Bodi Tour

Bodi Tour 세계를 모험하며 발견하는 중! 잊지 못할 여행을 함께 떠나요. 숨겨진 보석을 찾고, 평생 잊지 못할 추억을 만들어요. #보디투어

 Палеонтлогийн олдвороор дэлхийд эхний 5 байранд багтана. Дэлхий дээр нийт 330 гаруй төрлийн олдвор байсныг одоогоор олж...
30/04/2020


Палеонтлогийн олдвороор дэлхийд эхний 5 байранд багтана. Дэлхий дээр нийт 330 гаруй төрлийн олдвор байсныг одоогоор олж тогтоосон бөгөөд түүний 16% буюу 66-67 төрөл нь Монголоос олдсон юм. Америк, Зөвлөлт, Польшийн судалгааны багуудын амжилтуудыг Япон Солонгостой хамтарсан судлаачид үргэлжлүүлж палеонтлогын гайхалтай олдворуудыг илрүүлсээр байна.

.
Монгол нутаг дэвсгэр дээр үлэг гүрвэлийн орчин үеийн анхны судалгааг 1920-1924 онд Америкийн Байгалын түүхийн музейн “Төв азийн судалгааны баг” хийжээ. Гол зорилго нь бич, хүн хоёрын тасарсан холбооны талаар олж судлах, түүний хажуугаар Төв Азийн ургамал судлал, амьтан судлал, археологи, геологи, экологийн гэх мэт өргөн хүрээг хамарсан. Тэд палеонтлогийн судалгаанд гайхалтай нээлтүүдийг санамсаргүй хийж тэр нь амжилтанд хүрсэн юм. “Монголын говь бол палеонтлогийн асар том музей юм байна” гэдгийг дэлхийд зарлаж, дэлхийн газарзүйн тэмдэглэгээнд “Говь” гэдэг үгийг “GOBI” гэж оруулсан гавъяатай. Тэдний олсон үлэг гүрвэлийн яснууд эдүгээ New York ийн байгалийн түүхийн музейд монголоор овоглон хадгалагдаж байдаг. Мөн тэдний судалгааг дэлхийд мөнхөлсөн газар бол “Flaming Cliff" буюу “Асаж буй толгод” нэрээр дэлхийд алдаршсан #Баянзаг юм.
Эндрюсийн экспедици 1922 оны хавар монголд дахин ирж судар бичгийн хүрээлэнтэй хамтран одоогийн Баянхонгор, Өмнөговь аймгийн нутгаас хирс маягийн аварга үлэг гүрвэл (Baluchitheriym), тоть хошуут үлэг гүрвэл (Psittacasour protinguanoddon) зэргийг нээж олжээ.


.
1923 онд судалгааны баг монголд гурав дахь удаагаа ирж #Баянзагт малтлага хийхдээ үлэг гүрвэлийн өндөг бүхий үүр, шинэ төрлийн үлэг гүрвэл Овираптор, Велосираптор, Суорорнифойдес-ийг нээжээ. Овираптор нь шүдгүй боловч бусад үлэг гүрвэлийнхээ өндгийг хулгайлан иддэг байжээ. Багийн гишүүн Жорж Оулсоны олсон үлэг гүрвэлийн өндөгийг тухайн үедээ “аварга том шувууны өндөг байна” гэж таамаглажээ. Америкт буцаж очоод шинжилж үзэхэд үлэг гүрвэлийн яс дотор нь байсан юм. Ингэж анх үлэг гүрвэл өндөг гаргадаг гэдгийг нээсэн. Гайхамшигт амжилтандаа урам орсон Р.Эндрюс-н багийхан 1924, 1925 онуудад дахин ирэхийг хүссэн боловч Монголд Зөвлөлтийн нөлөө ихэссэн учраас ажиллах аргагүй болсон юм.


Дэлхийн 2-р дайны дараа Палеонтлогийн судалгаа дахин сэргэж 1946-1949 онд Оросын Палеонтлогийн экспедици олон төрлийн үлэг гүрвэл, хирс хөхтөн, матар, мэлхий зэрэг амьтдыг илрүүлсэн байна. Тэд #Нэмэгт уулнаас урьд өмнө нь олдож байгаагүй 30м өндөр, өвсөн тэжээлт, 4 хөлт үлэг гүрвэлийг анх удаа нээсэн учраас олдсон газрын нэрийг оролцуулан Нэмэгтсаурус (Nemegtosaurus) гэж нэрлэжээ. Түүний дараа махан идэшт Тарбозавр (Tarbosaurus), хуягт Таларурус (Talarurus), нугасан хошуут Сауролопус (Saurolophus) гэх мэт үлэг гүрвэлүүдийг илрүүлжээ. 1960-1970 онд Польш Монголын хамтарсан багын хайгуул хийгдсэнээс хамгийн алдартай нь “Төгрөгийн ширээ”-гээс олсон “Fighting Dinosaurs” буюу “Ноцолдож буй үлэг гүрвэл” нэртэй олдвор юм. Монгол ардчилалд шилжсэний дараа 1995 онд Монгол Японы хамтарсан экспедици “Протосератоп үлэг гүрвэлийн бөөнөөр үхсэн зулзага” бүхий олдворыг нээсэн юм. Монголын эрдэмтэн судлаач, академич Р.Барсболд 1990 оноос хойш Монголоос олдсон гайхамшигт олдворуудаас бүрдсэн “Монголын үлэг гүрвэл, тэдгээрийн орчин” нэртэй үзэсгэлэнг Унгар, Итали, Франц, Австри, Герман, Англи, испани, Египет, Дани, Финлянд, Португали, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудад гаргасан.

Сум Хѳх бүрд.Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн Адаацаг суманд гурван горхиор сэлбэгдэх Сум хөх бүрд хэмээх нуур би...
18/08/2019

Сум Хѳх бүрд.
Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн Адаацаг суманд гурван горхиор сэлбэгдэх Сум хөх бүрд хэмээх нуур бий. Нуурын дунд орших жижиг арал дээр XYI-XYII зууны үед баригдсан чулуун цайзын туурь байдаг.

Эрт цагт Төвдийн томоохон ноёны хүү ирж Монголчуудаар өөртөө чулуун цайз бариулж байхдаа баригдан нутаг руугаа буцсан түүхтэй. Энэхүү цайзын урд хэсгээр 8 метрийн өргөнтэй, 10 метрийн урттай 4 хэсгээс бүрдсэн нийт 40 гаруй метр урт хэрэм босгосон нь тухайн үедээ томдоо тооцогдохуйц байжээ. Хэдийн баригдаад эхэлсэн энэ цайз дээвэр, оройгүй үлдэхэд олон удаа дээвэр барьсан ч аянганаас үүдэн дээвэр нь тогтоогүй гэдэг.
Цайзын зүүн урд холгүй орших тэгш талаар хүрээлэгдсэн, эртний булш хиргисүүртэй, улиасан шугуйн хавцалтай Бага газрын чулуу үргэлжилнэ.
Эртний энэ туурьд Говийн ноён хутагт Данзанравжаа Саран хөхөө жүжгээ нэгэн цагт тавьж байсан түүх буй.

Цайзыг барьсан чулууг нэгэн үе нутгийн ардууд зөөж малын хашаа хороо хийж байсан ч олон жилийн түүхийг агуулж одоог хүртэл байсаар...

06/08/2019

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Bodi Tour posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share