Mungun Boroo

Mungun Boroo Electronics Technology Games & Toys Electronics Technology & Games Store

Манай хаяг: Маршалын гүүрний баруун хойно River Garden Luxury Village (Номин.

NCD) River Tower 1-р давхарт
Утас: 7705-3355
Хуваарь: Өдөр бүр 11:00-20:00

06/06/2026

Солонгос студи Shift Up тоглогчдын өндөр үнэлсэн Stellar Blade тоглоомын шинэ ангийг зарлалаа. Stellar Blade: Blood Rain нь эхний тоглоомын үйл явдлын дараах өрнөлийг шинэ гол дүр Evie-гийн нүдээр харуулах аж. Одоогоор хөгжүүлэлтийн эхний шатандаа явж байгаа ч, фэнүүдийн дуртай байсан тулааны систем, ертөнцийг улам өргөжүүлэн, цувралыг илүү амбицтай шинэ чиглэлд хөгжүүлэхээр ажиллаж байна.

06/06/2026

RESIDENT EVIL: CODE VERONICA REMAKE ЗАРЛАГДЛАА

Resident Evil цувралын фэнүүдийн хүсэн хүлээж байсан бүтээлүүдийн нэг болох Resident Evil: Code Veronica Remake албан ёсоор зарлагдлаа. Олон фэнүүдийн хувьд уг тоглоомыг жинхэнэ "Resident Evil 3" хэмээн үздэг бөгөөд, цувралын үйл явдалд чухал байр суурь эзэлдэг бүтээл билээ.

Анх 2000 онд Dreamcast консол дээр худалдаанд гарсан Code: Veronica нь тухайн үеийн техник хангамжийн боломжийг бүрэн ашиглаж, цувралын өмнөх ангиудаас ялгаатайгаар бүрэн 3D орчин, сайжруулсан дүрслэлтэйгээр гарч байсан нь онцлог байв.

Сансрын сэдэвт Star Citizen тоглоом олон нийтийн хандив тусламжаар (crowdfunding) $1 тэрбум доллар цуглуулж, тоглоомын т...
05/06/2026

Сансрын сэдэвт Star Citizen тоглоом олон нийтийн хандив тусламжаар (crowdfunding) $1 тэрбум доллар цуглуулж, тоглоомын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй төслүүдийн нэг боллоо.

Гэвч анх зарлагдсанаас хойш 9 жил гаруй хугацаа өнгөрсөн ч тус тоглоом албан ёсоор нээлтээ хийгээгүй, "Alpha" буюу Early Access дээрээ байсаар л байна.

Хөгжүүлэгч Cloud Imperium Games компани шинэ content, хөлөг онгоцуудыг тогтмол нэмж байгаа ч тоглоом хэзээ бүрэн бэлэн болох нь тодорхойгүй хэвээр байна. Мөн энэ жил гарна гэгдээд буй single player горимын Squadron 42 "энэ жилдээ" гарна л гээд байгаа билээ.

04/06/2026

⚠+17 БАГА НАСНЫ ХҮҮХЭД ҮЗЭХИЙГ ХОРИГЛОНО‼

Team Clout студи өнгөрсөн жил олон нийтэд харуулсан ILL аймшгийн тоглоомынхоо зохиолын трейлерийг цацав. Шинэ трейлерээр тоглоомын ертөнц, дүрүүд болон үйл явдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бөгөөд, харанхуй цэргийн байгууламжид өрнөх аймшигт үйл явдал тоглоомын гол сэдэв болох ажээ. Тоглоом ирэх онд худалдаанд гарна.

04/06/2026

Өнгөрсөн өвөл зарлагдсан Tomb Raider цувралын хоёр шинэ бүтээлийн нэг болох Tomb Raider: Legacy of Atlantis шинэ трейлерээ үзүүллээ. 1996 оны анхны Tomb Raider тоглоомыг Unreal Engine 5 хөдөлгүүр дээр бүрэн шинэчлэн бүтээж буй энэхүү remake нь орчин үеийн график, сайжруулсан хөдөлгөөнт дүрслэлээр Лара Крофтын анхны аяллыг эргэн авчрах юм. Уг тоглоом 2027 оны 2-р сарын 12-нд худалдаанд гарахаар болсон байна.

04/06/2026

Marvel's Wolverine тоглоомын шинэ өргөтгөсөн трейлер цацагдлаа. Энэ удаад тоглоомын онцлогийг түлхүү үзүүлсэн бөгөөд их хэмжээний цус, харгислалтай байв. Мөн бидний сайн мэдэх Jean Grey дүрийг танилцууллаа. Тоглоом ирэх 9-р сарын 15-нд худалдаанд гарна.

03/06/2026

GOD OF WAR-ЫН ШИНЭ АНГИД МОНГОЛ БУРХАДТАЙ ТУЛАЛДАНА

God of War цувралын шинэ анги болох God of War: Laufey албан ёсоор зарлагдлаа. Энэхүү бүтээлд Кратосын нас барсан эхнэр Faye-гийн хойд насан дахь адал явдлыг өгүүлэх бөгөөд, өмнөх ангиудаас ялгаатай нь Монгол болон Египтийн домог голлох байр суурь эзлэх аж.

Тоглоомын ертөнцөд Монголын бурхад, сахиусууд эсрэг талын хүчнээр дүрслэгдэж, цэргүүд нь монгол хэлээр ярилцаж буй юм. Мөн гол эсрэг дүрүүдийн нэгээр Монголын Улаан сахиус, хатуу догшин Жамсран бурхан тодорчээ.

Rockstar Games-ийн бүтээл Red Dead Redemption 2 тоглоом 2026 оны 3 сарын байдлаар 85 сая хувь борлогдож, Nintendo-гийн а...
02/06/2026

Rockstar Games-ийн бүтээл Red Dead Redemption 2 тоглоом 2026 оны 3 сарын байдлаар 85 сая хувь борлогдож, Nintendo-гийн алдарт Wii Sports (83 сая)-ыг гүйцэн бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай тоглоомуудын 3 дугаар байранд орлоо.

Take-Two Interactive-ийн тайлангаар, тус тоглоом сүүлийн гурван сард л гэхэд 3 сая хувь нэмж борлогдсон байна. Одоо түүний өмнө зөвхөн Grand Theft Auto V болон Minecraft тоглоомууд л бичигдэж байна.

Борлуулалтаараа шинэ дээд амжилт тогтоосон нь уг бүтээл гарсаар 8 жил өнгөрсөн ч тоглогчдын дунд үнэ цэнээ алдаагүй байгааг баталж байна.

Bungie компани Destiny 2 тоглоомын идэвхтэй хөгжүүлэлтийг энэ оны 6 сарын 9-ний өдрөөр эцэслэхээ мэдэгдлээ. Ингэснээр то...
31/05/2026

Bungie компани Destiny 2 тоглоомын идэвхтэй хөгжүүлэлтийг энэ оны 6 сарын 9-ний өдрөөр эцэслэхээ мэдэгдлээ. Ингэснээр тоглоомын шинэ түүх, томоохон нэмэлт контентууд (DLC) дахин гарахгүй бөгөөд серверүүд нь хэвийн ажиллаж, тоглогчид тоглох боломжтой хэвээр үлдэнэ.

Sony Interactive Entertainment компани 2022 онд Bungie студийг $3.6 тэрбум доллароор худалдаж авсан билээ. Тухайн үед Sony үүнийг өөрсдийн "live-service" тоглоомын зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх хамгийн том алхам гэж үзэж байв. The Final Shape нэмэлт контентын дараа Bungie шууд дараагийн үеийн Destiny 3 тоглоомын хөгжүүлэлтийг эхлүүлнэ гэсэн өндөр хүлээлттэй байсан ч студийн санхүүгийн алдагдал, дотоод бүтцийн өөрчлөлт болон олон шатны цомхотголоос шалтгаалж Destiny 3 төслийг Sony албан ёсоор зөвшөөрөөгүй нь тодорхой болов.

Destiny 2-ыг дуусгавар болгож, цаашид дараагийн анги гарахгүй гэдгийг мэдсэн тоглогчид маш хүчтэй эсэргүүцэл үзүүлж эхэллээ. Тэд Change.org дээр Sony болон Bungie-д хандан Destiny 3-ыг хөгжүүлэхийг шаардсан онлайн petition эхлүүлсэн бөгөөд богино хугацаанд 260,000 гаруй шүтэн бишрэгчид гарын үсэг зураад байна.

Тоглогчдын бухимдал зөвхөн Destiny-гийн төгсгөлөөс гадна Sony-гийн бусад "live-service" төслүүдийн уналттай шууд холбоотой юм. Bungie-гийн хамгийн сүүлд гаргасан Marathon тоглоом шүүмжлэлд өртөж, тоглогчдын тоо нь хурдацтай буурсаар байна. Сонирхолтой нь, Destiny 3-ыг шаардсан петицид гарын үсэг зурсан хүмүүсийн тоо Marathon тоглоомыг идэвхтэй тоглож буй тоглогчдын тооноос хэд дахин давжээ.

Фенүүд нь Sony-г Concord, Marathon зэрэг хүмүүсийн хүсээгүй тоглоомуудад олон зуун сая доллар үр ашиггүй үрэхийн оронд, аль хэдийн үнэнч тоглогчдын баазтай болсон Destiny франчайзыг аварч, Destiny 3-ыг хийх ёстой байсан хэмээн хатуу шүүмжилж байна.

Microsoft компанийн одоог хүртэл албан ёсоор зарлаагүй байгаа шинэ үеийн дээд зэрэглэлийн гар болох Xbox Elite 3 control...
29/05/2026

Microsoft компанийн одоог хүртэл албан ёсоор зарлаагүй байгаа шинэ үеийн дээд зэрэглэлийн гар болох Xbox Elite 3 controller-ын зураг болон техникийн үзүүлэлтүүд Бразилын цахилгаан холбооны зохицуулах байгууллага болох Anatel-ийн баримтаас санамсаргүй байдлаар алдагдсан байна.

Уг мэдээллийг Бразилын технологийн Tecnoblog сайт анх ил болгож, улмаар The Verge зэрэг олон улсын хэвлэлүүд түгээжээ. Хамгийн сүүлийн Elite 2 controller нь 2019 онд гарч байснаас хойш нэлээд хугацаа өнгөрөөд байгаа юм.

Алдагдсан мэдээллээс үзвэл шинэ Elite 3 controller нь хэд хэдэн томоохон өөрчлөлт оржээ. Үүнд
* Scroll wheels: Удирдлагын доод талд, чихэвчний оролтын орчимд эрхий хуруугаар удирдах боломжтой хоёр ширхэг scroll wheels шинээр нэмэгдсэн байна.
* Cloud mode: Нүүрэн талд байрлах шинэ холболтын товчлуур нь тоглоомыг local болон Xbox Cloud Gaming серверийн горим хооронд шууд шилжүүлэх үүрэгтэй аж. Энэ нь latency бууруулахад тусална.
* Шинэчлэгдсэн D-pad: Тоглоход илүү тухтай, нарийвчлалтай байх үүднээс чиглэлийн D-pad товчлуурыг шинээр загварчилсан байна.

Зохицуулах хорооны бичиг баримтад орсон тул уг бүтээгдэхүүн худалдаанд гарахад ойртсон гэж шинжээчид үзэж байна. Microsoft компани ирэх 6 сарын 7-нд болох зуны том танилцуулгаараа үүнийг албан ёсоор зарлаж магадгүй юм.

Address

River Garden, River Tower, 1 давхарт
Ulaanbaatar
УТАС77053355

Opening Hours

Monday 11:00 - 20:00
Tuesday 11:00 - 20:00
Wednesday 11:00 - 20:00
Thursday 11:00 - 20:00
Friday 11:00 - 20:00
Saturday 11:00 - 20:00
Sunday 11:00 - 20:00

Telephone

+97677053355

Alerts

Be the first to know and let us send you an email when Mungun Boroo posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mungun Boroo:

Share