20/04/2021
10 Жил 10 Баримтын дараагийн цувралыг хүргэж байна 🎉
"Айтүүлс ХК дээр 500TB Дата хадгалагдаж байна" ♾
Үүний 50% нь сүүлийн 3 жилийн дотор бий болсон. 500TB датаг сонирхолтой хэмжүүрээр хэмжвэл 👇
▪ Нэг Терабайт нь = Мянган Гигабайт буюу 10 ^12 (1,000,000,000,000) байттай тэнцэх нэгжийг хэлнэ.
▪ 500TB Дата мэдээллийг HD кино хэлбэрээр үзвэл 8333 өдөр тасралтгүй үзэх хэмжээ юм 🤩
▪ Харин номоор хэмжвэл Дайн ба Энх номыг 168'960'000 удаа хувилсантай тэнцүү хэмжээ юм. 📚
Олон улсын ТIER -II стандартад нийцсэн, өндөр хурдны интернетийн сүлжээ, нөөц холболт, дизель цахилгааны нөөц эх үүсвэр, цахилгаан хангамжтай дата төвд байршуулсан өндөр хүчин чадалтай сервер, сүлжээний болон нууцлалт хамгаалалтын тоног төхөөрөмжүүдэд суурилан дата төвийн байршуулалтын үйлчилгээг үзүүлдэг. ♾