01/10/2026
🔥 Бидний нэгэн онцгой үдэш ийнхүү өнгөрлөө.
Өнгөрсөн Fireside Chat-аараа бид Silicon Valley-ийн 30 жилийн туршлага, дэлхийн технологийн салбарын хөгжил, өсөлт, хандлагаас суралцсан үнэ цэнтэй яриаг хамтдаа өрнүүллээ. 🌎🚀
Технологийн салбарын Oracle, Workday, Salesforce зэрэг дэлхийн компаниудад удирдах түвшинд ажиллаж, hyper-growth үеийг биечлэн удирдсан "Kevin Francis" өөрийн бодит туршлага, сургамжаасаа хуваалцсан гайхалтай орой байлаа.
Мөн бидний урилгаар “Мандал Санхүү Групп”-н ТУЗ-ийн дарга Ө. Ганзориг хүрэлцэн ирж, “Strategy is Attitude” номынхоо талаар ярилцан, далд ухамсар, хандлага болон стратегийн уялдаа холбоо бидний шийдвэр, үйлдэлд хэрхэн нөлөөлдөг талаар сонирхолтой санаануудаа хуваалцлаа. 🧠✨
💡 Дэлхийн туршлага, шинэ өнцөг, үнэ цэнтэй яриа — нэгэн үдэш, олон шинэ санаа.
Шинэ танил, урам зориг, боломжуудаар дүүрэн энэ үдшийг хамтдаа бүтээсэн нийт оролцогчдодоо баярлалаа. ❤️
Дараагийн Fireside Chat-аар дахин уулзацгаая! 🔥🚀