензийг OEM эсвэл Retail, Teamviewer-р идэвхижүүлнэ кодыг өгөхгүй гэх мэтээр хэрэглэгчдийг төөрөгдүүлж худалдаалж байгаа тул та бүхэн сонголтоо зөв хийнэ үү! Худалдан авалт хийсэн хэрэглэгч бүр дахин давтагдашгүй лиценз кодыг өөртөө авч хэрэглэх ёстой юм.

Microsoft Solution Providers
https://www.microsoft.com/en-us/solution-providers/
Дээрх линкээр Монгол улсыг сонгож албан ёсны түншийн мэдээллийг харах боломжтой.

Microsoft Windows -Техник технологи хөгжсөн энэ үед Microsoft Windows үйлдлийн систем гэж юу болохыг хүн бүхэн сайн мэдэ...
31/03/2025

Microsoft Windows

-Техник технологи хөгжсөн энэ үед Microsoft Windows үйлдлийн систем гэж юу болохыг хүн бүхэн сайн мэдэх байх тэгвэл та энэ бүхэн хэрхэн үүсэн болохыг мэдэх үү?
Microsoft Windows… Дэлхий нийтээр танил болсон энэ нэрийн цаана асар олон хүний хүч хөдөлмөр , авьяас чадвар , уран санаа , ухаан бодол , тэрбум тэрбум доллар бий.
1975 онд Харвардын их сургуулийг төгссөн Bill өөрийн багын найз Paul Allen хамтран өнөөгийн Microsoft компанийг байгуулсан түүхтэй.
Биллийн удирдлага доор уг компани нь өөрийн бүтээгдэхүүнийг улам хэрэглэхэд хялбар , хүмүүст ойрхон , хямдхан үнэтэй болгоход чиглэн ажиллаж байсан юм.
Энэ үедээ єєрєєр хэлбэл 1975 оны эхээр тэд шинээр гарч байсан Altair компьютерт зориулан Basic хэлний хөрвүүлэгч хийхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байлаа.
Гэвч ажил санасанчлан тийм амар байсангүй тэдний таван үйлчлүүлэгч компани нь дампуурсан боловч тэд шантарсангүй.
1979 онд тэд Сиэтлэд шилжив. Дараагийн жил нь IBM -с өөрсдийн шинээр гаргаж байгаа компьютерт /анхны PC / Биллийг программ хангамж бичиж өгөхийг хүсжээ.
Харин Билл QDOS /Quick and Dirty Operating System/ хэмээх үйлдлийн системийг нэгэн компаниас худалдан авч нэрийг нь MS-DOS болгон өөрчлөөд түүнийг IBM –тэй гэрээ хийн худалдсан байна.
1981 оноос Personal Computer-н “шуурга” эхлэхэд тэдэнтэй байгуулсан гэрээний ачаар Майкрософт компани хөл дээрээ босож авчээ.
Ингээд цааш нь бодлогоо өргөтгөн хэрэглэгчдийн программууд тухайлбал Microsoft Word, Microsoft Exel зэрэг программуудыг зохиож эхэлсэн байна.
Ингээд 1987 онд тус компаниас Windows үйлдлийн системийн анхны хувилбарыг дэлхий нийтэд танилцуулсан байна.
1993 он гэхэд л Windows сая сая хувиар борлогддог болоод байлаа. 1995 оны 8 сард Windows 95 гарч ирээд эхний 6 сард сая ширхэг хувиар борлогдсон байна.
1995 оноос Билл компанийнхаа хөгжлийн хандлагыг үндсээр нь өөрчилж Интернэтэд илүүтэйгээр анхаарлаа хандуулж эхэлжээ.
Түний үр дүнд гарч ирсэн Internet Explorer программ нь зах зээл дээр өрсөлдөгч Netscape Navigator программыг дагуулалгүй орхисон байна.
Эцэст нь 1999 оноос Майкрософт компанийн монополчлолыг эсэргүүцэн шүүхэд дуудсан бєгєєд шүүх яамнаас тус компанийг хоёр компанид хуваах санал тавьжээ.
Гэвч эцсийн эцэст Windows-н программуудыг Windows-с нь салгах боломжгүй гэсэн Биллийн тэмцэл ялж 2001 оны 7 сард энэ саналыг хүчингүй болгожээ.
Эдүгээ Билл дэлхийн хамгийн баян хүнд тооцогддог. Тооцоогоор түүний зүрхний нэг цохилтод 11$ түүний хөрөнгөнд орж байдаг мэдээ байдаг.
Яг одоогийн байдлаар дэлхий дээр ашиглагдаж буй бүх компьютеруудын 85% нь Windows үйлдлийн системийг ашигладаг гэсэн судалгаа байна.

💢 Microsoft хугацаагүй Retail лицензийг албан ёсны түнш Total Software ХХК-с худалдан авах боломжтой.

Address

Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Жуучны гудамж, MX Center, 401 тоот
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Total Software posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Total Software:

Share