Topica

Topica Мэдээллийн технологи, автоматжуулалтын шилдэг шийдэл, тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ

Бид харилцагч таны хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг сүүлийн үеийн дэвшилтэт технологи дээр тулгуурлан, чадварлаг мэргэжилтнүүдийнхээ тусламжтайгаар хүргэнэ.

21/10/2026

🛡️ Кибер халдлагаас хамгаалаарай!

Ruijie RG-WALL1600Z / RG-WALL3200-S Firewall нь 5 төрлийн хамгаалалтын үйлчилгээг нэг дор багтааж, байгууллагын сүлжээний аюулгүй байдлыг бэхжүүлнэ. 🔐

Халдлагаас урьдчилан сэргийлж, мэдээллээ найдвартай хамгаалаарай!🤩

📞 Холбоо барих: 7555-4488

#КиберАюулгүйБайдал #МэдээллийнАюулгүйБайдал #Топика

20/10/2026

🚀 IT WORLD ’26 — Монголын IT салбар нэг дор

Монголын мэдээллийн технологийн салбарын компаниуд, экспертүүд, хэрэглэгч байгууллагууд, салбарын холбоод, олон улсын түншүүд, академи болон төрийн төлөөллүүдийг нэг дор холбох IT WORLD ’26 анх удаа зохион байгуулагдах гэж байна.

Арга хэмжээний хүрээнд:

- Салбарын 250+ эксперт оролцох форум
- Шинэ бүтээгдэхүүн, технологи, шийдлүүдийг танилцуулах 500+ зочинд нээлттэй, үнэ төлбөргүй экспо

🔹 ТОПИКА компани энэ удаа Ruijie Networks "SD-WAN" шийдлээр оролцож байна!

Олон салбар, дэлгүүр, камерын сүлжээгээ тусгай шугам, үнэтэй public IP-гүйгээр аюулгүй холбохыг хүсэж байна уу?

SD-WAN-ийн давуу талтай ирж танилцаарай:

✅ Public IP шаардлагагүй: Private IP дээр ч VPN tunnel үүсгэж, түрээсийн сүлжээний зардлыг бууруулна
✅ Хурдан, тогтвортой холболт: WAN шугамыг ухаалгаар сонгож, latency-г бууруулна. Шугам тасрахад 30 секундээс бага хугацаанд автоматаар сэргэнэ
✅ Хялбар суурилуулалт: Template-ээр олон салбарыг нэг дор тохируулж, шинэ салбар нэмэхэд хурдан
✅ Нэг дэлгэцээс удирдлага: Бүх салбарын холболтыг cloud dashboard-оос бодит цагт хянана
✅ CCTV болон POS-д тохиромжтой: Алслагдсан камер, сүлжээ дэлгүүрүүдийн холболтыг тогтвортой ажиллуулна

📅 2026.10.28
📍 Shangri-La Ulaanbaatar

Монголын IT салбарын дараагийн алхмыг хамтдаа тодорхойлъё.
🌐 Дэлгэрэнгүй: https://itworldmongolia.mn
🎟 Форумын тасалбар: https://nerus.tv/e/it-world-2026

🔔 IT WORLD ’26 эвентийн хуудсыг дагаж, шинэ мэдээллийг цаг алдалгүй аваарай:
https://www.facebook.com/share/18CZHqsHNu/

Send a message to learn more

Таны хуулийн мэдлэгт  #3Кибер халдлагад өртсөн байж болзошгүй бол иргэн та яах вэ?Facebook хаягт танихгүй төхөөрөмжөөс н...
20/10/2026

Таны хуулийн мэдлэгт #3

Кибер халдлагад өртсөн байж болзошгүй бол иргэн та яах вэ?

Facebook хаягт танихгүй төхөөрөмжөөс нэвтрэх, таны илгээгээгүй мессеж бусдад очих, банкны апплейкшн дээр сэжигтэй гүйлгээ илрэх зэрэг нь кибер халдлагын дохио байж болно.

⚖️ Хуульд юу гэж заасан бэ?

Монгол Улсын Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлд иргэн:

✅Өөрийн болон асрамжид байгаа хүний кибер аюулгүй байдлыг хариуцах
✅Холбогдох байгууллагын зөвлөмж, шаардлагыг дагах
✅Кибер халдлага, зөрчил үүссэн эсвэл үүссэн байж болзошгүй тохиолдолд Нийтийн төвд мэдэгдэх боломжтой гэж тусгасан.

🛡️ Халдлагын сэжиг илэрвэл:

✅Акаунтаа хамгаалах: нууц үгээ сольж, танихгүй төхөөрөмжүүдийн нэвтрэлтийг цуцлан, хоёр шатлалт баталгаажуулалт идэвхжүүлээрэй.
✅Санхүүгээ хамгаалах: сэжигтэй гүйлгээ илэрвэл банктайгаа нэн даруй холбогдох.
✅Баримтаа хадгалах: сэжигтэй мессеж, мэдэгдлийг дэлгэцийн зургаар хадгалах.
✅Албан ёсоор мэдээлэх: E-Mongolia системийн “Кибер халдлага, зөрчлийг мэдээлэх” үйлчилгээг ашиглах эсвэл 113.mn/report хаягаар мэдээлээрэй.

❗️Гол санамж: нууц үг, баталгаажуулах кодоо бусдад бүү өг. Нотлох баримтаа устгалгүй, шаардлагатай бол мэргэжлийн тусламж аваарай.

Эрхээ мэд. Үүргээ ойлго. Мэдээллээ хамгаал. 🔐

📌Эх сурвалж: Монгол Улсын Кибер аюулгүй байдлын тухай хууль: 18.1.1, 18.1.2, 18.2, 22.2.1 дүгээр зүйл

🚨 ШИНЭ БАРАА ИРЛЭЭ 🚨📡 MikroTik E50UG загварын роутер цөөн тоогоор дахин ирлээ!🏠 Өрх гэрийн сүлжээ, жижиг оффис, бизнесий...
13/10/2026

🚨 ШИНЭ БАРАА ИРЛЭЭ 🚨

📡 MikroTik E50UG загварын роутер цөөн тоогоор дахин ирлээ!

🏠 Өрх гэрийн сүлжээ, жижиг оффис, бизнесийн орчинд ашиглахад хамгийн тохиромжтой.

🔌 5x Gigabit Ethernet порт
🔋 PoE-IN & DC IN
💾 USB порттой
🖥 RouterOS v7
🚀 Тогтвортой, найдвартай сүлжээний ажиллагаа

MikroTik брэндийн Монгол улс дахь цорын ганц "Master Distributor" ТОПИКА ХХК

💰 Үнэ: 275,100₮

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл: 75554488-3-2

🔐 ТАНЫ ХУУЛИЙН МЭДЛЭГТ  #2Таны мэдээллийг өөр компанид дамжуулж болох уу?Та онлайн дэлгүүрээс бараа захиалж, нэр, утасны...
13/10/2026

🔐 ТАНЫ ХУУЛИЙН МЭДЛЭГТ #2

Таны мэдээллийг өөр компанид дамжуулж болох уу?

Та онлайн дэлгүүрээс бараа захиалж, нэр, утасны дугаар, гэрийн хаягаа өгчээ. Тэгвэл дэлгүүр таны мэдээллийг хүргэлтийн компани эсвэл өөр байгууллагад дамжуулж болох уу?

Товч хариулт: Болно. Гэхдээ дур мэдэн дамжуулах эрхгүй.

⚖️ Хуульд юу гэж заасан бэ?

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу мэдээлэл цуглуулахдаа таны мэдээллийг бусдад дамжуулах эсэх, хэнд, ямар төрлийн мэдээлэл дамжуулахыг урьдчилан танилцуулсан байх ёстой.

Хэрэв эдгээр нөхцөлийг тусгасан зөвшөөрлийг өмнө нь авсан бол дахин зөвшөөрөл авах шаардлагагүй байж болно. Харин зөвшөөрөлд тусгагдаагүй мэдээлэл дамжуулах тохиолдолд хуульд заасан журмын дагуу шинээр зөвшөөрөл авах шаардлагатай.

🌍 Гадаад улс руу дамжуулах бол тусгай зохицуулалтыг мөн мөрдөнө.

Та юуг анхаарах вэ?

✅Мэдээллээ өгөхөөсөө өмнө өөр хэнд дамжуулахыг нягтлаарай.
✅“Миний мэдээллийг ямар зорилгоор, хэнд дамжуулах вэ?” гэж асууж хэвшээрэй.
✅Өгсөн зөвшөөрлөө хэрхэн цуцлах боломжтойг мэдэж аваарай.

💡 Гол санамж: Та мэдээллээ нэг байгууллагад өгсөн нь бусад байгууллагад дур мэдэн ашиглуулах зөвшөөрөл өгсөн гэсэн үг биш юм.

🔐 Эрхээ мэд. Үүргээ ойлго. Мэдээллээ хамгаал.

📌 Эх сурвалж: Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, 8.2.6, 8.11, 14.1, 16.1.4 дүгээр зүйл.

12/10/2026

🛡️ Сүлжээний аюулгүй байдлаа Firewall төхөөрөмжөөр хамгаалаарай!

Интернэтээр дамжих сэжигтэй хандалт, зөвшөөрөлгүй нэвтрэлт болон кибер халдлагаас байгууллагынхаа сүлжээг хамгаалаарай. 🔐

Firewall нь сүлжээний урсгалыг хянаж, тогтоосон аюулгүй байдлын дүрмийн дагуу зөвшөөрөх болон хориглох хандалтыг удирддаг чухал төхөөрөмж юм.

💻 Байгууллагынхаа мэдээлэл, сервер болон сүлжээний аюулгүй байдлыг найдвартай хамгаалаарай!

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл: 7555-4488

#СүлжээнийАюулгүйБайдал #КиберАюулгүйБайдал #МэдээллийнАюулгүйБайдал #Топика

ТОПИКА КОМПАНИ — 21 ЖИЛИЙН ХАМТЫН АМЖИЛТӨдрийн мэнд!ТОПИКА компани үүсгэн байгуулагдсаны 21 жилийн ойг тохиолдуулан хамт...
09/10/2026

ТОПИКА КОМПАНИ — 21 ЖИЛИЙН ХАМТЫН АМЖИЛТ

Өдрийн мэнд!

ТОПИКА компани үүсгэн байгуулагдсаны 21 жилийн ойг тохиолдуулан хамт олон маань жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг өглөөний уулзалтаа “Dream Big – Build Bigger” уриан дор амжилттай тэмдэглэлээ.

Уулзалтаар энэ онд хэрэгжүүлсэн онцлох төслүүд, удахгүй хэрэглээнд нэвтрүүлэх шинэ шийдлүүдээ танилцуулж, хамт олныхоо санал санаачилга, ирээдүйн зорилгын талаар санал солилцлоо.

Бидэнтэй 21 жилийн турш итгэлцэл, хамтын ажиллагаагаар холбогдсон нийт харилцагч, түнш байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Цаашид ч хамтдаа илүү том зорилго тавьж, Монголын цахим шилжилтийн хөгжилд шинэ түүх бүтээцгээе! 🚀

🔐 ТАНЫ ХУУЛИЙН МЭДЛЭГТ  #1Таны регистрийн дугаар л зөвхөн “хувийн мэдээлэл” гэж үү?Бид өдөр бүр нэр, утасны дугаар, хаяг...
06/10/2026

🔐 ТАНЫ ХУУЛИЙН МЭДЛЭГТ #1

Таны регистрийн дугаар л зөвхөн “хувийн мэдээлэл” гэж үү?

Бид өдөр бүр нэр, утасны дугаар, хаяг, төрсөн огноо, зураг, байршил, цахим шуудан зэрэг олон төрлийн мэдээллээ байгууллага, аппликэйшн, вэбсайтад өгдөг.

Гэхдээ эдгээрээс аль нь “хувийн мэдээлэл” вэ?

⚖️ Хуульд юу гэж заасан бэ?

Хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой мэдээллийг хувийн мэдээлэл гэж үздэг.

Үүнд:
• Овог, нэр
• Төрсөн огноо, хаяг, байршил
• Иргэний бүртгэлийн дугаар
• Хөрөнгө, боловсрол, гишүүнчлэлийн мэдээлэл
• Цахим шуудан, нэвтрэх нэр зэрэг мэдээлэл багтана.

Харин эрүүл мэнд, генетик, биометрик, захидал харилцаа зэрэг нь илүү өндөр хамгаалалт шаарддаг эмзэг мэдээлэл юм.

⚠️ Тэгэхээр таны мэдээлэл зөвхөн регистрийн дугаар биш.
Таныг таних, тодорхойлох боломжтой мэдээлэл бүр хамгаалалт шаарддаг байж болно.

🛡️ Танд ямар эрх байдаг вэ?

✓ Өөрийн мэдээллийг ямар зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглаж байгааг мэдэх
✓ Мэдээллийг тань гуравдагч этгээдэд дамжуулсан эсэхийг мэдэх
✓ Буруу мэдээллээ засуулах
✓ Хуульд заасан нөхцөлд мэдээллээ устгуулах хүсэлт гаргах
✓ Өөрийн мэдээллийн хуулбарыг авах

📌 ӨНӨӨДРӨӨС АНХААРАХ 3 ЗҮЙЛ

1. Ямар мэдээлэл өгч байгаагаа анзаар.
2. “Яагаад энэ мэдээллийг авч байгаа вэ?” гэж асуухаас бүү санаа зов.
3. Өөрийн мэдээллийг шаардлагагүйгээр бусдад дамжуулах, нийтэд ил болгохоос болгоомжил.

🔐 Таны мэдээлэл бол таны тухай өгөгдөл.
ХЭНД, ЯАГААД өгч байгаагаа МЭДДЭГ БАЙЯ.

📚 Эх сурвалж: Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, 4.1.11, 4.1.12, 16 дугаар зүйл.

05/10/2026

Танай байгууллага 150 хүртэлх ажилтантай бол Ruijie RG-WALL 1600-Z3200-S+ тохиромжтой сонголт.

⚡ 3 Gbps хүртэлх дамжуулах хүчин чадал
🔌 4× Gigabit Ethernet
🔗 1× Gigabit SFP + 2× 10G SFP+
💾 1TB хүртэлх SATA storage
🖥️ Стандарт rack-д суурилуулах боломжтой

🔐 IPS, Antivirus, Application Control, DDoS, Port Scan, Traffic Learning зэрэг хамгаалалтын функцтэй.

☁️ Ruijie Reyee Cloud-ээр төхөөрөмжөө хаанаас ч хянаж, удирдах боломжтой.

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7555-4488 дугаарт холбогдож, 4-р товчлуурыг дараарай.

Address

Их дэлгүүрийн зүүн талд Топика ХХК/ий байр. 1 давхарт Network Shop сүлжээний тоног төхөөрөмжийн дэлгүүр
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 15:00

Telephone

+97670125002

Alerts

Be the first to know and let us send you an email when Topica posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Topica:

Shortcuts

Share

Nearby computer & electronics services