Macaron

Macaron Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Macaron, Ulaanbaatar.

Түдэй монголд хүүхдэдэээ аятайхан зүйл хэрэглүүлж л байвал бандааж ч яаамай байна гэхгүй юу.Оройтож аав болсон, өөрөө дү...
23/07/2025

Түдэй монголд хүүхдэдэээ аятайхан зүйл хэрэглүүлж л байвал бандааж ч яаамай байна гэхгүй юу.

Оройтож аав болсон, өөрөө дүү этргүй хүн чинь юу ч мэдэхгүй энд тэндээс зөвлөгөө их авна. Хаана юу сайн байна гээд л судлаад онжигыг нь арчих салфетканаас эхлүүлээд угж сүү памперс аль болох хамгийн сайныг нь л хэрэглэсээр олон учиртайгийн ард гараад одоо хэлд орвол учиртай дээрээ явж байгаа аав байна.

Хүүхэдтэй болохоор шөнө 2 4 6 8 цагт сэрдэг гэж би яаж мэдхэвдээ. Сэрэх болгондоо баацан байдаг гэж бүр яаж мэдхэв. Эхнэр хагалгаагаар төрсөн болохоор сүү нь сайн орохгүй сандаргаад энд тэндээс асууж сураглаж янз бүрийн л сүү туршиж явсаар арайчүү охинд гайгүй тохирсон ашигтай бактертай сүүг нь олоод авсан чинь болоогүй тохирох памперс тохирох тос этр гээд явж өгдөг юм байналээшд. Эртхэн хэлчихгүй 😂.

За тэгээд эхний хэдэн учиртайгаа даваад бор хоолонд ортол бас сурах юм яасан их байсын бээ. Шууд бантан май гээл өгчинө гэж бодож байснаа эхнэртээ дараа нь хэлээгүй ээ 😂😂

Хүүхдийнхээ ходоодыг нэг аятайхан дасгаад зөв хооллочих юмсан гээд орц найрлага майрлага амьдралдаа уншиж үзээгүй хүн чинь аймар хардаг болцон байгалийн гаралтай юу зөв хадгалжуу этр гээд айхтар харжуаам

Зиа тэгээд сууж сурлаа мөлхлөө алхах гээд баацганаад эхэлвүү гүюу зөв гутал мутал судлаад л эхэлдэг тээ.

Ер нь хүүхэдтэй болно гэдэг чинь ямар том хичээл байдымбээ. Ээжүүдээ та нар ер нь ямар их зүйл өдөрт амжуулж, бүгдийг болгож зохицуулж явдаг юмбдээ 😭

Биднийг бага байхад бор хоолонд хэт эрт оруулах эсвэл шууд л махан хоол өгөөд өсгөсөн нь өнөөдөр ходоод эмзэг, өвддөг бо...
12/05/2025

Биднийг бага байхад бор хоолонд хэт эрт оруулах эсвэл шууд л махан хоол өгөөд өсгөсөн нь өнөөдөр ходоод эмзэг, өвддөг болсонтой шууд холбоотой гэж бодоод байдаг юм. Тэр үеийн нөхцөл бололцоо тийм л байсан болохоор бидний ээж аавууд хамгийн сайнаараа л өсгөсөн нь тэр.

Харин одоо үед мэдээлэл авах боломж, хүнсний сонголт тэр үетэй харьцуулшгүй сайжирсан учир ээжүүдийн хүүхдээ бор хоолонд оруулах боловсрол маш сайжиржээ.

Харин зарим ээжүүд бие биедээ ийм юм өгсөн зүгээр байналээ, амттай юм өгөхөөр дуртай идэж байналээ, үхрийн сүү халаагаад угжчихсан яагачгүй гэх мэтээр буруу ойлголт өгөөд байгаа харагдлаа. Мэдээж тэр үедээ яахчгүй байж болох ч хор уршиг нь алсдаа том хүн болсон хойно гарч, таны хүүхдийн насан туршийн амьдралын чанарт нөлөөлдөг болохоос биш өнөөдөр маргаашдаа гэдэс нь гүйлгээгүй л бол болоо гээд өнгөрөх зүйл биш юмаа.

❤️Бор хоолонд оруулна гэдэг бол хүүхдийн алгын чинээ ходоодыг сүүнээс махруу шилжүүлэхдээ ходоодыг нь цочроохгүй эвээр дасгах үйл явц. ❤️

Миний хувьд сүүтэй хамгийн ойролцоо бүтэцтэй буюу цагаан будааны шүүс эсвэл тараг зэргийг маш багаар өгч, өдрөөс өдөрт менюгээ жимс ногоо зэргээр нэмээд 14-20 хоногийн дараанаас анхны махны амтыг зөвхөн шөлөөр амтлуулж оруул байсан. Мэдээж ээж болгоны арга барил өөр байх.

Бас нэг ээжүүдийн дунд маргаан үүсгээд байгаа зүйл нь өөрөө жимсээрээ нухаш хийж өг, битгий залхуурч дэлгүүрийн нухаш өг гэх мэт ээжүүд бие биенийхээ хүүхдээ өсгөх арга барилыг буруутгадаг асуудал зөндөө харагдсан. Туйлын муу хүнс болон туйлын ид шидтэй сайн хүнс гэж байдаггүй тул дэлгүүрийн нухаш өгөх нь буруу гэх мэт ойлголтуудыг ээжүүд бие биедээ өгдөггүй байгаасай гэж бодоод байдаг юм. Би хүүхдэдээ худалдааны нухаш каш зэргийг бор хоолонд орсноос сар гарны дараанаас өгсөн. Зөв хадгалалт тээвэрлэлттэй, органик жимс ногоо ашиглаж хийсэн нэмэлт сахаргүй нухаш бол гадуур явж байгаа үед эсвэл амттангийн оронд өгөх гэх мэт бага насны хүүхдийн хүнсний сонголтонд заавал байх ёстой зүйл гэж боддог. Сайн чанартай жимс авсан үедээ миксердээд ч өгнө. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр зөв хооллолт гэдэг бол хэм хэмжээ, ямар ч хүнсийг тохирсон хэмжээгээр хэрэглэх нь хамгийн зөв сонголт байдаг.
За тэгээд ээжүүд бид нар хүүхдээ зөв бор хоолонд оруулж, зөв хүнсийг зохистой хэмжээгээр өгөх нь хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг 10 20 30 жилийн дараа ямар байхыг шууд шийдэж бдаг шүү 🥹.
Mothers are heroes ❤️

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00
Sunday 09:00 - 20:00

Telephone

+97699041287

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Macaron posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share