Mongol iD

Mongol iD Stay logged in! 1800-1122

📌2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр "Монгол iD Холдинг"-ийн охин компани болох "Такара Солюшнс" нь Узбекистан улсын үндэ...
20/04/2026

📌2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр "Монгол iD Холдинг"-ийн охин компани болох "Такара Солюшнс" нь Узбекистан улсын үндэсний төлбөрийн систем болох "HUMO"-той Ташкент хотноо Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. 🥳

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсаас Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дааданхүүгийн Батбаатар болон Ташкент хот дахь Британийн Элчин сайдын яамны Худалдааны зөвлөх хатагтай Комила Хамидова нар хүндэт зочноор оролцов.

Энэхүү түншлэл нь Монгол болон Узбекистан улсуудын хооронд бэлэн бус төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн чухал алхам болж байна.

Хамтын ажиллагааны эхний шатанд бид "харилцан эквайринг" үйлчилгээг нэвтрүүлснээр "HUMO" картын хэрэглэгчид Монгол Улсад төлбөр тооцоо хийх, харин "Монгол iD"-ийн хэрэглэгчид Узбекистан Улсад гүйлгээ хийх боломжтой болох юм. Дараагийн шатуудад бид QR төлбөрийн системийн ажиллах чадвар болон дижитал төлбөр тооцооны дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэхээр боллоо.

Бидний хамтын ажиллагааны алсын хараа бол хил дамнасан төлбөр тооцоог хялбарчлах, бэлэн бус төлбөрийн хэрэглээг ахиулах, хоёр улсын зах зээл дэх хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдэд шинэ боломжуудыг нээх явдал юм.

Бид "HUMO"-той хамтран төлбөр тооцооны экосистемийн гүүрийг байгуулж, аялагчид, худалдаа эрхлэгчид болон инноваторчуудад шинэ боломж олгохын зэрэгцээ хоёр орны эдийн засгийн хэлхээ холбоог бэхжүүлж байгаадаа баяртай байна.

📌On 30 March 2026, our subsidiary **Takara Solutions**, part of Mongol iD Holdings, signed a Memorandum of Understanding with **HUMO**, Uzbekistan’s national payment system, in Tashkent.🥳

The signing ceremony was honoured by the presence of H.E. Batbaatar Daadankhuu, Mongolia’s Ambassador Extraordinary and Plenipotentiary, and Ms. Komila Khamidova, Trade Adviser at the British Embassy in Tashkent.

This partnership marks an important step toward building seamless, cashless payment connectivity between Mongolia and Uzbekistan.

In the first phase, we will enable *mutual acquiring*, allowing HUMO cardholders to pay for goods and services in Mongolia, while Mongol iD users will be able to transact in Uzbekistan. In the next stages, we will introduce *QR payment interoperability* and advanced digital payment capabilities.

Our shared vision is to simplify cross-border payments, accelerate the adoption of cashless commerce, and unlock new opportunities for consumers and businesses in both markets.

We are excited to collaborate with HUMO in building a bridge between our payment ecosystems—empowering travelers, merchants, and innovators while strengthening economic ties between our countries.

Mongol iD компани олон улсын төлбөр тооцооны RTGS.global сүлжээнд нэгдлээ! Бид Монгол Төгрөг (MNT) болон Киргиз Сом (KGS...
04/03/2026

Mongol iD компани олон улсын төлбөр тооцооны RTGS.global сүлжээнд нэгдлээ!
Бид Монгол Төгрөг (MNT) болон Киргиз Сом (KGS)-ын "Funds Controller"-оор ажиллаж, Их Британи болон Төв Азийн төлбөр тооцооны гүүр болох стратегийн түншлэлээ зарлаж байна. Энэ нь хил дамнасан төлбөр тооцоог бодит цагийн горимд (real-time) саадгүй хийх, мөн манай компанийн Их Британийн зах зээл дэх тэлэлтийн чухал алхам боллоо.

Mongol iD joins RTGS.global!
We are thrilled to announce that Mongol iD has joined the RTGS.global liquidity network as a Funds Controller for the Mongolian Tögrög (MNT) and Kyrgyzstani Som (KGS). This partnership strengthens UK–Central Asia payment corridors, enabling secure, real-time cross-border settlements, and marks a major milestone in our expansion into the UK market.

Дэлгэрэнгүйг / Read more: 👇
https://www.rtgs.global/news-and-insights/mongol-id-joins-rtgs-global-as-funds-controller-for-mnt-and-kgs/

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье!Хүлэг морины туурайгаар дэлхийг та...
17/02/2026

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье!

Хүлэг морины туурайгаар дэлхийг тамгалсан өвгөдийн ерөөлтэй,
Хүйтэн өвлийг өнөтэй давж, урин хавартай золгосны баяртай...
Ирж буй Гал морин жилдээ та бүхний минь хийморь өөдөө, үйлс бүтэмжтэй байх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

"Монгол Ай Ди" ХХК

31/12/2025

Happy 2026!

As we close our 10th Anniversary year, we thank you all for the partnership. Here’s to a prosperous and seamless 2026!

Mongol iD 🎄

Mongol iD компани нь урлаг, соёлын бүтээлч салбарыг дэмжих үүднээс куратор, уран бүтээлч Ё.Далх-Очирын "Цаг хугацаан дах...
26/11/2025

Mongol iD компани нь урлаг, соёлын бүтээлч салбарыг дэмжих үүднээс куратор, уран бүтээлч Ё.Далх-Очирын "Цаг хугацаан дахь цаг хугацаа" уран бүтээлийн үзэсгэлэнг дэмжин ажиллалаа.

Ё.Далх-Очир нь Монголын Контемпорари Урлагийг хөгжүүлэх үйлсдээ 2002 онд "Хөх Нар" хэмээх Монголын контемпорари урлагийн төвийг үүсгэн байгуулсан бөгөөд өнөөг хүртэл тус төвийн тэргүүнээр ажиллаж олон арт хөтөлбөр, үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж, олон сайхан залуу дунд үеийн дэлхийн дайтай уран бүтээлчдийг дагуулж олон улсад Монголын контемпорари урлагийн чиг хандлагыг өндөрт өргөсөн уран бүтээлч куратор хүн билээ.

"Цаг хугацаан дахь Цаг хугацаа" нэрийн дор байршигдан буй 3 дахь удаагийн үзэсгэлэн нь 2025.11.21 - 2025.12.01-ний өдрүүдэд BlackBox Theatre-т үргэлжилнэ. Тус үзэсгэлэнг зорьсноор та монатип уран зураг, баримал, орон зайн урлагийн бүтээлүүд, хүрэл болон хиймэл чулуу, ган лист материалаар бүтээгдсэн тун сонирхолтой хийцийн модерн бүтээлүүд цөөн тоогоор дэлгэгдсэнийг сонирхох боломжтой бөгөөд энэ нь цаашид олон улсын арт фэйр павиолон үзэсгэлэнгийн танхимуудад гарна гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэн шинэ орон зай, өөр мэдрэмжийг мэдрүүлэх тус үзэсгэлэнгийн үеийн баримтжуулсан болон дэргэдээс очиж үзэх боломжтой ховорхон бүтээлүүдийн фото зургуудтай танилцана уу.

21/11/2025
15/11/2025

Автомат борлуулалтын бизнесийг нэг түвшинд ахиулах метал гадаргуутай, ус чийг, доргилтын хамгаалалттай, худалдан авагч өөрөө төлбөр төлөх үйлдэлд тусгайлан зориулагдсан Pax IM30 Пос Төхөөрөмжийг танилцуулж байна.

Бүтээгдэхүүнийг байршуулах тохиргоо хийхээс эхлээд, хэрэглэгч QR эсвэл картаар төлбөрөө хийж, НӨАТ-ын баримт авах хүртэл бүх процессыг манай программ хангамж удирдана.

✅ Барааны мэдээлэл, үнэ, үлдэгдлийг зайнаас удирдах
✅ QR болон бүх төрлийн карт уншуулах
✅ Баримт автоматаар хэвлэх
✅ , , болон бүх цахим хэтэвчүүдээс төлбөр хүлээн авах боломжтой.

Мэдээлэл авах, захиалга өгөх: Төслийн менежер Б.Гэрэлт-Ирээдүй: 8818-5281
[email protected]

🌟Оролцогч байгууллагуудаа онцолж байна!🎉    – HORECA MONGOLIA EXPO 2025-д нэгдлээ.Бидэнтэй нэгдсэн бизнес эрхлэгч та бүх...
15/11/2025

🌟Оролцогч байгууллагуудаа онцолж байна!
🎉 – HORECA MONGOLIA EXPO 2025-д нэгдлээ.Бидэнтэй нэгдсэн бизнес эрхлэгч та бүхэнд баярлалаа.
Монголын зочлох үйлчилгэээний салбарын хамгийн том үзэсгэлэн 7 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна!
Арга хэмжээний хүрээнд:
👨‍🍳 Chef’s Masterclass & Food Show — 11-р сарын 7-нд
☕🍸 Barista & Bartender Show — 11-р сарын 8-нд
✅🗓️HORECA FORUM 2025-B2B- 11-р сарын 7-8 өдрүүдэд 5 давхарын танхимд
🚀Та ч мөн HORECA MONGOLIA EXPO 2025-д оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулахыг хүсэж байна уу? Тэгвэл дараах холбоосоор бүртгүүлнэ үү.
🔗 https://forms.gle/WfwXhWwHVaZbVEUh7
📅 2025 оны 11-р сарын 7-8 өдрүүдэд 10:00-18:00 цагт
📍 Mbank Arena
Мэдээлэл авах утас: 8809-2319, 8611-7490
BE PRO. – Upgrade. Develop. Manage.

12/11/2025

ШИНЭ ТӨРЛИЙН БЭЛГИЙН КАРТ - Ухаалаг шийдэл

Сэтгэл шингэсэн бэлгийг илүү ухаалаг аргаар шийдье. Танай байгууллага, брэндэд бэлгийн картыг олон дахин хэвлэж, тамгалж, хугацаа алдахгүй байх боломжийг олгож байна. Баяр ёслол, онцгой мөчүүдээс эхлээд өдөр тутмын хэрэглээнд ч давтан цэнэглэж, дахин ашиглах боломжтой Ухаалаг бэлгийн картын гол давуу талууд:

✅ Таны цагийг хэмнэнэ: Хүссэн дүнгээрээ хэзээ ч цэнэглэх боломжтой
✅ Удирдлага хялбар: Үлдэгдэл шалгах, дахин цэнэглэх, нууц үг сэргээх, карт хаах зэрэг бүх үйлдлийг гар утаснаасаа
✅ Салбар бүрд ашиглах боломжтой: Танай бүх үйлчилгээний цэгт нэвтрэх уян хатан байдал
✅ Пос төхөөрөмж дээр уншуулан төлбөр төлөх боломжтой
✅ Танай брэндийн өнгө төрхтэй: Хүссэн загвар, логотойгоор захиалах боломжтой
✅ Байгууллагын ажилчдын болон харилцагчийн бэлгийн хамгийн зөв сонголт.

🔁 #Бэлэглэ #Цэнэглэ #Ашигла — бүгдийг нэг картад.

📞 Мэдээлэл авах, захиалга өгөх: Төслийн менежер Б.Гэрэлт-Ирээдүй
📱 8818-5281
📧 [email protected]

Монголын зочлох үйлчилгээний салбарын хамгийн том арга хэмжээ болох “HORECA MONGOLIA 2025”-д бид амжилттай оролцлоо. Үзэ...
10/11/2025

Монголын зочлох үйлчилгээний салбарын хамгийн том арга хэмжээ болох “HORECA MONGOLIA 2025”-д бид амжилттай оролцлоо.
Үзэсгэлэнгээр зочлон төлбөрийн системийн цогц шийдлийг сонгосон та бүхэндээ баярлалаа.

Success Factor - Таны амжилтын фактор 📈

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongol iD posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mongol iD:

Share