GIS Expert

GIS Expert Газарзүйн мэдээллийн систем

QGIS нь нээлттэй эхийн, үнэгүй газарзүйн мэдээллийн системийн (GIS) програм юм. Энэ програмыг газарзүйн өгөгдөл боловсру...
17/02/2025

QGIS нь нээлттэй эхийн, үнэгүй газарзүйн мэдээллийн системийн (GIS) програм юм. Энэ програмыг газарзүйн өгөгдөл боловсруулах, дүн шинжилгээ хийх, боловсруулах, хэвлэлтийн эх бэлтгэл болон, зайнаас тандан судлахад ю өргөн ашигладаг.

QGIS-ийн гол онцлог:

✅ Үнэгүй, нээлттэй өгөгдөл – ArcGIS шиг GIS программтай адилхан боловч ямар ч лиценз төлбөргүй.
✅ Олон төрлийн өгөгдөл дэмждэг – Shapefile, GeoTIFF, KML, GPX, PostgreSQL/PostGIS, WMS зэрэг олон төрлийн форматтай ажиллана.
✅ Засварлах, шинжилгээ хийх – Вектор болон растер өгөгдөлд дүн шинжилгээ хийх, засварлах, координат систем тохируулах боломжтой.
✅ Нэмэлт өгөгдөлүүд ашиглах – Python хэл дээрх нэмэлт өргөтгөлүүдийг суулган, функционалыг нэмэгдүүлж болно.
✅ хэвлэлийн эх бэлтгэх – Өөрийн хүссэн байдлаар газрын зураг зохиох, хэвлэх боломжтой.
✅ Windows, macOS, Linux дээр ажиллана – Олон үйлдлийн систем дээр дэмжигддэг.

QGIS хаана ашигладаг вэ?
• Байгаль орчин, экологийн судалгаа
• Хот төлөвлөлт, дэд бүтцийн зураглал
• Газар тариалан, мал аж ахуй
• Газар зохион байгуулалт, кадастр гэх мэт.
Илүү ихийг мэдэхийг хүсвэл Like & Share

Ш.Цэгмид (1967) "Монгол орны Физик Газарзүй" цахим номоо доорх Qr ашиглан үнэгүй татаж аваарай 💻Share хийж бусдадаа хүрг...
09/04/2024

Ш.Цэгмид (1967) "Монгол орны Физик Газарзүй" цахим номоо доорх Qr ашиглан үнэгүй татаж аваарай 💻
Share хийж бусдадаа хүргээрэй 👬👭👫

Эх сурвалж: 🫶 Zurkhen-Tiv Nodkhuu Газарзүйн цахим номын сан 🫶

Энэ манайханд их хэрэгтэй application шүү сонирхоод үзээрэй 😇😇😇
06/04/2024

Энэ манайханд их хэрэгтэй application шүү сонирхоод үзээрэй 😇😇😇

Бидний ашиглах “Baigali” апликэшн нь эрин үетэйгээ зохицон техникийн шинэчилсэн хувилбар,олон шинэ үйлдэл, боломжуудаар баяжигдсаар байх болно. Та өөрийн ажиглалт болон зургуудаа апликэшнд оруулах 4 өөр сонголт бүхий боломжийг танд олгож байна. Өнгөрсөн долоо хоногт хийсэн бидний туршилтаар апликешний бүх үйлдлүүд, түүн дотор интернэтгүй орчинд ажиллах горимууд төгс ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Бидний Тосонцэнгэлд хийсэн аяллын дэлгэцийн зургийг энд оруулав. Бид энэ 2 өдрийн хугацаанд аялж явах үедээ нийт 140 гаруй ажиглалтыг хийж оруулсан байна. Сонирхсон хүн бүхэн утасныхаа Playstore-оос шинэчлэлийг нь хийж суулгах боломжтой. Бид апликэшнээ сайжруулах тал дээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа бөгөөд танд цаг алдалгүй мэдээллүүдийг өгөх болно.

GIS Layers буюу ГМС давхаргуудGIS-ийн программуудад орон зайн мэдээллүүдийг дэлгэцэнд харуулж буй өгөгдлүүдийг хэлэх ба ...
05/04/2024

GIS Layers буюу ГМС давхаргууд
GIS-ийн программуудад орон зайн мэдээллүүдийг дэлгэцэнд харуулж буй өгөгдлүүдийг хэлэх ба энд цэг, шугам, талбайг зураглан ангилсан вектор ба хиймэл дагуулаар авсан зураг, байрзүйн зураг, өндрийн тоон загвар гэх мэт растер мэдээ орно.

Geographic Information Systems (GIS) Газарзүйн мэдээллийн систем нь дэлхийн гадаргуу дээрх байршилтай холбоотой мэдээлли...
25/03/2024

Geographic Information Systems (GIS)
Газарзүйн мэдээллийн систем нь дэлхийн гадаргуу дээрх байршилтай холбоотой мэдээллийг үүсгэх, хадгалах, шалгах болон харуулахад зориулагдсан компьютерийн систем юм.

Address

Ikh Nayad Center
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when GIS Expert posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category