25/06/2026
OBORTECH Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-н арга хэмжээнд төслөө танилцуулна.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенц нь 197 оролцогч талыг нэгэн дор нэгтгэн, шийдвэр гаргагчид, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудыг цөлжилтийн эсрэг нийтлэг зорилгын хүрээнд нэгтгэх бөгөөд UNCCD COP17 нь 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээ болох юм. Дэлгэрэнгүйг: https://unccdcop17.org
Үндэсний Ногоон Лаб нь дээрх зорилтын хүрээнд Монгол Улсын хэмжээнд шилдэг төслүүдийг сонгон шалгаруулах ажлыг хийсэн бөгөөд тус сонгон шалгаруулалтад нийт 130 гаруй төсөл өрсөлдсөнөөс 15 төсөл шилдгээр шалгарч Үндэсний Ногоон Лаб -н хөтөлбөрт хамрагдахаар боллоо.
OBORTECH нь энэхүү хөтөлбөрт хамрагдах шилдэг 15 төслийн нэгээр шалгарч, UNCCD COP17 арга хэмжээнд төслөө танилцуулах болсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Үндэсний Ногоон Лаб нь UNCCD COP17-д чиглэсэн ногоон шийдэл, тогтвортой хөгжлийн санаачилгуудыг дэмжин, шилдгээр шалгарсан төслүүдийг дараагийн шатанд бэлтгэх ажлуудыг зохион байгуулах юм. Дэлгэрэнгүйг: https://www.nationalgreenlab.org