Bodi Electronics

Bodi Electronics Бодь Электроникс компанийн албан ёсны фейсбүүк хуудас.

Бодь Электроникс ХХК нь 1995 онд мэдээлэл технологийн шилдэг шийдлүүдийг хэрэглэгчдэд хүргэхээр Бодь Группын охин компани болж байгуулагдсан юм. Энэ хугацаанд олон улсын болоод бүс нутгийн хэмжээний томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж зах зээл дээрх өөрийн байр суурь, нэр хүндийг бий болгосон билээ. Аливаа бизнес харилцан итгэлцэл дээр тогтдог. Тиймээс Монголчууддаа дээд зэргийн чанартай бүтэ

эгдэхүүн үйлчилгээг цаг алдалгүй танилцуулж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг нь бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

"Бодь электроникс" ХХК байгууллагын хамт олны бие бялдрын хөгжил, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, багийн ажиллагаа, ...
06/05/2026

"Бодь электроникс" ХХК байгууллагын хамт олны бие бялдрын хөгжил, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, багийн ажиллагаа, хамтын уур амьсгалыг сайжруулах зорилгоор 5 төрөлт "Хаврын спорт өдөрлөг"-ийг зохион байгууллаа.✨

𝐁𝐨𝐝𝐢 𝐄𝐥𝐞𝐜𝐭𝐫𝐨𝐧𝐢𝐜𝐬 𝐱 𝐇𝐚𝐧𝐰𝐡𝐚 𝐆𝐫𝐨𝐮𝐩БНСУ-ын топ технологийн компани, Дэлхийн Fortune 500 компанийн нэг Hanwha Group-ийн төлөө...
06/04/2026

𝐁𝐨𝐝𝐢 𝐄𝐥𝐞𝐜𝐭𝐫𝐨𝐧𝐢𝐜𝐬 𝐱 𝐇𝐚𝐧𝐰𝐡𝐚 𝐆𝐫𝐨𝐮𝐩

БНСУ-ын топ технологийн компани, Дэлхийн Fortune 500 компанийн нэг Hanwha Group-ийн төлөөлөгчдийг хүлээн авлаа. Нanwha Group нь 1952 онд үүсгэн байгуулагдсан цэрэг, зэвсгийн үйлдвэрлэл, аюулгүй байдал, хяналтын систем, сансрын технологи, усан онгоцны үйлдвэрлэл зэрэг чиглэлд БНСУ-ын технологийг дэлхийд төлөөлдөг технологийн компани юм. Хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, ухаалаг камерын хяналтын шийдлүүд дээр дэлхийд тэргүүлэгч компанитай тогтоосон түншлэлээ улам бататгаж, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа.

Хамтдаа бид тод гэрэлтэнэ.✨

17/03/2026

Сүүлийн үед компьютер, зөөврийн компьютерын үнэ нэмэгдэж байгааг олон хүн анзаарч байна. Энэ нь ганц шалтгаанаас биш, харин хэд хэдэн хүчин зүйл давхар нөлөөлсний ....

XVII жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.☺Элгээрээ энх амгалан, төрлөө...
17/02/2026

XVII жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.☺
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин жаргалтай, хийморь золбоо дүүрэн сайхан шинэлээрэй.✨

31/12/2025

Эрхэм харилцагч та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.
Өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан итгэлт түнш та бүхэндээ талархал илэрхийлье.
Ирэх ондоо хамтын амжилт, тогтвортой хөгжил, шинэ боломжуудаар дүүрэн байж, бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлэх болтугай.
***
Season’s Greetings and Happy New Year.
We would like to express our sincere appreciation to our valued partners for the trust and cooperation over the past period.
May the coming year be filled with shared success, sustainable growth, new opportunities, and an even stronger collaboration between us.

We are pleased to announce that we will be participating in the MnNOG-7 technology event.
02/10/2025

We are pleased to announce that we will be participating in the MnNOG-7 technology event.

Бодь Электроникс компани үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд технологийн томоохон арга хэмжээг BE:Vision 2025 AI...
19/09/2025

Бодь Электроникс компани үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд технологийн томоохон арга хэмжээг BE:Vision 2025 AI is changing everything нэртэйгээр амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээгээр Бодь Электроникс компани Монгол хүний амьдралын чанарыг сайжруулах AI технологийг голчилсон 9 брэндийг онцолж байна.

Уг арга хэмжээнд мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын тэргүүлэгч компанийн төлөөллүүд уригдан ирснээс гадна Бодь Электроникс компанийн өнгөрсөн жилүүдэд хамтран ажилласан салбар бүрийн түнш байгууллагууд оролцсоноороо онцлогтой.

Ирэх 30 жилд Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд Боловсрол, Эрүүл мэнд гэсэн үндсэн хоёр салбарт гол анхаарлаа хандуулан ажиллах болсноо зарлан Боловсролын яам, Google for Education, Монголын хувийн сургуулиудын холбоо болон Таван Богд Финанс ББСБ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуран хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

Бодь Электроникс компанийн нийт хамт олонд 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Хамтдаа тод гэрэлтье.

📌“ChromeOS Flex” аяны хүрээнд хуучирсан төхөөрөмж, компьютерт амь оруулах, боловсролын цахим шилжилтийг дэмжих, технолог...
18/09/2025

📌“ChromeOS Flex” аяны хүрээнд хуучирсан төхөөрөмж, компьютерт амь оруулах, боловсролын цахим шилжилтийг дэмжих, технологийн хог хаягдлыг бууруулах,
📌Татварын 1% хөнгөлөлт: Байгууллагын борлуулалтын орлогын 1%-ийн татварын хөнгөлөлтийг ЕБС-д цахим анги тохижуулах хүрээнд Боловсролын яам, Google for Education-ийн албан ёсны түнш байгууллага болох iCORE Co.,Ltd, Бодь электроникс ХХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хэрвээ танай албан байгууллагад эсхүл таны хувийн хэрэглээнд ашиглагддаггүй суурин болон зөөврийн компьютер байгаа бол тухайн компьютерыг дахин амь оруулж үйлдлийн системийг Google Chrome үйлдлийн системээр сольж сурагчид ашиглах боломжийг нээхэд уриалж байна. (Холбоо барих мэдээлэл: [email protected], 77223839)

Хэрвээ танай байгууллага татварын 1% хөнгөлөлтийг хэрхэн зарцуулахаа шийдээгүй байгаа бол 20 хүүхэд дунд нэг компьютер хэрэглэж байгаа цахим боловсролын хүртээмжгүй асуудлыг шийдэхэд хамтран ажиллахыг хүсэж байна. (Холбоо барих мэдээлэл: [email protected], 77223839)

🎉30 жилийн ойн баяраараа Боловсролын цахим шилжилтэд үнэтэй хувь нэмэр оруулж ChromeOS Flex аянд нэгдсэнд, Татварын 1%-ийн хөнгөлөлтийн хүрээнд ЕБС-д цахим анги тохижуулах шийдэл гаргасан Бодь электроникс ХХК хамт олонд баярлалаа.

🇲🇳Түмэн эхийн хэмнэл, технологийн ирээдүй аль аль нь Монголынх. Тулгар төрийн 2234 жилийн ой, Их Монгол улс байгуулагдса...
11/07/2025

🇲🇳Түмэн эхийн хэмнэл, технологийн ирээдүй аль аль нь Монголынх.

Тулгар төрийн 2234 жилийн ой,
Их Монгол улс байгуулагдсаны 819 жилийн ой,
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ой,
Ардын хувьсгалын 104 жилийн ойн баярын мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Дэлгэр сайхан нутагтаа дэнж хотойтол сайхан наадаарай!

Эгдүүтэй инээмсэглэл, Сониуч зан, Мөрөөдлөөр дүүрэн ертөнц.Ирээдүйг бүтээх бяцхан зүрхнүүддээ Хүүхдийн баярын мэнд хүргэ...
31/05/2025

Эгдүүтэй инээмсэглэл, Сониуч зан, Мөрөөдлөөр дүүрэн ертөнц.
Ирээдүйг бүтээх бяцхан зүрхнүүддээ Хүүхдийн баярын мэнд хүргэе!✨🥰

Address

Park Place #901, Chinggis Avenue, Sukhbaatar District
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Bodi Electronics posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Bodi Electronics:

Share