Altex Digital Solutions

Altex Digital Solutions Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Altex Digital Solutions, Information Technology Company, Ulaanbaatar.

Алтекс Дижитал Солюшнс — Дижитал эринд таны найдвартай түнш.

Бид мэдээллийн технологийн шийдэл, программ хангамжийн цогц үйлчилгээг санал болгож, бизнесүүдийн дижитал шилжилтийг хурдасгах зорилготой стартап компани юм.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! 💐💐
08/03/2026

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! 💐💐

📱 Samsung-ийн Galaxy S26 цуврал нь зөвхөн комманд биелүүлдэг бус хэрэглэгчийн үйлдлийг урьдчилан таамаглаж, бие даан ажи...
26/02/2026

📱 Samsung-ийн Galaxy S26 цуврал нь зөвхөн комманд биелүүлдэг бус хэрэглэгчийн үйлдлийг урьдчилан таамаглаж, бие даан ажилладаг "Agentic AI" эрин үеийг эхлүүлж байна. Шинээр нэмэгдсэн "Now Nudge" функц нь таны мессеж, хуанлид үндэслэн зураг илгээх эсвэл уулзалт товлох зэрэг үйлдлүүдийг автоматаар санал болгож хэрэглэгчийн өдөр тутмын ажлыг хөнгөвчлөхөд чиглэжээ.

🗂 Шинэ загварууд нь Snapdragon 8 Elite Gen 5 чипээр тоноглогдсон бөгөөд хиймэл оюуны тооцоолол хийх чадамж (NPU) нь өмнөх загвараас 39%-иар өссөн байна. S26 Ultra загвар нь 16GB RAM-тай болж шинэчлэгдсэн нь AI функцуудыг гацалтгүй, хурдан ажиллуулах нөхцөлийг бүрдүүлсэн төдийгүй халах асуудлыг шийдэх сайжруулсан хөргөлтийн системтэй болжээ.

🛡 S26 Ultra загварт дэлхийн анхны "Privacy Display" буюу нууцлалын дэлгэцийг нэгтгэж өгсөн байна. Энэхүү технологи нь дэлгэц дээрх контентыг зөвхөн эгц өнцгөөс харагдахуйц болгож, хажууд байгаа хүн харахаас сэргийлдэг. Энэ нь Samsung компани хиймэл оюуны хүчийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчийн хувийн мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарч байгааг харуулж байна.

📍 Samsung нь AI салбарт Google, Perplexity зэрэг компаниудтай хамтран олон төрлийн "AI туслах" сонголтыг санал болгож байгаа нь Apple-ийн удаашралтай байгаа Siri-ийн шинэчлэлээс түрүүлж алхах оролдлого юм. Гэсэн хэдий ч технологийн эдгээр шинэчлэлүүдтэй холбоотойгоор S26 цувралын үнэ өмнөхөөсөө $100-аар нэмэгдэж зах зээлд өндөр үнэтэй төхөөрөмжийн ангилалд Apple-тай ширүүн өрсөлдөж байна.

🗂 DeepSeek компани шинэ загвараа Nvidia-ийн хамгийн хүчирхэг Blackwell чип дээр суурилан туршсан болохыг АНУ-ын засаг за...
24/02/2026

🗂 DeepSeek компани шинэ загвараа Nvidia-ийн хамгийн хүчирхэг Blackwell чип дээр суурилан туршсан болохыг АНУ-ын засаг захиргаанаас мэдэгдлээ. Энэхүү чип нь АНУ-ын экспортын хяналтын дагуу Хятад руу нийлүүлэхийг хатуу хориглосон технологи бөгөөд уг үйлдэл нь олон улсын худалдааны хориг арга хэмжээг ноцтой зөрчсөн хэрэг болж байна.

🛡 DeepSeek-ийн ашиглаж буй Blackwell чипнүүд нь БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны нууцлаг дата төвд кластер хэлбэрээр байрлаж байгаа аж. Уг шинэ загвараар Хятадын компаниуд барууны технологийн ололтыг ашиглан маш бага зардлаар тэдний түвшинд хурдтай дөхөж очиж байгаагийн илрэл юм.

🌐 Вашингтон дахь БНХАУ-ын элчин сайдын яамнаас мэдэгдэхдээ, АНУ-ыг үндэсний аюулгүй байдал гэх ойлголтыг хэтрүүлэн ашиглаж, эдийн засаг, технологийн асуудлыг улс төржүүлж байна хэмээн эсэргүүцлээ. DeepSeek болон Nvidia компаниуд одоогоор албан ёсны тайлбар өгөхөөс татгалзаад байгаа ч энэ хэрэг АНУ-Хятадын технологийн дайныг улам хурцатгах нь тодорхой байна.

💿🐎 Технологийн шинэ соргог шийдэл мэдээллийн эрин зуунтай хамт алхдаг уншигч та бүхэндээ Сар шинийн мэнд хүргэе !Altex D...
17/02/2026

💿🐎 Технологийн шинэ соргог шийдэл мэдээллийн эрин зуунтай хамт алхдаг уншигч та бүхэндээ Сар шинийн мэнд хүргэе !

Altex Digital Solutions

🍎 Apple компани үйлдлийн системийнхээ хамгийн сүүлийн үеийн iOS 26.3 хувилбарыг албан ёсоор танилцууллаа. Энэ удаагийн ш...
12/02/2026

🍎 Apple компани үйлдлийн системийнхээ хамгийн сүүлийн үеийн iOS 26.3 хувилбарыг албан ёсоор танилцууллаа. Энэ удаагийн шинэчлэл нь зөвхөн iPhone-ийн дотоод функцийг сайжруулахаас гадна бусад үйлдлийн систем болон гуравдагч талын төхөөрөмжүүдтэй харилцан ажиллах нөхцөлийг бүрдүүлснээрээ технологийн ертөнцөд онцлох үйл явдал болж байна.

📱 Хэрэглэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байсан "Transfer to Android" функц энэ хувилбарт багтжээ. Хэрэглэгчид iPhone-оос Android систем рүү өөрийн зураг, видео, харилцах хаяг, зурвасын түүх болон тэмдэглэлүүдээ ямар нэгэн нэмэлт кабель ашиглахгүйгээр утасгүй сүлжээгээр шууд дамжуулах боломжтой болов. Энэхүү алхам нь Apple-ийн "хаалттай экосистем"-ийг илүү нээлттэй болгож хэрэглэгчдэд платформ хооронд чөлөөтэй шилжих боломжийг олгож буй хэрэг юм.

.3

🌐 Амазон компани AWS салбараараа дамжуулан хэвлэн нийтлэгчид болон AI хөгжүүлэгчдийг холбосон албан ёсны платформ байгуу...
10/02/2026

🌐 Амазон компани AWS салбараараа дамжуулан хэвлэн нийтлэгчид болон AI хөгжүүлэгчдийг холбосон албан ёсны платформ байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь хэвлэлийн компаниуд өөрсдийн оюуны өмчийг (мэдээ, нийтлэл) AI загвар сургах зорилгоор худалдаж орлого олох боломжийг бүрдүүлэх аж.

🔄 Тус компани энэхүү платформыг өөрийн AI экосистемийн нэг хэсэг гэж үзэж байгаа бөгөөд үүнийг Bedrock болон Quick Suite зэрэг үндсэн хэрэгслүүдтэйгээ нэгтгэн ашиглаж болох бүтээгдэхүүнээр тодорхойлсон байна. Ингэснээр хөгжүүлэгчид сургалтын өгөгдөл худалдаж авах түүнийгээ AI загвартаа ашиглах үйл явцыг нэг дор AWS-ээс шийдэх боломжтой болох юм.

🎥 Amazon MGM студи нь кино бүтээх асар өндөр зардлыг хэмнэх ажлын явцыг хурдасгах зорилгоор "AI Studio" багийг байгуулан...
05/02/2026

🎥 Amazon MGM студи нь кино бүтээх асар өндөр зардлыг хэмнэх ажлын явцыг хурдасгах зорилгоор "AI Studio" багийг байгуулан ажиллаж байна. Тухайлбал, "House of David" цувралын 2-р улирлын тулаант хэсгүүдийг AI ашиглан бага зардлаар, илүү өргөн цар хүрээтэйгээр бүтээжээ.

🤳 Тус баг нь ердийн хэрэглээний AI-аас ялгаатай нь найруулагчдад шаардлагатай нарийн хяналтыг олгож дүрүүдийн харагдах байдлыг үзэгдэл бүрт тогтвортой хадгалж салбарын мэргэжлийн программуудтай (VFX гэх мэт) саадгүй хоршин ажиллах боломжууд багтаж байгаа юм.

👩‍💻 Amazon сүүлийн үед хийсэн 30,000 ажилтны цомхотголоо AI-ийн үр ашигтай байдалтай холбон тайлбарлаж байгаа нь Холливудын уран бүтээлчдийн дунд болгоомжлол үүсгээд байна. Гэсэн хэдий ч компани нь AI уран бүтээлчдийг орлох бус харин тэдний бүтээлч сэтгэлгээг дэмжих "туслах хэрэгсэл" болгон ашиглана гэдгээ мэдэгдсэн билээ.

🌐 Google Cloud болон Liberty Global компаниуд AI чиглэлээр 5 жилийн хугацаатай хамтралын гэрээ байгууллаа. Энэхүү хамтын...
03/02/2026

🌐 Google Cloud болон Liberty Global компаниуд AI чиглэлээр 5 жилийн хугацаатай хамтралын гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Google-ийн Gemini AI загварууд болон бусад cloud технологийн хэрэгслүүдийг Liberty Global-ийн Европ дахь салбаруудад нэвтрүүлэхээр болжээ.

🧐 Уг хамтын ажиллагааны хүрээнд Liberty Global-ийн Европ дахь салбаруудаар Google-ийн техник хангамжийн борлуулалтыг нэмэгдүүлэхээс гадна сүлжээний аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг нь автоматжуулах технологиудыг нэвтрүүлэх ба мөн талууд Liberty-ийн дата төвүүдийн нөөц боломжийг Google Cloud-ийн дэд бүтцэд ашиглах чиглэлээр хамтран ажиллах аж.

✍️ Одоогийн байдлаар харилцаа холбооны салбарын операторууд шилэн кабель болон 5G-д их хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр байгаа тул сүлжээний зардлаа бууруулж орлогын шинэ эх үүсвэр бүрдүүлэхийн тулд хиймэл оюуны түншлэлүүдийг эрчимтэй байгуулж байна.

🌐 SpaceX компани нь 2026 оны 6-р сарын дундуур хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгохоор хэлэлцэж байна. Ойролцоог...
29/01/2026

🌐 SpaceX компани нь 2026 оны 6-р сарын дундуур хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгохоор хэлэлцэж байна. Ойролцоогоор $1.5 их наядын үнэлгээтэйгээр $50 тэрбум хүртэлх хөрөнгө босгохыг зорьж байгаа бөгөөд хэрэв амжилттай хэрэгжвэл дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO болох юм. Одоогоор "Bank of America", "Goldman Sachs" тэдгээртэй ижил түвшний Уолл Стритийн дөрвөн томоохон банк энэхүү түүхэн хэлцлийг удирдахаар бэлтгэж байна.

🏬 Компани ийнхүү стратегийн өөрчлөлт хийж байгаа нь "Starlink" хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээ ашигтай ажиллаж зах зээлд амжилт олсонтой шууд холбоотой ба Маск SpaceX-ийг удаан хугацаанд хувийн компани хэвээр үлдээхийг илүүд үзэж байсан ч сансрын технологийн эрэлт хэрэгцээ огцом өсөж, үнэлгээ нь нэмэгдсэн тул олон нийтээс хөрөнгө босгох нь "Starship" болон сансарт суурилсан дата төвүүд зэрэг ирээдүйн мега төслүүдийг санхүүжүүлэх боломжийг олгоно гэж үзжээ.

📊 Хэрэв SpaceX $1.5 их наядын үнэлгээнд хүрч чадвал Саудын Арабын "Aramco"-ийн тогтоосон дээд амжилтыг эвдэж хаалттай салбарт тооцогддог сансрын эдийн засгийг дэлхийн санхүүгийн зах зээлийн төвд авчрах чухал алхам хэмээн шинжээчид үзэж байна.

🌐 Дата төвүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх дэлхий нийтийн чиг хандлага нь Intel-ийн уламжлалт сервер чипүүдийн эрэлтийг о...
22/01/2026

🌐 Дата төвүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх дэлхий нийтийн чиг хандлага нь Intel-ийн уламжлалт сервер чипүүдийн эрэлтийг огцом өсгөжээ. 2025 оны сүүлийн улиралд тус компанийн дата төвийн бизнес 30%-иар өсөж 4.43 тэрбум ам.долларт хүрсэн байх магадлалтай байна. Энэ нь Nvidia зэрэг компаниудын график процессоруудтай (GPU) зэрэгцэн Intel-ийн төв процессор (CPU) зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.

📝 Intel өөрийн хамгийн дэвшилтэт 18A үйлдвэрлэлийн технологиор "Panther Lake" чипүүдийг нийлүүлж эхэлсэн нь эргэлтийн цэг боллоо. Мөн Nvidia-гаас 5 тэрбум ам.доллар SoftBank-аас 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авсан нь компанийн санхүүгийн чадамжийг бэхжүүлж, чип үйлдвэрлэлийн салбарт эргэх итгэлийг хөрөнгө оруулагчдад төрүүлжээ.

🌐 Британийн парламентын Санхүүгийн хорооноос тус улсын хяналтын байгууллагуудыг технологийн хөгжлөөс хоцорч хэт ажиглагч...
20/01/2026

🌐 Британийн парламентын Санхүүгийн хорооноос тус улсын хяналтын байгууллагуудыг технологийн хөгжлөөс хоцорч хэт ажиглагчийн байр суурьтай болж байна гэж шүүмжилжээ. Тэд банкуудыг алгоритмаас үүдэлтэй зах зээлийн гэнэтийн савлагаанд хэр бэлтгэлтэй байгааг шалгах "AI-д суурилсан стресс тест"-ийг нэвтрүүлэхийг уриалав. Хэрэв хиймэл оюунаас үүдэлтэй томоохон хямрал тохиолдвол санхүүгийн систем түүнийг даван туулах бэлтгэлгүй байгааг хорооны дарга Мег Хиллиер анхааруулсан байна.

📱 Өнөөгийн байдлаар Британийн санхүүгийн компаниудын 75% нь AI-г зээл олгох, даатгал тооцох зэрэгт ашиглаж байна. Гэвч зөвхөн мэдээлэл боловсруулдаг бус бие даан шийдвэр гаргаж үйлдэл хийдэг "Agentic AI" нэвтэрч эхэлсэн нь шинэ төрлийн аюулыг дагуулж байна. Энэ нь зээлийн шийдвэрийг ойлгомжгүй болгох алгоритмын ялгаварлан гадуурхалтаар зарим хэрэглэгчдийг санхүүгийн үйлчилгээний гадна үлдээх мөн зохицуулалтгүй чатботуудаар дамжуулан буруу зөвлөгөө өгөх зэрэг эрсдэлийг үүсгэх аж.

🏦 Санхүүгийн салбар AI болон үүлэн тооцооллын үйлчилгээ авахдаа АНУ-ын цөөн хэдэн технологийн томоохон компаниудаас хэт хамааралтай байгаа нь системийн нэг цэгт үүсэх эмзэг байдлыг бий болгож байгаагаас гадна AI-д суурилсан арилжааны системүүд зах зээл дээр бүгд нэгэн зэрэг ижил тушаал өгснөөр санхүүгийн хямралыг хиймлээр хурдасгах аюултайг шинжээчид анхааруулав.

📩 Google компани Gemini аппликэйшнд хэрэглэгчийн цахим шуудан, зураг, хайлтын түүх зэрэг мэдээлэлд үндэслэн дүгнэлт хийх...
15/01/2026

📩 Google компани Gemini аппликэйшнд хэрэглэгчийн цахим шуудан, зураг, хайлтын түүх зэрэг мэдээлэлд үндэслэн дүгнэлт хийх чадвартай "Personal Intelligence" бета функцийг танилцууллаа. Энэхүү шинэчлэл нь Gemini-д хаанаас хайхыг заалгалгүйгээр нөхцөл байдлын сэдвийг ойлгодог болсон гэсэн үг юм. Жишээлбэл зургийн сангаас машины дугаар шүүх эсвэл аяллын зурагт үндэслэн дугуй санал болгох зэргээр илүү идэвхтэй, хувь хүнд тохирсон хариулт өгөх чадвартай болжээ.

🧐 Хэрэглэгчийн нууцлалыг хамгаалах үүднээс уг функцийг анхнаас нь идэвхгүй "унтраасан" байдлаар гаргаж байгаа бөгөөд хэрэглэгчид аппликэйшнуудаа холбох эсэхээ өөрсдөө сонгох боломжтой. Google-ийн зүгээс Gemini нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хиймэл оюуны моделио сургахад шууд ашиглахгүй харин зөвхөн тухайн асуултад хариулах лавлагаа болгон ашиглаж хариулт дээрээ тулгуурлана гэдгийг онцоллоо.

💼 Одоогоор энэхүү боломж зөвхөн АНУ-ын Google AI Pro болон AI Ultra төлбөртэй хэрэглэгчдэд нээлттэй байгаа ч цаашид бусад улс орнууд болон үнэгүй хувилбарт нэвтрэхээр төлөвлөгджээ. Энэ нь Gemini-ийг зөвхөн чатбот биш Google-ийн экосистем дотор ажилладаг жинхэнэ "хувийн ухаалаг туслах" болгох чиглэлд хийгдсэн том алхам болж байна.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97675057775

Alerts

Be the first to know and let us send you an email when Altex Digital Solutions posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Altex Digital Solutions:

Share