15/10/2026
МТҮП БОЛОН B-TECH TECHNOLOGY КОМПАНИ ХАМТРАН ХИЙМЭЛ ОЮУН УХААН, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТУУДЫГ ЗАРЛАЛАА 🚀
📌 Мэдээллийн Технологийн Үндэсний Парк болон B-Tech Technology компани хамтран иргэдийн дижитал ур чадварыг хөгжүүлэх, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор анхан шатны гурван төрлийн сургалтын бүртгэлийг эхлүүллээ.
✅ “Мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны хэрэглээ” сургалтуудыг мэдээллийн технологийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай, цахим засаглалын магистр Д.Өсөхбаяр удирдан явуулна. Тус сургалтаар оролцогчид мэдээллийн технологийн суурь мэдлэгээ дээшлүүлж, хиймэл оюун ухааны үндсэн ойлголт, хэрэглээтэй танилцахын зэрэгцээ дижитал хэрэгслүүдийг өдөр тутмын ажил, амьдралдаа үр дүнтэй ашиглах практик ур чадвар эзэмшинэ.
✅ “Хиймэл оюун ашиглан программ бүтээх” сургалтыг мэдээллийн технологийн салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн багш, программист А.Отгонбаяр удирдан явуулна. Тус сургалт нь программчлалын мэргэжлийн суурь мэдлэггүй иргэдэд ч хиймэл оюун ухааны тусламжтай программ хангамж бүтээх арга барилыг анхан шатнаас нь суралцах боломжийг олгоно.
📅 СУРГАЛТЫН ХУВААРЬ:
- Мэдээллийн технологи: 11/02–11/16 | Даваа, Лхагва, Баасан
- Хиймэл оюун ухааны хэрэглээ: 11/03–11/17 | Мягмар, Пүрэв, Бямба
- Хиймэл оюун ашиглан программ бүтээх: 11/03–11/17 | Мягмар, Лхагва, Бямба
🕘 Цаг: 09:00–12:00
📍 Байршил: Мэдээллийн технологийн үндэсний парк, IAC Room-1
💻 Хэлбэр: Танхим болон онлайн
🔗 Бүртгэл: https://forms.gle/t3bLwmn33HdTVLHy7
📞 Холбоо барих: 8089-0893
📢 Сургалтын суудлын тоо хязгаартай тул бүртгэлдээ амжиж хамрагдаарай!
Хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн мэдлэгээ өргөжүүлж, орчин үеийн дижитал ур чадварыг практикт эзэмшихийг хүссэн хүн бүрийг сургалтад хамрагдахыг урьж байна.
#МэдээллийнТехнологийнҮндэснийПарк #ХиймэлОюунУхаан #сургалт