24/05/2024
Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Ховд аймгуудын зорилтот 36 сумдад 3 үгт хаягийг таниулж, what3words апп-г хэрэглэх талаар мэдээлэл хүргэх аян амжилттай зохион байгуулагдсанд бид их баяртай байна ❤️
Улсын Онцгой Комисс (УОК), Хүүхдийг Ивээх Сан (ХИС) хамтран What3words буюу Гурван үгт хаягийг олон нийтэд таниулж, гар утсандаа хэрхэн татаж авч, суулгах талаар мэдээлэл хүргэх зорилготой 10 долоо хоногийн аяныг 2024 оны 01-р сарын 29-нөөс 4-р сарын 05-ны хооронд Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Ховд аймгийн зорилтот 36 сумдад зохион байгууллаа. Аяныг Аймгийн Онцгой Комисс (АОК)-ын дэмжлэгтэйгээр Сумын Онцгой Комисс (СОК) болон Ерөнхий боловсролын сургууль (ЕБС), Мэргэжлийн боловсролын сургууль дээрх хүүхдийн оролцооны Энтрепренер клуб, ЕБС-ийн дэргэдэх Өсвөрийн аврагч болон Өсвөрийн санхүүч клубүүд хамтран зорилтот сумдад амжилттай хэрэгжүүлэв.
https://savethechildren.mn/?p=17930&lang=mn