22/05/2026
MOSA-ийн гишүүн байгууллага Able / Эйблсофт ХХК нь гишүүнчлэлээ сунгаж, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаад талархал илэрхийлье.
"Эйблсофт ХХК" нь 2010 оноос хойш хүний нөөцөд суурилсан байгууллагын удирдлагын цогц системийг тасралтгүй хөгжүүлэн ажиллаж байна. Тус компани нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчийн туршлага, байгууллагын бодит хэрэгцээнд тулгуурлан бүтээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн урсгалыг сайжруулах, удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор хөгжүүлж ирсэн.
Тус компани нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарч, ISO 9001 (чанарын менежментийн тогтолцоо), ISO 27001 (мэдээллийн аюулгүй байдлын стандарт) олон улсын стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар тус компани нь Хүний нөөцийн удирдлага, Цаг бүртгэл, Баримт бичгийн удирдлагын систем, Ажил хэрэг зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын онцлогт нийцүүлэн хөгжүүлж, зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна. Одоогийн байдлаар 900 гаруй байгууллага, 50,000 орчим хэрэглэгч тус цогц системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглан бүтээмжээ нэмэгдүүлсээр байна
https://web.able.mn/