Store.mn

Store.mn store.mn лизинг, хэрэглээний зээлийн үйлчилгээ

AI IN MINING & GEOLOGY 2025 ХУРЛЫН ИВЭЭН ТЭТГЭГЧ НАРТАЙ ТАНИЛЦАНА УУ!👉AI in Mining & Geology 2025 ” уул уурхайн технолог...
11/08/2025

AI IN MINING & GEOLOGY 2025 ХУРЛЫН ИВЭЭН ТЭТГЭГЧ НАРТАЙ ТАНИЛЦАНА УУ!
👉AI in Mining & Geology 2025 ” уул уурхайн технологийн арга хэмжээ 2025 оны 9-р сарын 10-нд зохион байгуулагдана.
✅Тус чуулганд Монголын тэргүүлэх уул уурхайн компаниудын 250 гаруй төлөөлөгчид оролцохоор бүртгүүлж, олон улсын 10 гаруй илтгэгч илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Эрдэс баялгийн салбарт хиймэл оюун ухааныг үр дүнтэй, амжилттай нэвтрүүлэхэд боломжийн талаар санал солилцож, ажил хэрэгч гэрээ хэлэлцүүлгүүд өрнөх болно.

Starbucks брендийн түүхStarbucks брендийг нэрийг анх өгөхдөө удаан ярилцсаны  эцэст Герман Мелвиллийн романы гол дүр бол...
31/07/2024

Starbucks брендийн түүх

Starbucks брендийг нэрийг анх өгөхдөө удаан ярилцсаны эцэст Герман Мелвиллийн романы гол дүр болох Старбекийн нэрийг бэлгэдэн Starbuck гэж нэрлэсэн байсан бөгөөд анхны хөрөнгө оруулагчдын нэг Майкрософтын Билл Гейтсийн санал болгосоноор Starbucks болгож өөрчилсөн ажээ. Хамгийн сүүлийн мэдээллээс харахад, түүний зах зээлийн үнэлгээ 110 тэрбум долларт хүрчээ. МУ -ын валютын нөөцөөс 20 дахин их гэсэн үг.

Англи хэлний багш Жерри Болдуин, түүхийн багш Зев Зигал, зохиолч Гордон Боукер нар цай, кофе уун тухлангаа элдвийг ярин суух дуртай. Ингэж суух үедээ нэгэн сэдвийг хөнддөг байсан нь кофены шилдэг сортуудыг нийлүүлдэг дэлгүүр байгуулах санаа байлаа. Тиймээс 1971 онд дээрх санаагаа бодит байдал болгож АНУ-ын Сиэтл хотноо дэлгүүрээ нээв. Ингэхдээ анхны хөрөнгө оруулалт болгож хүн бүр 1350 долларыг нийлүүлж, дээр нь тус бүртээ 5000 долларын зээл авсан байна.

Дэлгүүртээ нэр өгөх гэж удаан ярилцсаны дүнд Герман Мелвиллийн романы гол дүр болох Старбекийг бэлгэдэн нэрлэхээр шийджээ. Зохиолд дүрсэлснээр тэрбээр цаг үргэлж кофе ууж суудаг нэгэн ажээ. Харин дэлгүүрийн логог зураач Терри Хеклер бүтээсэн байна. Компанийн хөгжлийн явцад тус лого нэлээд хэд өөрчлөгдсөн ч анхны загвар нь Starbucks-ийн Сиэтл дэх дэлгүүрийн бэлгэ тэмдэг болсон хэвээр байна.

McDonalds-ийг санагдуулам Starbucks-ийн түүх

Гурван найз хэдий дэлгүүрээ нээсэн ч кофег яаж өндөр түвшинд боловсруулах аргачлалыг мэддэггүй байв. Тэднийг энэ арга барилд сургасан хүн нь Peet´s Coffee компанийн эзэн Альфред Пит юм. Учир нь Starbucks-ийнхан хөгжлийнхөө эхний есөн сард түүний компаниас кофегоо худалдаж авдаг байв. Явцын дунд кофе боловсруулдаг өөрийн охин компани Probat-аа байгуулж, хоёр дахь дэлгүүрээ нээснээр багш нарын бизнес өсөн төлжиж эхэллээ. Гэвч компанийнхаа хөгжлийн хурдыг эзэд нь гүйцэхгүй байлаа.

McDonalds-ийг санагдуулам Starbucks-ийн түүх
Шинэ ажилтан Ховард Шульц
Өдөр бүр өөрчлөгдөх хэрэглээ, нөхцөл байдал тэдний толгойг олон талаар эргүүлж байсан тул Ховард Шульц хэмээх бизнесийн арвин туршлагатай залууг ажилд авав. Шульцийн амбиц том байсан нь ч хашир нь дэндсэн багш нар компанийнхаа үйл ажиллагааг тэлэхийг хүссэнгүй. Тиймээс Starbucks хоёр дэлгүүртэйгээрээ 1982 оныг үдлээ.

Яг энэ үед Шульц Милан хот руу ажлаар явж таарав. Тэнд байхдаа Италийн алдартай нэгэн кофейнээр үйлчүүлэхдээ кофег аягалж өгдөг соёлыг олж мэдсэн бөгөөд түүнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шийдвэртэйгээр Сиэтл руу буцав. Гэвч хуучинсаг арга барилтай эздийнхээ дэмжлэгийг авсангүй. Захирлуудын үзснээр, хэрэв ингэх юм бол дэлгүүрийнх нь үндсэн шинж чанар алдагдахын дээр үйлчлүүлэгчдийн анхаарал өөр зүйлд татагдахад хүрэх ажээ. Үндсэндээ бол кофег гэртээ л бэлтгэж, уух ёстой гэсэн консерватив байр сууриндаа тэд бат зогсов.

Өөрийнх нь санал, шийдэл амжилтад гарцаагүй хүргэнэ гэдэгт итгэсэн Шульц Starbucks-ээс гарч 1985 онд il Giornale хэмээх кофейноо байгууллаа. Байгуулаад амжилтыг асар богино хугацаанд олов. Тиймээс хоёр жилийн дараа Starbucks-ийг 4 сая доллароор худалдан авч, компанийнхаа нэрийг Starbucks болгон өөрчилсөн. Сонирхолтой нь ингэж өөрчлөх санааг Билл Гэйтс түүнд зөвлөсөн байдаг.

Тэд ойрын харилцаатай байсан шалтгаан нь Майкрософтын эзэн Starbucks-ийн анхны хөрөнгө оруулагчдын нэг байсан явдал. Ах дүү МакДоналдууд өөрийнхөө бизнесийг гүйцэтгэх захиралдаа худалдсаны адилаар гурван багш ийнхүү хэдэн сая доллар атгаад бизнесийн тоглолтоос гарлаа.

Ховард Шульц 1987 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор компанийнхаа нэрийг Sturbucks Corporation болгон өөрчилж, бүтээгдэхүүнийхээ каталогийг шуудангаар хүргэдэг болсноор түүний кофе АНУ-ын 33 дэлгүүрт худалдагддаг болов. Долоон жилийн дараа гэхэд 165 дэлгүүрийг хамардаг болтлоо тэлэн хөгжлөө. Харин гадаад зах зээлд гарах эхний төсөл нь 1996 онд Япон байгуулагдсан салбар байлаа. Түүнээс хойш тус компани тасалтгүй өссөөр өдгөө 300.000 ажилтанг нэгэн дээвэр дор нэгтгэж байна.

McDonalds-ийг санагдуулам Starbucks-ийн түүх
Өнөө цагийн Ховард Шульцийн хөрөнгө 4 тэрбум доллар
Хамгийн сүүлийн мэдээллээс харахад, түүний зах зээлийн үнэлгээ 110 тэрбум долларт хүрчээ. Гайхалтай нь ийм амжилтад хүрэхэд нөлөөлсөн хамгийн чухал он жилүүдийн нэг нь 2019 он юм.

Дашрамд дуулгахад, Starbucks-ийн үнэнч үйлчлүүлэгчдийн ч мэддэггүй нэгэн сонирхолтой баримт бол тус кофейны хаалга дорно эсвэл өмнөд зүгт харсан байдаг. Үүний цаад шалтгаан нь өдрийн нарны гэрэлд кофегээ таатай уух нөхцлөөр үйлчлүүлэгчдээ хангах бодлого ажээ. Ингэхдээ нарны туяа үйлчлүүлэгчдийн нүүрэнд шууд тусч байх учиргүй. Тиймээс л хаалганы зүг чиг зүүн эсвэл урагш харсан байдаг байна.

Hugo Boss брендийн түүхHugo Boss хэдхэн жилийн дараа 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Өөрөөр хэлбэл жинхэнэ эрчүүдийн дүр тө...
31/07/2024

Hugo Boss брендийн түүх

Hugo Boss хэдхэн жилийн дараа 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Өөрөөр хэлбэл жинхэнэ эрчүүдийн дүр төрхийг тодорхойлсон гайхалтай нэг зууны түүхийг энэ брэнд бий болгожээ. Харин энэ түүх орчин үед хэрхэн хөгжиж, улам бүр төгөлдөржиж байгаа нь сонирхолтой.

Hugo Boss орчин үеийн чиг хандлагатай загвар гэхээсээ илүү төгс эсгүүртэй хослолуудаараа алдаршсан билээ. Ялангуяа эрэгтэй загварын минималист хослолууд тус брэндийн нэрийн хуудас болсон юм. Тиймээс Hugo Boss-той бүх л насны эрчүүдийг харахад тэднээс нэг л мөн чанар харагддаг. Энэ бол өөртөө зуун хувь итгэлтэй байдал, ухаалаг, хэзээ ч бууж өгөхгүй, үргэлж ялахыг хүсдэг хандлага юм.

Hugo Boss анх 1924 онд үүсгэн байгуулагдсан ба Хюго Фердинанд Босс цагтаа дэлхийн хамгийн хүчирхэг армийн дүр төрхийг бий болгосон юм. Англид Burberry брэнд нисгэгчдийн хүрэм хийж байсан бол Германд Hugo Boss офицеруудыг хувцаслаж байлаа. Дараа нь Герман улс өөртөө итгэх итгэлээ 1950-аад оны сүүлээр эргүүлэн олж авах цаг мөчтэй зэрэгцээд Hugo Boss 1960 онд анхны эрэгтэй хослолоо танилцуулжээ. Энэ үед дэлхийн эрэгтэй хувцасны чиг хандлага эрс өөрчлөгдөж, гоо зүйтэй, загварлаг байдал руу тэмүүлэх болсон тул Hugo Boss-ын нарийн эсгүүртэй, нэг эгнээ хоёр товчтой костюм жинхэнэ лидерүүдийн сонголт болсон. Тэдгээр лидерүүд бол өнөөдрийн тив дамнасан корпорацийг үүсгэн байгуулагчид, спортын домог болсон тамирчид зэрэг хүчирхэг амбицтай хүмүүс байлаа. Тиймээс удалгүй 1977 онд Hugo Boss албан ёсоор брэнд болж бүртгэгдсэн юм. Үүнээс хойш Hugo Boss тасралтгүй хөгжсөөр өнөөдөр жилд 2,6 тэрбум еврогийн цэвэр ашигтай (2014), дэлхийн 127 оронд 1400 гаруй дэлгүүртэй, томоохон брэнд болж чаджээ.

Хюго Фердинанд Босс
Өнөөдөр Hugo Boss-ын хувцас загварын ертөнц нь BOSS, BOSS Orange, BOSS Green болон HUGO гэх салбар брэндүүдээс бүрдэж байна. Эдгээр брэндүүд нь бүгд өөр, өөрийн онцлог шинж чанартай, амьдралын ондоо цаг мөчүүдэд тохирох төрх санал болгодог. Энд л бидний өнөөдрийн эрэл хайгуулын гол нь оршиж байгаа юм.

Boss
Hugo Boss-ын гол брэнд болох BOSS нь хамгийн дээд зэрэглэлийн, тансаг ангилалд ордог. BOSS нэрийн дор биед яг таарсан, өндөр чанартай материалаар хийгдсэн хувцаснууд гардаг ба жинхэнэ өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлэх боломж олгоно. Эрэгтэй, эмэгтэй загварын цуглуулга нь маш нарийн хийцтэй, ажил хэргийн, гоёлын ба чамин, ажлын дараах спортлог загваруудаас бүрддэг.

02/11/2023

Хиншүү сорогч хэрхэн сонгох вэ?
Онлайн худалдан авалт 👇
https://store.mn

𝗦𝗔𝗠𝗦𝗨𝗡𝗚 𝗚𝗮𝗹𝗮𝘅𝘆 𝗭 𝗙𝗼𝗹𝗱 𝟰,  𝐅𝐥𝐢𝐩𝟒 гар утсыг 📱  Зээлээр авахад 👇  Урьдчилгаа 0₮ | 30 сар хугацаатай   Онлайн худалдан авалт...
01/11/2022

𝗦𝗔𝗠𝗦𝗨𝗡𝗚 𝗚𝗮𝗹𝗮𝘅𝘆 𝗭 𝗙𝗼𝗹𝗱 𝟰, 𝐅𝐥𝐢𝐩𝟒 гар утсыг 📱
Зээлээр авахад 👇
Урьдчилгаа 0₮ | 30 сар хугацаатай
Онлайн худалдан авалт 👇
https://store.mn/t/smartphone/samsung
☎ 92900888

iPhone 14 series худалдаанд гарлаа Урьдчилгаагүй лизинг 0% Онлайн худалдан авалт 👇https://store.mn/t/smartphone/apple☎ 9...
01/11/2022

iPhone 14 series худалдаанд гарлаа
Урьдчилгаагүй лизинг 0%
Онлайн худалдан авалт 👇
https://store.mn/t/smartphone/apple
☎ 92900888
, ,

GAMER-уудын анхааралд📣 𝐀𝐥𝐢𝐞𝐧𝐰𝐚𝐫𝐞-ийн ОНЦГОЙ ХЯМДРАЛТАЙ худалдааг зарлаж байна! 🎮 Та өөрийн төсөөллийн төгс орчинг бүрдүү...
27/09/2022

GAMER-уудын анхааралд📣 𝐀𝐥𝐢𝐞𝐧𝐰𝐚𝐫𝐞-ийн ОНЦГОЙ ХЯМДРАЛТАЙ худалдааг зарлаж байна!
🎮 Та өөрийн төсөөллийн төгс орчинг бүрдүүлэн зөвхөн ТОГЛООМ-доо анхаарлаа хандуулахад л хангалттай. БУСДЫГ НЬ Alienware-Д ДААТГА.
Онлайнаар зээлийн хүсэлт бөглөх: https://store.mn/products/aurora-r12-gaming
☎️Холбогдох: 92900888

Samsung брэндийн гар утсуудыг албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна. https://store.mn/t/mobile✅100% Урьдчилгаагүй шуурх...
15/09/2022

Samsung брэндийн гар утсуудыг албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна.
https://store.mn/t/mobile
✅100% Урьдчилгаагүй шуурхай лизинг
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл коммент хэсэгт Leasing гэж бичнэ үү.

☎️Лизингийн мэргэжилтэнтэй холбогдох: 92900888

iPhone 13 Pro Max 128GBЛизинг сарын төлөлт ердөө 204,000₮ Хямдралтай үнэ 4,699,000₮Бэлгэнд 🎁Шилэн наалт, камерын наалт О...
15/09/2022

iPhone 13 Pro Max 128GB
Лизинг сарын төлөлт ердөө 204,000₮
Хямдралтай үнэ 4,699,000₮
Бэлгэнд 🎁Шилэн наалт, камерын наалт
Онлайн худалдан авалт 👇
https://store.mn/products/iphone-13-promax-128b
☎ 92900888

iPhone 13 БЭЛЭГТЭЙ🤩🎁iPhone 13 худалдан авсан хүн бүрд дараах бэлгүүдийг бэлдээд байна.  🎁Шилэн наалт, камерын наалт Онла...
13/09/2022

iPhone 13 БЭЛЭГТЭЙ🤩🎁
iPhone 13 худалдан авсан хүн бүрд дараах бэлгүүдийг бэлдээд байна.
🎁Шилэн наалт, камерын наалт
Онлайн худалдан авалт 👇
https://store.mn/t/smartphone/apple
☎ 92900888

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Store.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Store.mn:

Share