29/09/2026
☀️ "МОНХОРУС СОЛАР" ХХК × "АДМОН ПРИНТ" ХХК - хамтын ажиллагаа эхэллээ 🤝
Хэвлэлийн салбарын ууган, нэр хүндтэй төлөөлөгчдийн нэг “Адмон Принт” ХХК үйл ажиллагаандаа ногоон эрчим хүчийг нэвтрүүлэхээр “Монхорус Солар” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
🌿 Энэ бол зөвхөн эрчим хүчний шинэ эх үүсвэрийг сонгож буй хэрэг биш.
Илүү үр ашигтай үйлдвэрлэл, байгаль орчинд ээлтэй байж тогтвортой ирээдүйн төлөө хийж буй бодит алхам юм.
🤝 Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд "Монхорус Солар" ХХК нь 147 кВт-ын хүчин чадалтай нарны эрчим хүчний цогц шийдлийг хэрэгжүүлнэ.
Төслийн хүрээнд:
☀️ 204 ширхэг 𝐒𝐨𝐥𝐚𝐫 𝐍 𝐏𝐥𝐮𝐬 брэндийн 720 Вт-ын хүчин чадалтай, хоёр талаасаа эрчим хүч үйлдвэрлэх bifacial нарны хавтан
⚡ 150 кВт-ын 𝐇𝐮𝐚𝐰𝐞𝐢 брэндийн SUN2000-150K-MGO стринг инвертер
🔋 216 кВт / 482 кВт.цагийн 𝐇𝐮𝐚𝐰𝐞𝐢 брэндийн LUNA2000-241-2S1 батарей хуримтлуурын системийг тус тус суурилуулна.
Бидэнд итгэл хүлээлгэн, ногоон, тогтвортой ирээдүйн төлөө хамтдаа алхаж буй “Адмон Принт” ХХК-ийн нийт хамт олондоо талархал илэрхийлье. 🤝