Altai Holding LLC

Altai Holding LLC Retail, Telecommunications, Hospitality, Information Technology, Media, Entertainment

Шинэ оны мэнд хүргэе! Ирж буй 2022 ондоо эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
31/12/2021

Шинэ оны мэнд хүргэе! Ирж буй 2022 ондоо эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

21/09/2021

Пи Эм Ай Монголиа Чаптэр-аас жил бүр зохион байгуулдаг олон улсын төслийн удирдлагын бага хурлыг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулна.

11/02/2021
30/03/2020

📢 Та бүхэндээ шинэ долоо хоногийн мэнд хүргэе!
Irbis Oasis платформд Altai Holding LLC нэгдсэнийг дуулгахад таатай байна.
Алтай Ходинг ХХК-ийн талаарх мэдээллийг дараах холбоосоор авна уу.

https://www.altaiholding.mn/

https://www.oasis.irbis.sg/ платформтой холбоотой мэдээллийг бидэнтэй холбогдон аваарай.
Имэйл хаяг: [email protected]
Утас: +976 75777773

19/05/2019
Имарт “ТОП-100 ААН”-ийн нэгээр дахин шалгарлаа.Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танх...
19/05/2019

Имарт “ТОП-100 ААН”-ийн нэгээр дахин шалгарлаа.

Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас хамтран зохион байгуулдаг Монголын “ТОП-100 ААН”–ийг өргөмжлөн шалгаруулах ёслол 2019.05.17-нд болж өнгөрлөө.
Тус шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг ба байгууллагуудыг борлуулалтын орлого, татвар төлөлт, хөрөнгийн хэмжээ, ашгийн хэмжээ, ажиллагсдын тоо гэсэн үндсэн 5 шалгуураар жил бүр шалгаруулдаг.
Имарт буюу Скайхайпермаркет ХХК улс орны эдийн засаг, нийгэм, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “ТОП-100 ААН”-ийн нэгээр дахин шалгарлаа. Нээлт хийсэн цагаас хойш жил алгасалгүй шалгарч байгаа ба жил ирэх тусам амжилтаа ахиулж энэ жил 10 байраар урагшилсан амжилтыг үзүүллээ.
Имарт нь одоогийн байдлаар нийт 1,122 ажлын байрыг бий болгоод байгаа бөгөөд үүний 503 нь 2018 онд бий болсон байна. Мөн энэ онд шинээр нээгдэх шинэ салбарын үйл ажиллагаатай холбоотойгоор 715 ажлын байр шинээр бий болж нийт ажилтны тоо 1808 болох юм.
Мөн өдгөө дотоодын нийт 1,000-аад харилцагчидтай хамтран ажиллаж байгаа бөгөөд МҮХАҮТ, ХХААХҮЯамтай хамтран ажиллаж Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, дотоод, гадаадын хэрэглэгчдэд Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах зорилгоор “MADE IN MONGOLIA” төслийг хэрэгжүүлэн үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжин ажиллаж байна.

"Имарт" Азийн наадамд оролцох баг тамирчдыг ивээн тэтгэнэ.  Азийн XVIII наадам энэ оны 8-р сарын 17-ноос 9-р сарын 2-ны ...
15/08/2018

"Имарт" Азийн наадамд оролцох баг тамирчдыг ивээн тэтгэнэ.

Азийн XVIII наадам энэ оны 8-р сарын 17-ноос 9-р сарын 2-ны өдрүүдэд Индонези улсын Жакарта болон Палембан хотуудад зохион байгуулагдах ба 45 орны 10,000 гаруй тамирчид, спортын 40 төрлөөр 465 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх гэж байна.
Тус наадамд манай улсаас 286 тамирчид 30 спортын төрлөөр оролцох бөгөөд Имарт буюу Скай хайпермаркет ХХК Монголын баг тамирчдаа амжилт гаргахад нь дэмжлэг үзүүлж, ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Олимпийн спортыг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулан, дэмжин ажиллаж буй Азийн 18-р наадмын албан ёсны түнш Имарт болон Азийн наадамд оролцож буй Монголын нийт баг тамирчиддаа ажил, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Emart

"Алтай Холдинг групп"-ын охин компаниуудын "Ажлын байрны нээлттэй өдөрлөг" -т урьж байна.📍Имарт Чингис салбарын гадаа та...
23/05/2018

"Алтай Холдинг групп"-ын охин компаниуудын "Ажлын байрны нээлттэй өдөрлөг" -т урьж байна.

📍Имарт Чингис салбарын гадаа талбайд
05/23-ны 16:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Emart - Худалдаа үйлчилгээ
Chinggis Khaan Hotel, Ulaanbaatar - Зочид буудал
Star TV Mongolia - Телевиз
Скай сервис ХХК - Цэвэрлэгээ, үйлчилгээ
Таван одот сум ХХК - Харуул хамгаалалт

"Алтай Холдинг групп"-ын охин компаниуудын
Ажлын байрны нээлттэй өдөрлөгт урьж байна.

📍Имарт Чингис салбарын гадаа талбайд
05/23-ны 16:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Emart - Худалдаа үйлчилгээ
Chinggis Khaan Hotel, Ulaanbaatar - Зочид буудал
Star TV Mongolia - Телевиз
Скай сервис ХХК - Цэвэрлэгээ, үйлчилгээ
Таван одот сум ХХК - Харуул хамгаалалт

МУЗГ, МҮХАҮТ хамтран Монголын ТОП 100 ААН –ийг өргөмжлөн шалгаруулдаг 17 дахь жилийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Уг шалг...
27/04/2018

МУЗГ, МҮХАҮТ хамтран Монголын ТОП 100 ААН –ийг өргөмжлөн шалгаруулдаг 17 дахь жилийн арга хэмжээ өнөөдөр боллоо.
Уг шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаажээ.
Тус ТОП 100 ААН-д Алтай холдинг ХХК-ийн хөрөнгө оруулалттай Скай хайпермаркет ХХК 72-т орсон бол Скайтел ХХК 57-д орсон байна.

Алтай холдинг ХХК-ийн 90%-ийн хөрөнгө оруулалттай Скай хайпермаркет ХХК (Емарт) нь 2016 оны 7-р сард анхны “Емарт – Чингис” дэлгүүрээ амжилттай нээж байсан бол 2018 онд “Емарт – Хороолол” салбар дэлгүүрээ Баянгол дүүрэг, 3, 4-р хороололын эцэст байрлах Соло молл дэлгүүрт амжилттай нээсэн юм.
Тус компани нь 2016 онд ТОП 100 ААН-ийн 98-д орж байсан бол 2017 онд Татвар төлөлтөөр 74-т, Борлуулалтын орлогоор 62-т, Ажиллагсдын тоогоор 55-т, Ашгийн хэмжээгээр 70-т, Хөрөнгийн хэмжээгээр 47-т жагсаж, нийлбэр дүнгээр Монгол улсын топ-100 ААН-ийн 72-т орсон байна.

Мэдээллийн эх сурвалж: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Emart, SKYtel

ДОТООДЫН АЖЛЫН БАЙРЫГ ХАМГИЙН ИХЭЭР НЭМЭГДҮҮЛСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧААР ИМАРТ ШАЛГАРЛААМҮХАҮТ-аас хоёр жилд нэг удаа зохион...
15/02/2018

ДОТООДЫН АЖЛЫН БАЙРЫГ ХАМГИЙН ИХЭЭР НЭМЭГДҮҮЛСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧААР ИМАРТ ШАЛГАРЛАА

МҮХАҮТ-аас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “Silk road” буюу “Торгоны зам” шагнал гардуулах ёслол 2018.02.13-нд МҮХАҮТ-ын Их танхимд боллоо.

Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хөрөнгө оруулагчид болон гадаадын иргэдийг онцлон шалгаруулах, тэднийг урамшуулан дэмжих, нийтэд таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг МҮХАҮТ 2007 оноос уламжлал болгон зохиож байгаа юм.

Скай Хайпермаркет ХХК буюу Имарт “Торгоны зам-2018” шагналыг ДОТООДЫН АЖЛЫН БАЙРЫГ ХАМГИЙН ИХЭЭР НЭМЭГДҮҮЛСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧААР шалгарсан байна.

Имарт үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш одоогоор 820 ажлын байрыг бий болгосон байна. Үндсэн ажлын байрнаас гадна түрээс шимтгэлийн тасгууддаа 300 орчим шинэ ажлын байр бий болгожээ. Имартын Хороолол салбар 2017 оны есдүгээр сард нээгдсэн бөгөөд 400 орчим шинэ ажлын байрыг бий болгосон байна.

Мөн ажлын байрыг ихээр нэмэгдүүлснээр НДШ-д хоёр тэрбум төгрөг, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын татварт 800 орчим сая төгрөг төлжээ.

МҮХАҮТ-аас Имарт зөвхөн өөрийн дэлгүүрт ажлын байр бий болгохоос гадна тэдэнтэй хамтран ажилладаг ЖДҮ, фермерүүдэд шинэ ажлын байр бий болоход чухал үүрэг гүйцэтгэснийг нь онцлон үзэж тус шагналыг олгосон Emart

Altai holding LLC
06/02/2018

Altai holding LLC

Надад оффшорт нэг ч компани, нэг ч данс байхгүй.

Address

Chinggis Khaan Hotel, 3rd Floor, Tokyo Street
Ulaanbaatar
13381

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Altai Holding LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Altai Holding LLC:

Share