10/10/2026
MSI RTX 5070 Ti “Frieren: 4.7 саяар манайд ирлээ.
2026 оны 3-р сард танилцуулагдсан. MSI GeForce RTX 5070 Ti FRIEREN EDITION OC нь 16GB GDDR7, 8,960 CUDA цөм, TRI FROZR гурван сэнстэй хөргөлтэй бөгөөд MSI GAMING TRIO цувралд суурилжээ.
Энэ загварын хамгийн сонирхолтой онцлог нь график картын арын металл хавтан дээрх халуунд мэдрэмтгий тусгай зураг юм. Карт халж эхлэхэд анимэгийн гол дүрүүдийн нэг Химмелийн хэлсэн үг тодрон гарч ирж, хөрөх үед аажмаар бүдгэрдэг. Мөн тусгай загвартай хөнжил дагалдах бөгөөд MSI уг анимагийн сэдэвтэй гар, хулгана, mousepad зэргийг цуглуулгаар гаргасан байна.
Албан ёсны бичлэгээс нь үзээрэй.