Aiax.mn

Aiax.mn Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Aiax.mn, Computers & Internet Website, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, СТӨ 801, Ulaanbaatar.

FACEBOOK ЦАХИМ ТӨЛБӨРИЙН СИСТЕМЭЭ ТАНИЛЦУУЛЛААДэлхийн томоохон нийгмийн сүлжээний нэг “Facebook” цахим төлбөр тооцооны с...
01/12/2019

FACEBOOK ЦАХИМ ТӨЛБӨРИЙН СИСТЕМЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

Дэлхийн томоохон нийгмийн сүлжээний нэг “Facebook” цахим төлбөр тооцооны системийн танилцуулгаа цахим хуудастаа байршуулсан байна. Танилцуулгад “Facebook Pay” систем нь нийгмийн сүлжээгээр илүү хялбар, хүртээмжтэй, аюулгүй арилжаа хийхэд тусална.

Мөн энэ системээр хийх төлбөр тооцоог “Facebook”, “Messenger”, “Instagram”, “WhatsApp” програмуудаар дамжуулан хийх боломжтой болж байна. Бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст бизнесээ өргөжүүлэхэд, мөн интернэтээр бараа бүтээгдэхүүн худалдан авах, зарж борлуулахад тусалж чадна гэдэгт итгэж байгаа хэмээн дурдагжээ.

via updown

ОНЛАЙН СУРГАЛТ ТАНЫ МЭРГЭЖИЛ, УР ЧАДВАРЫГ ХЭРХЭН ДЭЭШЛҮҮЛЭХ ВЭ?+ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРАЛЦАЖ СЕРТИФИКАТ АВАХ БОЛОМЖТОЙ 10 ОНЛА...
21/11/2019

ОНЛАЙН СУРГАЛТ ТАНЫ МЭРГЭЖИЛ, УР ЧАДВАРЫГ ХЭРХЭН ДЭЭШЛҮҮЛЭХ ВЭ?+ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРАЛЦАЖ СЕРТИФИКАТ АВАХ БОЛОМЖТОЙ 10 ОНЛАЙН КУРС

Дэлхий ертөнц техник технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн онлайн сургалт өнөөдөр улам бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд олон арван онлайн хичээлүүд дэлхий даяар тогтмол явагдаж байгаа нь сурах үйл явцыг илүү хөнгөн бас илүү хямдаар авах боломжийг олгож байна. Онлайн сургалтад яагаад дэлхийн сая сая хүмүүс хамрагдаж байна вэ? Энэ нь мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, карьераа ахиулахад ямар давуу талтай вэ? Боловсролын ирээдүйн чиг хандлага ямар байх бол?
Онлайн сургалтын давуу талууд юу вэ?

Сүүлийн жилүүдэд Интернетийн нөлөөнөөс хамаарч дэлхийн өсөлт ч шалтгаалж, хүмүүс амьдралын хэв маяг улам л хурдассаар байна. Бид суралцахад дор хаяж амьдралынхаа 30-аад хувийг зарцуулдаг бөгөөд илдгүй хөрөнгө мөнгө ч зарлагаддаг. Харин олайнаар суралцахдаа та дээрх асуудлуудыг амархан аргаар шийдэж чадах юм. Үнэн хэрэгтээ, онлайнаар сурахад та хичээл дээрээ ямар ч материалыг хялбар, хурдан авах бөгөөд танд зөвхөн компьютер л байхад дэлхийн хаанаас ч хүссэн хичээлээ хэзээ ч суралцах боломжтой.

Зайны сургалтын стратеги зорилго нь ямар нэгэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй болон мөнгө санхүүгийн асуудалтай, их дээд сургуулиудад суралцах боломжгүй хүмүүст мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологийг ашиглах замаар боловсрол эзэмших тэгш боломжийг хангаж өгдөг. Энэ нь бүх шатны боловсролын түвшинд хувь нэмрээ оруулдаг.
Онлайн сургалтын ач тус

Та заавал өөрийн биеэр очиж хичээлд суух шаардлагагүй бөгөөд суралцахтай холбоотой түрээсийн төлбөр эсвэл бусад зардлыг төлөх шаардлагагүй
Та хотоос хол байхдаа ер нь хаанаас ч сургалтын хөтөлбөрөө сонгон суралцаж болно.
Та ажил болон боловсролыг хослуулах бүр боломжтой .
Та өөрийн суралцах цагийг зохион байгуулж, цаг төлөвлөлт, судлах материалыг шинжлэх, нэгтгэх чадварыг өөртөө бий болгож чадна.

Өөртөө тохирсон онлайн сургалтыг хэрхэн сонгох вэ?



1.Сургалтын хөтөлбөр

Онлайн сургалтын хөтөлбөр нь суурин боловсролын хөтөлбөрөөс хамаагүй хурдацтай бөгөөд агуулгын хувьд товчхон байдаг. Мөн тус сургалтын хөтөлбөрт ямар ямар хичээлүүд багтсан байна танд хэрэгтэй сэдвүүд байна уу? гэдгийг сайн шалгаарай.

2. Харилцаа холбоо, арга

Онлайн сургалтын хөтөлбөр нь цахим шуудан, утас, онлайн платформ, телевиз, мэдээний групп, аудио / видео хурал гэх зэргээр танд хүрдэг тул та өөрийн боломж бололцоонд тулгуурлан аль нэгийг нь сонгох ёстой.

3.Оюутнуудад дэмжлэг үзүүлэх, холбоо барих

Хэдийгээр алсаас хичээлд оролцдог ч оюутнууд бие биенээсээ тусгаарлагдсан байх ёсгүй. Чанартай хөтөлбөр нь суралцагсад ба багшийн хооронд бодит харилцан үйлчлэлцэх уур амьсгалыг бий болгох янз бүрийн арга, техникийг хэрэглэдэг тул энэ талыг нь сайн харж байж сонгоорой .
Үнэ төлбөргүй суралцаж сертификат авах боломжтой онлайн курс

1. Future Learn Study – Хамгийн өргөн сонголттой Бизнес, Харилцаа, Урлаг, Загварын ийн чиглэлийг хичээлүүдийг эндээс үзэж болно. Хичээлүүд нь дунджаар 3-8 долоо хоногийн хугацаан үргэлжилдэг.
2. Mooc – Бүх төрлийн үнэгүй болон төлбөртэй курсуудыг санал болгодог.
3. Alison.com– Бизнес, Санхүү, Эдийн засгийн чиглэлээр суралцах боломжтой.
4. Khan Academy– Математик, Хими, Физикийн чиглэлийн хичээлүүдийг үнэгүй үзэх боломжтой.
5. Udemy– Ихэвчлэн техникийн чадвар олгох онлайн сургалтууд байдаг.
Highbrow– Үнэгүй 10 өдрийн курс + Өдрийн 5 минутын хичээлүүдийг и-мэйлээр явуулж, даалгавраа хийхийг сануулдаг.
6. Academic Earth– MIT, Standford-ийн их сургуулиудад үздэг хичээлийн агуулга болон видеог үзэх боломжтой.
7. Harvard free online course–Harvard-ийн Их Сургуульд үнэ төлбөргүй суралцаж болохгүй гэж хэн хэлэв? Энэ сайтаас Harvard-ийн их сургуульд үздэг abstract-уудыг харж цаашид гүнзгийрүүлэн судлах боломжтой.
8. Learnist– Share what you know буюу “Мэддэг бүхнээ бусадтайгаа хуваалц” гэсэн уриатай бусдаас суралцах бас бусдад заах боломжтой сайт
9. Villageearth.org– Харилцааны чиглэлээр 20 гаруй курсэд үнэ төлбөргүй суралцаж болно.
10. MIT opencourseware-MIT-д үздэг хичээлүүдээс суралцах боломжтой.
11. Open to study– Project management буюу Төслийн менежментээс эхлээд “Зураг авах урлаг” хүртэлх бүхий л төрлийн онлайн хичээлүүдийг эндээс үзэх боломжтой.

via: oneminute

ИЛОН МАСК ХИЙМЭЛ ДАГУУЛЫН STARLINK ИНТЕРНЭТЭЭР АНХ УДАА ХОЛБОГДОЖ ҮЗҮҮЛЖЭЭ.Америкийн бизнесмэн Илон Маск дэлхийн бөмбөрц...
10/11/2019

ИЛОН МАСК ХИЙМЭЛ ДАГУУЛЫН STARLINK ИНТЕРНЭТЭЭР АНХ УДАА ХОЛБОГДОЖ ҮЗҮҮЛЖЭЭ.

Америкийн бизнесмэн Илон Маск дэлхийн бөмбөрцгийг хиймэл дагуулуудаар бүрхсэн өндөр хурдны интернэт сүлжээ байгуулах Starlink төсөл хэрэгжүүлж байгаа.

Түүний SpaceX компани өнгөрсөн тавдугаар сард эхний 60 ширхэг хиймэл дагуулыг тойрог замд Falcon 9 пуужингаар тээвэрлэн хүргэсэн билээ. Цаашдаа хиймэл дагуулуудын тоог 12,000 хүргэх зорилготой байгаа.

Ингэж чадвал манай дэлхийн аль ч цэгээс жижиг антенн ашиглан өндөр хурдны интернэт ашиглах боломжтой болох юм.
Тэгвэл Илон Маск өчигдөр Starlink хиймэл дагуулын интернэтээр холбогдож байгаагаа твиттер хуудсандаа бичжээ. “Энэ жиргээг Starlink-ийн хиймэл дагуулаар дамжуулан илгээж байна” гэж тэр твиттер хуудсандаа бичээд ажиллаж байгааг нь батлан харуулсан байна.

Эхний ээлжинд тойрог замд илгээсэн 60 хиймэл дагуул нь одоо газраас 550 км өндөрт тарж байрлаад байгаа юм.

via- ikon

02/09/2019

Цахим засгийн хөгжлийн түвшинг үнэлэх нэг гол үзүүлэлт бол мэдээллийн ил тод байдал юм.

08/08/2019

Аавтай хүн бардаж туулдаг хорвоог аавгүй хүн аргадаж туулдаг юм. Сайхан аавуудаа хайрлаж яваарай!
Аавуудын баярын мэнд хүргэе

29/07/2019

Орчин үеийн технологийн ертөнцийн томоохон тоглогч болох Илон Маск "Neurаlink" компанийн хөгжүүлж буй хүний тархитай шууд холбогдож ухаалаг электр....

Замын түгжрэлийг бууруулах технологийн ТАВАН шийдэл
18/07/2019

Замын түгжрэлийг бууруулах технологийн ТАВАН шийдэл

Хотжилт нэмэгдэхийн хэрээр авто замын ачаалал нэмэгдэж түгжрэл хэмээх толгойны өвчинтэй нүүр тулдаг.

Li-Fi технологийн дэвшил
25/06/2019

Li-Fi технологийн дэвшил

Хуучин Philips Lighting нэртэй байсан Signify компани Hue брэндийн ухаалаг гэрэлтүүлэг үйлдвэрлэдэг.

2030 он гэхэд ямар улс хиймэл оюун ухаанаар тэргүүлэгч байх вэ?
11/06/2019

2030 он гэхэд ямар улс хиймэл оюун ухаанаар тэргүүлэгч байх вэ?

5G сүлжээний татах хурдыг шалгахад 1Gbps-ийг давжээ
27/05/2019

5G сүлжээний татах хурдыг шалгахад 1Gbps-ийг давжээ

АНУ-ын Verizon компани 5G сүлжээгээ сарын өмнө хэд хэдэн хотод нэвтрүүлээд байгаа билээ. Гэхдээ технологийн дэвшлийг ихэнх хүмүүс мэдрэх боломжгүй байсан нь 5G технолог...

22/05/2019

Share Aiax сайтын зааврыг танилцуулж байна.
https://share.aiax.mn

Address

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, СТӨ 801
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 20:00
Tuesday 08:00 - 20:00
Wednesday 08:00 - 20:00
Thursday 08:00 - 20:00
Friday 08:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00
Sunday 09:00 - 20:00

Telephone

+97670116161

Alerts

Be the first to know and let us send you an email when Aiax.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Aiax.mn:

Share