03/11/2016
Дижитал Гүрү ХХК нь шинэ бүтээгдэхүүний маркетинг, медиа, борлуулалт, зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр ажиллах “Төслийн Менежер”-ийн ажлын байрыг нээлттэйгээр зарлаж байна. Танд хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц тогтмол цалингийн систем, ажлын санаачлага, бүтээгдэхүүнээс хамаарсан нэмэлт цалин бусад нөхцөл хүлээж байна.
Ажлын байр:
-Байнгын, бүтэн цаг
Цалин:
-Тохиролцоно
Нийтлэг шаардлага:
-Хувийн зохион байгуулалт болон цагийн менежмент сайтай байх
-Хэрэгцээ шаардлагыг мэдэрч түүнд зохицож ажилладаг
-Удирдан зохион байгуулах чадвартай
-Харилцааны өндөр ур чадвартай
-Багаар болон бие даан ажиллах чадвартай
Мэргэжил, Мэргэшил:
-Маркетинг, Менежмент, Бизнес удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
-Англи хэлний бичгийн болон ярианы мэдлэгтэй байвал зохих (бусад хэлний мэдлэгтэй байж болно)
Туршлага:
-Мэргэжлээрээ бизнес, маркетинг, борлуулалт үйлчилгэний салбарт ажилласан туршлагатай байх
-Маркетинг, борлуулалт, шинэ бүтээгдэхүүний төсөл дээр ажиллаж байсан туршлагатай байх
-Гадаад болон дотоодоос бүрдсэн багт ажиллаж байсан туршлагатай байх (баг удирдаж байсан бол давуу тал болно)
-Англи хэл дээрх төсөлд ажиллаж байсан бол давуу тал болно
Ур чадвар
-Нөхцөл байдлыг задлан шинжилж, логик дүгнэлт хийх, шийдвэр гаргах чадвартай байх
-Төслийн санал, тайлан, төлөвлөгөө боловсруулах чадвартай байх
-Төслийн төлөвлөгөөний дагуу маркетинг, борлуулалт хийх чадвартай байх
-Төслийн хэрэгжилт, явцад хяналт тавьж ажиллах чаввартай байх
Бүрдүүлэх материал:
-Ажлын товч намтар CV
-Мэргэжлийн диплом
-Иргэний үнэмлэхний хуулбар
-Бусад холбогдох материал
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүстэй холбогдоно.
Сонирхож байгаа хүмүүс өөрийн материалыг “Ажилд орох хүсэлт” гэсэн гарчигтайгаар [email protected] хаягаар явуулна уу.
Лавлах утас: 976-99181101