28/07/2026
🎉 10 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Монголын хэрэглэгчдэд дэлхийн жишигт нийцсэн худалдаа, үйлчилгээний стандартыг нутагшуулж, чанар, инновац, хэрэглэгч төвтэй соёлыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн Emart хамт олондоо erxes Mongolia-ийн нэрийн өмнөөс 10 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.Өнгөрсөн арван жилийн хугацаанд та бүхэн худалдааны салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулж, хэрэглэгчдийн итгэл хүлээсэн, олон улсын жишиг бүхий үйлчилгээг Монголд амжилттай хөгжүүлж ирсэнд талархал илэрхийлье.
Цаашдын он жилүүдэд технологи, инновацын шийдлээр улам бүр үнэ цэнэ бүтээж, үйл ажиллагаа тань тогтвортой өсөж, хамтын ажиллагаа улам өргөжин тэлэхийг хүсэн ерөөе.
10 жилийн ойн баярын мэнд хүргэе! 🎊
Erxes Mongolia